“Төрийн далбааны өдрөөр 60 метр өндөр далбаа мандуулна”

2024-05-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан лхагва гарагт болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Хуулийн төсөл батлагдсанаар төрийн далбааг байнга мандуулах байршлыг Ерөнхийлөгч тогтоож байх юм. 

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Төрийн сүлд, далбаа, дуулал гэдгийг улсын гэдэг үгээр сольж болох уу. Улс мөнх орших уу, төр мөнх орших уу. Төрийн бэлгэ тэмдгийн тухай асуудалд мэргэжилтэн, шинжээчдийн судалсан зүйл байгаа юу" хэмээн асуулаа.

ЕТГ-ын дарга Я.Содбаатар:

-Үндсэн хуульд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ гэж заасан байдаг.  Цаашдаа бид төрийн далбааг байнга мандуулах байршлыг тодорхой болгоно. Энэ жил чадвал долдугаар сарын 10-нд буюу Төрийн далбааны өдрөөр 60 метр өндөр төрийн далбаа мандуулах гэж байгаа.АНУ, Турк, Киргиз оронд төрийн далбааг байнга мандуулдаг. Энэ нь залуучуудад эх орноо сурталчлах, бахархах үзэлд нөлөө үзүүлдэг гэж олон улсад үздэг.Манай улс төрийн ёслол арга хэмжээ, тэмдэглэлт болон баярын өдрүүдэд Сүхбаатарын талбайд төрийн далбаагаа мандуулдаг.   Үүнтэй холбогдуулан цаашдаа төрийн далбааг байрлуулах байршил, мандуулахтай холбоотой журмыг ерөнхийлөгч шийдэж байхаар хуулийн төсөл орж ирсэн" гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 103 (7347)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17