Д.Сосорбарам: АН-ыг устгах ажиллагаа явагдаж байна, үүний гүйцэтгэгч нь Х.Баттулга

2024-05-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд СЕХ-нд гомдол гаргаж буй талаар мэдээллээ. Энэ үеэр АН-ын гишүүн Б.Баттүвшин "Ардчилсан нам сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа явууллаа. Хэд хэдэн зөрчил илэрлээ. АН-ын гишүүн, ҮБХ-ны гишүүн нэр дэвших дүрэмтэй. Гэтэл АН-ын ҮБХ-ны хуралдаанаар АН-ын гишүүн бус, ҮБХ-ны гишүүн бус 38 хүн нэр дэвшиж байгаа тул СЕХ-нд гомдол гаргаж, Улсын Дээд шүүхэд зарга мэдүүлнэ. Үүнийг ҮБХ-ны 100 гаруй хүн дэмжиж гарын үсэг зурсан" гэв.

Элчин сайд асан Ц.Сүхбаатар:-Сонгуульд улс төрийн намыг төлөөлж нэр дэвшинэ гэдэг маш хариуцлагатай асуудал. Нэр цэвэр, улсыг төлөөлж ажиллах мэдлэг чадвартай хүмүүс нэр дэвших ёстой. Гэтэл энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн хүмүүсийг хараад маш их харамсаж байна. Олон улсад холимог тогтолцоогоор сонгууль явуулах тохиолдолд дөрвөн жилийн өмнө нэр дэвшигчдийг зарладаг. Гэтэл өнөөдөр АН-аас нэр дэвшиж байгаа хүмүүсийн ихэнх нь сонгуулийн өмнө гарч ирсэн явдал гарлаа. Ямар үзэл, шалгуураар гарч ирж байгаа нь ойлгомжгүй. Нэг хүнд үнэнч зүтгэсэн хүмүүс цэвэр намынхаа төлөө явдаг хүмүүсийн өмнө нэрс нь орсон нь хуйвалдаан гэж харж байна. 

АН-ын гишүүн Д.Сосорбарам:- Ардчиллыг, эрх чөлөөг Ардчилсан намаар нь устгах нөхцөлдсөн үйл явдал болж байна. Үүнийг гүйцэтгэгч нь Х.Баттулга гэдэг нөхөр. Энэ хүн АН-ын гишүүн эсэх нь тодорхойгүй. Ерөнхийлөгч байхдаа гишүүнээс татгалзсан хүн. АН-ын гишүүн эсэх нь мэдэгдэхгүй, ҮБХ-ны гишүүн бус байж нэр дэвшсэн 38 хүн байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17