Ш.Хангал: Чихрийн шижинтэй хэрэглэгчийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлсэн

2024-04-30
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Доржийн ОЮУНЧИМЭГ

 

Энэ удаагийн “Бизнес, хөгжил” булангийн зочноор “Санжайн хишиг” компанийн захирал Ш.Хангалыг  урилаа. Түүнтэй ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийн давуу тал, брэнд хөгжүүлэлтийн талаар ярилцсан юм.

 

-“Увидасу” брэнд аль хэдийнэ хүмүүсийн “танил” болжээ. Үйлдвэрлэлийн хүчин чадал хийгээд энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэх болсон талаар ярилцлагаа эхэлье?

-“Увидасу” брэнд манай компанийн анхны бүтээгдэхүүн биш.

2017 онд “Санжайн хишиг” компанийг үүсгэн байгуулж эрүүл мэнд цувралыг үйлдвэрлэсэн. Анх хонины гүзээ, сархинагаар хийсэн чихрийн шижингийн цайг анх үйлдвэрлэсэн. Ингэхдээ хуурай хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хөгжүүлэлт түлхүү анхаарсан. Өөрөөр хэлбэл, уушиг, элэг, бөөр гээд дотоод эрхтэнд эерэгээр нөлөөлөх цай хийж эхэлсэн. Түүний дараагаар зөгийн балтай хар сармисыг үйлдвэрлэсэн. Ингэхдээ цагаан сармисыг хар болгох технологийг нутагшуулсан. Түүнээс гадна адууны тос, зулзган халгай зэрэг бүтээгдэхүүний орцтой биеийн тос үйлдвэрлэн “Увидас” гэж нэрлэсэн юм.

Ингээд шингэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эхлэхдээ “Увидас” гэдэг нэрээ өгөөд явахаар шийдвэрлэхдээ “Увидасыг уу” гэдэг агуулгыг шингээж “Увидасу” хэмээн нэрлэж гурван төрлийн шингэн ундаа үйлдвэрлэсэн хэрэг л дээ.

-Одоо хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ. Үйлдвэрийн хүчин чадлаа бүрэн ашиглаж чадаж байгаа юу?

-Манайх таван төрлийн цай, хоёр төрлийн сармисны бүтээгдэхүүн, гурван төрлийн ундаа, нэг төрлийн тос үйлдвэрлэж байгаа. Шингэн хүнсний үйлдвэрлэлээ бүрэн автоматжуулсан. Одоогоор хүчин чадлаа бүрэн ашиглахгүй байна. Үндэсний үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлын 50 хувийг л ашиглаж байна. 2023 онд ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.

-“Увидасу” эрүүл мэндийн ундаа юм байна гэж ойлгосон. Гэтэл танай бүтээгдэхүүнийг энгийн хэрэглээнд байнга хэрэглэх боломжтой юм байна?

-Ундаа гэхээр сахар гэдэг нийтлэг ойлголт хүмүүсийн дунд бий. Байгалийн жимсийг гэртээ буцалгаж уухаар органик гэдэг. Гэхдээ эрүүл мэндэд тустай байдлаар үйлдвэрлэдэг байдал монголын зах зээлд байсангүй. Харин эрүүл мэндийн бэлдмэл байдлаар нийтийн хэрэгцээнд гаргадаг байсан. Тиймээс бид хүмүүсийн эрүүл мэндэд тустай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч ажилласан. Учир нь хүнсний бүтээгдэхүүний буруу хэрэглээ өвчний шалтгаан болж байгааг эрүүл мэндийн салбарынхан хэлдэг шүү дээ. Тэгэхээр амны цангаа тайлах ундаа уухдаа биеэ эрүүлжүүлж байхыг чухалчихлсан хэрэг л дээ. Үүний тулд Монгол оронд ургадаг нарийн нандин ургамлыг бүтээгдэхүүнийхээ орц найрлагад хэрэглэхийн сацуу эх орны хөрсөнд тармилжуулах боломжтой зарим бүтээгдэхүүнийг нутагшуулах ажлыг хийж байна. Эрүүл мэндэд сахар бага байх нь тустай. Тийм учраас ундаандаа бурам, зөгийн бал хийж өгдөг. Нөгөөтээгүүр бүх төрлийн ундааг муутгахгүйн тулд 100 градусын температурт халаадаг. Бидний хувьд ундаагаа 90 градусаас дээш хэмд халаахгүй байх зарчим баримталдаг. Ингэснээр ургамалд байгаа ашигтай нэгдлүүдийг үлдээснээр хүний биед ашиг тустай байдлаараа үлдэх боломж бүрддэг юм.

-Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт ялангуяа шингэн хүнсний үйлдвэрлэлд тавигдах стандарт гэж Монголд бий юу?

-Эрүүл мэндийн салбар тэр дундаа эмийн үйлдвэрлэлд тавигдах нарийн мөрдөх стандарт бий. Эмийг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд дор хаяж 4-5 жилийн зарцуулна. Түүний дараа биологийн идэвхит бүтээгдэхүүнд нарийн хяналт, шинжилгээ хийгдэнэ. Харин эрүүл мэндэд тустай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл гэдэг тустай ойлголт юм. Гэхдээ эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа стандартыг мөрдөж, хяналт шинжилгээ хийдэг. Тухайлбал, чихрийн шижингийн цайг гаргахдаа Эм судлалын хүрээлэнд туршилтад оруулж батлуулсаан. Туршилтыг нэг сарын хугацаанд явуулж цусан дахь сахарыг 54.4 хувиар бууруулсан үр дүн гарсан. Тиймээс үйлдвэрлэлд нэвтрүүлж худалдаанд гаргасан.

-Танай бүтээгдэхүүнийг хэрэглэснээр үр дүн гарсан гэлээ. Магадгүй хүний биеийн онцлогоос хамаарч таарахгүй байх тохиолдол гарч байсан уу?

-Мэдээж эерэг, сөрөг нөлөө гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс өнгөрсөн жил “Чихрийн шижинтэй хэрэглэгчийг дэмжих хөтөлбөр”-ийг санаачилж хэрэгжүүлсэн. Хөтөлбөрт сонгон шалгаруулалтаар 15 хүнийг хамруулсан. Нэг сарын хугацаанд хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ өдөр тутамд мөрдөх дэглэмийн хүснэгт гаргаж цайгаа уулгасан. Хамгийн гол хүмүүс хөтөлбөртөө тууштай оролцох, хүснэгтийг үнэн зөв бөглөх шаардлага тавьсан. Хүмүүсээ идэвхжүүлэхийн тулд оноо өгөх зарчмаар шалгаруулалтыг зохион байгуулснаар идэвхтэй оролцогчдоо бүтэн жил уух цайны урамшуулал олгосон байгаа.

Хамгийн гол нь хөтөлбөрт хамрагдсан хүмүүст маань маш сайн үр дүн гарсан нь манай бүтээгдэхүүний чанарыг илтгэж буй үзүүлэлт юм. Нөгөөтэйгүүр манай хөтөлбөрт инсулин тарианд орсон үйлчлүүлэгч хамрагдсан. Бид тухайн оролцогчийг хориглож чадаагүй ч, болгоомжлол байсан. Учир нь манай багийн судлаачид инсулин тарианд орсон хүнийг хамруулахыг эрс эсэргүүцэж байсан хэдий ч тухайн үйлчлүүлэгчид маань бидний төсөөлж байснаас бага үр дүн гарсан. Тиймээс дунд шатны хөтөлбөрт үргэлжлүүлж хамруулахаар шийдвэрлэхдээ тариагаа огцом бууруулахгүй байхыг зөвлөж аажмаар тариагаа багасгах замаар ажиглах, хавсарч хэрэглэх замаар ажилласан. Үндсэндээ үйлчлүүлэгч чихрийн шижингийн тариа болон эм хэрэглэж байгаа бол бага багаар дасгах байдлаар бууруулах нь зүйтэй юм.

-Чихрийн шижингийн цайг эрдэм шинжилгээний ажил болгосон гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгөх үү?

-Анагаахын сургуулийн дэргэдэх эмнэлэг дээр тус сургуулийн төгсөгчийн эрдэм шинжилгээ, судалгааны ажил болгон клиникийн туршилт хийж байна. туршилтад 50 гаруй хүн хамрагдсан. Эдгээр хүмүүсийн биеийн байдлыг харвал, хлостерины түвшин буурах, турах, гурван сарын сахарын дундаж хэрэглээ буурах зэрэг эерэг үр дүнгүүд гарч байгаа. Энэ цайг ууснаар турж байгаа шалтгаан нь уураг өндөртэй учраас хүмүүсийн идэх дуршлыг бууруулж байгаатай холбоотой. Гэтэл зарим хүмүүс цайгаа уучихаад хэвийн байдагтайгаа адил идэснээр булчингийн массыг нэмж жин нэмэх асуудал гардаг юм. Тэгэхээр манайхаас өгч байгаа зөвлөмжийн дагуу хэрэглэх нь эерэг үр нөлөөг гаргана гэж хэлмээр байна.

