Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

2024-04-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож буй Х Богд Жавзандамбын тухай онцолж байна.

2016 онд Далай лам манай улсад айлчлахдаа X Богдын тодруулсан гэдэг. X Богдын ээж “Монцемент” төслийн удирдагч Н.Мөнхнасан бол аав нь математикч Ч.Алтаннар юм. X Богд аль нэг хийдэд бус, Богд уулын Арцатын аманд байгуулж буй нийтэд шашны боловсрол олгох шашин-соёлын цогцолбор хүрээлэнд суух юм байна.

МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, докторант С.Дэмбэрэл X Богдын талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Х Богд шашны ном сургаал, эрдэм мэдлэгт суралцана. Хэл болон буддын гүн ухааны мэдлэг хэрэгтэй учраас Богдуудыг багаас нь шадар багш нар сургадаг. Багш нарыг Гандантэгчэнлин хийдээс томилно. Далай лам, Ромын пап лам зэрэг шашны тэргүүний хажууд том инсититуц байдаг учраас Х Богдын дэргэд нь  байгуулагдаж магадгүй.  Х Богд гэр бүл зохиохгүй бөгөөд шашны дэгийн дагуу сахил санваараа авч номхотголын ёс суртахууны хэм хэмжээг сахих ёстой” гэжээ. Мөн Буддын шашны дээд боловсролыг олоход хамгийн багадаа 16 жил шаардагдана гэжээ.

“Туул голын эхэн дээр

Тугдмайн Өргөөгөө барина даа

Туулай жилийн эхэн дээр

Тунгалаг Богдыгоо зална даа” хэмээн Монголчууд бошиглон зөгнөсөн байдаг билээ.

Х Богд Жавзандамба танд мэлмий гийсэн өдрийн мэнд хүргэе.

Эх сурвалж:www.polit.mn

 

буурай эмээ өвөө 2 нь удам дагасан малчин ажилсаг нутаг голдоо нэр хүндтэй хүмүүс,нөгөө эмээ өвөө нь ажилчин өөрөөр хэлбэл жолооч /шуудангийн машин ы / эмээ нь хүүхдийн больницын сувилагч их дөлгөөн туршлагатай ажилсаг хүн байсан даа Х богд маань жмнхэнэ ажилчин ,малчин гаралтай удмын үргэлжлэл юм даа эрүүл энхийг хүсэж байна
Зочин
ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ! АРИУН ДЭЭД БУРХАНЫ НОМЫН ИХ АЖИЛД ТАНЬ АМЖИЛТ ХҮСЬЕ!
Мэлмий тунгалаг Өлмий бат оршиг ээ,
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

6 цаг 16 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

6 цаг 21 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

7 цаг 30 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

9 цаг 5 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

12 цаг 1 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

16 цаг 48 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

16 цаг 48 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин