Н.Багабанди: Ерөнхий сайдаар С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэдэг байр суурийг илэрхийлж байсан

2024-05-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд тойрог болон жагсаалтад бичигдэх нэр дэвшигчдийнхээ мэдээллийг өнөөдрийн 23:59 цагт багтааж СЕХ-нд хүргүүлэх ёстой.  Одоогоор МАН-ын бага хурлаар нэр дэвшигчдээ тодруулах үйл ажиллагаа болж байгаа юм. Энэ үеэр ерөнхийлөгч асан Н.Багабанди  хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийллээ.  Тэрээр "Сонгуульд нэр дэвших асуудлаар манай намын дарга нар байр сууриа илэрхийлсэн. Би авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг санал дэвшүүлэхгүй гэдэгт бүрэн санал нийлдэг.  Намын жагсаалтаар УИХ-д орох хүмүүс бэлтгэгдсэн байх ёстой. Жендэрийн асуудлыг тодорхой тавьсан. Би залуучуудын төлөөллийг их ороосой гэж хүсэж байна. Энэ удаа цэвэр бодлогын сонгууль болох байх. Аливаа нам улс төрийн үйл ажиллагаа явуулахдаа гурван үеийн холбоос дээр тогтдог. Ахмад, дунд, залуу шүтэлцээ тэгш хангагдаасай" гэв.  Мөн энэ үеэр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар тодруулахад тэрээр "С.Зоригийг Ерөнхий сайд болгох асуудлыг надтай ярьж байсан.  Би С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэх байр суурийг Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар дамжуулж илэрхийлсэн байсан. Сонгуультай, сонгуульгүй ч бай С.Зоригийн хэрэг илрэх ёстой" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17