-Та бүхэн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ шинжилгээнд нэлээдгүй хамруулдаг юм байна, тийм үү?

-Эрүүл мэндийн зориулалттай бүтээгдэхүүүн учраас шинжилгээ, судалгаанд хамруулах шаардлагатай гэж үздэг. Тиймээс бүтээгдэхүүнийхээ дээжийг Япон, Герман руу явуулсан. Тэнд урт хугацааны судалгааны ажил хийгдэж байгаа.

-Тэгэхээр эрүүл мэндийн бүтээгдэхүүн л учраас зайлшгүй зөвлөгөө өгч хэрэглүүлдэг, гэж ойлгож болох уу?

-Бид олон эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарч ажиллан зөвлөгөө, мэдээлэл авдаг. Харин хэрэглэгчдэдээ зориулан зөвлөгөө мэдээллийн утсыг 24 цагаар ажиллуулж байна. Үүгээрээ манай бүтээгдэхүүний хэрэглээний талаар болон хоололт, дасгал хөдөлгөөний талаар мэдээлэл, зөвлөгөө авах нь нээлттэй. Түүнчлэн бүтээгдэхүүнээ хаанаас авах болон ахисан шатны зөвлөгөө өгч байгаа. Ахисан шатны зөвлөгөөг нарийн мэргэжлийн судлаач болон мэргэшсэн зөвлөхүүд өгдөг.

-Монгол Улсад үйлдвэрлэл эрхлэхэд таатай байж чадахгүй байна гэдэг. Ялангуяа гарааны бизнес эрхлэгчдэд тулгардаг асуудлуудыг хэрхэн даван туулах вэ?

-Гарааны бизнес эрхлэгч өөрийнхөө чадах хэмжээнд тултал хүчин чадлаа тодорхойлох ёстой. Түүний дараагаар багаа бүрдүүлэх учиртай. Үүнд хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг чухалчлах хэрэггүй гэж хэлмээр байна. Учир нь нь бага мөнгөөр бизнесийг эхлүүүлж болдог. Харин хүчин чадлаа буруу тодорхойлох, хамтарч ажиллах баг сул байх нь гол эрсдэлийг дагуулдаг. Жишээлбэл, бид үйлдвэрлэлээ эхлүүлэхдээ таван сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийсэн. 2017 оноос одоог хүртэлх хугацаанд үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалтаа ч нэлээд өсгөсөн.

Нөгөөтээгүүр, бизнес эрхлэгчдэд тулгамддаг асуудал бий. Тухайлбал, татварын тогтолцоог өөрчлөх, шинэчлэх зайлшгүй шаардлагатай. НӨАТ гэдэг шулуухан хэлэхэд “дээрэм” гэхэд хилсдэхгүй болов уу. Монгол Улсад НӨАТ-ын өрөнд ороогүй аж ахуйн нэгж гэж байхгүй. Жишээлбэл, бид орон нутгийн иргэд, хоршоодоос түүхий эд материалаа авдаг. Гэтэл тэд НӨАТ төлөгч биш байдгаас бид НӨАТ-ын өрөнд орчихдог юм шүү дээ. Энэ сүлжээг зөв зохион байгуулах хэрэгтэй. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнүүд бий. Харамсалтай нь бодит байдалд зорилтот зах зээлдээ хүрч чадахгүй байгааг хэлэх нь зүйтэй байх. Төр хэдийгээр бодлогоор дэмжиж байгаа гэдэг ч энэ нь томоохон компаниудад илүү боломж олгодог гэж хэлмээр байна. Тухайлбал, төрөөс ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх тендер зарладаг. Үүнд жижиг, дунд үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид хамрагдах боломжгүй байдаг. Яагаад гэвэл тэд тухайн тендерт тавигдаж байгаа шаардлага, болзлыг нь хангадаггүй юм шүү дээ. Бүр тодруулбал, 20 настай залуу таван настай хүүтэй уралдвал хэн нь түрүүлэх нь тодорхой биз дээ.

Бизнес эрхлэгчид ялангуяа жижиг, дундынхан хөрөнгө санхүүгийн дэмжлэгээс илүүтэй татварын таатай орчин бүрдүүлж, дэмжлэгийг тэгш, хүртээмжтэй, шударга байдлаар хуваарилалт хийхийг л хүсдэг шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 86 (7330)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

14 цаг 16 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

14 цаг 16 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

14 цаг 16 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

14 цаг 16 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

14 цаг 16 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

14 цаг 16 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

14 цаг 16 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

14 цаг 16 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

14 цаг 16 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

14 цаг 16 мин