Ашигт малтмалын лиценз олголтын сонсголыг 29,30-нд товлов

2024-05-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо өнөөдөр /05.21/ мэдээлэл хийлээ.

Хянан шалгах түр хороо тавдугаар сарын 17-ны өдөр хуралдаж Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах товыг 2024 оны тавдугаар сарын 29, 30-нд зохион байгуулахаар товложээ. 

Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:-Хянан шалгах түр хорооны нийтийн сонсголыг товлолоо. Түр хороонд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ш.Адьшаа, Ц.Сандаг-Очир, Т.Доржханд болон миний бие гэсэн таван гишүүн багтаж байгаа. 19  байгууллагаас ажлын дэд хэсгийг бүрдүүлж өнөөдрийг хүртэл ажиллалаа.

Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар олгох тусгай зөвшөөрөл  олгох, төлбөр татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хянан шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хороо 2024 оны тавдугаар сарын 17-ны өдөр хуралдаж, хянан шалгах хүрээнд нотлох баримтыг шинжлэн судлах товыг тавдугаар сарын 29-30-нд зохион байгуулахаар товлосон. Сонсгол даргалагч болоод дуудагдах гэрчүүдийн нэрсийг гаргаж баталсан. Сонсголыг түр хорооны гишүүн Б.Энх-Амгалан даргална. Нийт дөрвөн асуудал найман сэдвээр сонсгол хийнэ.

 Тавдугаар сарын 29-ний эхний өдөр хоёр үндсэн сэдвээр сонсгол үргэлжилнэ. Үүнд:

  • Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар түүний хэвлийг тусгай зориулалтаар олгох, бүртгэх үйл ажиллагаа
  • Нэгдүгээрт, ашигт малтмалын хайгуулалтын тусгай зөвшөөрлийг олгох, тусгай зөвшөөрлийг зохих хууль журмын дагуу олгож, бүртгэлж, баталгаажуулсанэ эсэх,
  • Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журам зөрчигдсөн эсэх
  • Хоёрдугаарт, ашигт малтмалын хайгуул болоод ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зөрчил байгаа эсэх /тоо, эзэмшигч, нөөц, давхцал, шилжилт хөдөлгөөн, харилцан хамаарал бүхий этгээдүүд/
  • Тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх
  • Нэгдүгээрт, тусгай зөвшөөрлөөр олгогдсон тусгай зөвшөөрлийн талбайд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа эсэх,
  • Хоёрдугаарт, нөөцгүй болон нөөц ньтодорхойгүй тусгай зөвшөөрлүүд /олборлолт явуулахгүй байгаа ч бүтээгдэхүүн нь экспортлогдож байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаарх мэдээлэл/

30-ны сонсголын хоёр дахь өдөр:

  • Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт
  • Нэгдүгээрт, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль журмын дагуу олгож, хяналтыг хэрэгжүүлсэн эсэх.
  • Хоёрдугаарт, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтийг хэлэлцэнэ гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17