Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

2024-04-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Баатарын НЯМСҮРЭН

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Дурлалын ундаа” дуурийг онцолж байна. Тус дуурь  энэ сарын 27, 28-нд тоглогдохоор болжээ.

Хайрын түүх амталсан инээдмийн дуурь

“Дурлалын ундаа” зохиол нь инээдтэй, энгийн драм, эмгэнэл байхгүй, зөвхөн гялалзсан хошигнол бүхий хайрын түүх амталсан хөнгөн инээдмийн дуурь билээ. Г.Доницетти “Дурлалын ундаа”  дуурь нь анх 1832 оны тавдугаар сарын 12-нд Миланы театр Делла Каноббиани театрт тоглогджээ. Энэ үед үзэгчид сайшаан хүлээн авсан гэдэг. Г.Доницеттийн гол өрсөлдөгч В.Беллини түүний уран бүтээлд өндөр үнэлгээ өгсөн гэдэг. Тэгвэл УДБЭТ-ын урын сангийн бодлогын хүрээнд дэлхий дахины шилдэг хошин дуурийг тайзнаа тоглохоор шийдэж, өнөө цагийн үзэгчдийн сэтгэхүй, таашаалд нийцүүлэн өвөрмөц, шинэлэг тавилтаар тоглох гэж байгаа нь энэ. Дуурийг театрын залуу найруулагч Б.Мэндбаяр найруулан тавина. Харин удирдаачаар залуу удирдаач Т.Юндэн, тайзны ерөнхий зураачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар, хувцасны дизайнераар Соёлын тэргүүний ажилтан Г.Оюун, Ерөнхий хормейстерээр Соёлын тэргүүний ажилтан Н.Дашбямба, концертмейстерээр Б.Оюунгэрэл, Г.Анужин ажиллана. Хөтлөх найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Б.Цэрэндаваа, итали хэлний дасгалжуулагч багшаар Гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа, дуурийн либреттогийн орчуулагчаар Ц.Болд нар ажиллаж байна. Энгийн сэдэвтэй, хоёр хүний хайр дурлалыг хөгжмийн аялгуугаар хөнгөн, дэврүүн гэгээлэг, хурц байдлаар гаргадаг нь “Дурлалын ундаа” дуурийн онцлог болохыг  найруулагч Б.Мэндбаяр онцолсон юм.

Дуурийн Адинагийн дүрд Гавьяат жүжигчин Ө.Уянга, Соёлын тэргүүний ажилтан Б.Одонзаяа. Немориногийн дүрд Гавьяат жүжигчин Б.Гомбо-Очир, Соёлын тэргүүний ажилтан Ө.Цэрэнчунт, Цэргийн түрүүч Белькорегийн дүрд Соёлын тэргүүний ажилтан Л.Бүүвэйбаатар, Соёлын тэргүүний ажилтан Л.Болдцэрэн, Хэрмэл оточ Дулькамарагийн дүрд Соёлын тэргүүний ажилтан Б.Монголхүү, Ж.Бямбажав, Адинагийн найз бүсгүйн дүрд Гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа, Соёлын тэргүүний ажилтан Г.Энхнаран тоглоно.

Гол дүрийн дуучдын сэтгэгдлийг хүргэж байна.

Авхаалжтай, ихэмсэг хадагтай Адинагийн дүрд тоглох УДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Ө.Уянга “Хүн бүрийн зүрхэнд орших нандин хайрыг дууриараа илэрхийлнэ. ЕБС-ийн ахлах ангийн сурагчид ирж үзвэл их сонирхолтой санагдана. Дуурийн театрт ирж байгаа хүмүүс хөгжмийг нь сонсоод гарахад л стресс тайлагддаг. Энэ нь дуурийн нэг онцлог. Дуулаачдын хувьд дуулах ур чадвар шаардана. Хөнгөн хөгжилтэй, тод өнгөтэй дуурь. Мэргэжлийн зүгээс ярихад залуу дуучдад хэрэгтэй, их техник, хоолойн цар хүрээ шаардана. Ер нь бүх дүрүүд техниктэй дуулдаг. Манай дуурийн театрын тоглолтыг байнга ирж үздэг үзэгчид бий. Тэд Дэлхийн топ дуурь “Дурлалын ундаа” дуурийг мэддэг учраас хүлээж байгаа. Олон театр, дэлхийд алдаа дуурьсгаж яваа дуучид энэхүү дууриар урлагийн замналаа эхэлдэг” гэв.

Гэнэн цайлган хөгжилтэй залуу Немориногийн дүрд УДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Б.Гомбо-Очир “Их шинэлэг, өөрийгөө эвдсэн дүрийг бүтээнэ. Өмнө нь хагацсан дүрүүдэд ажиллаж байсан бол энэ удаа хошигнол дүрийг бүтээхээр хичээж байна. Немориногийн дүрийг хэрхэн бүтээснийг ирж үзэхийг урья” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 81 (7325)

 

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

5 цаг 43 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

5 цаг 48 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

6 цаг 57 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

8 цаг 31 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

11 цаг 27 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

16 цаг 15 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

16 цаг 15 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин