Р.Энхтайван: Экологийн коридор байгуулахаар судалгаа хийж байна

2024-04-18
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Доржийн ОЮУНЧИМЭГ

 

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайвантай ярилцлаа.

 

-Нийслэлийн байгаль орчны газар одоогоор ямар ажил дээр төвлөрч байна вэ?

-Хавар, намрын улиралд хуурайшилтын үетэй холбоотойгоор ажлууд хийдэг. Тухайлбал, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн цагдаа, онцгой байдал, байгаль орчны газрын хамтарсан баг эргүүл хамгаалалтын ажлыг идэвхижүүлсэн. Шаардлагатай тохиолдолд идэвхтэн байгаль хамгаалагч авч ажиллуулдаг. Нийслэлийн нутаг дэвсгэрийн есөн дүүрэгт харъяалагддаг 26 амыг 36 байгаль хамгаалагч хамгаалдаг.

-Байгаль хамгааллын ажил нь дан ганц төрийн байгууллагад хамаатай асуудал биш болов уу. Хувь хүн, иргэдийн хариуцлага байх хэрэгтэй. Тиймээс танай байгууллага нийгэм рүү чиглэсэн ямар ажил хийж байгаа вэ?

-Манай байгууллага сэрэмжлүүлэг, соён гэгээрүүлэх мэдээллийг байнга түгээж байна. Мэдээж хувь хүний хариуцлага, оролцоо байгаль хамгаалалд чухал үүрэгтэй. Тиймээс байгаль хамгаалагчид болон манай байгууллагын ажилтнууд эргүүлээр ажиллах үедээ тодорхой мэдээллүүдийг хүмүүст ярьж, тайлбарлаж өгдөг.

-Ер нь ургамал хамгаалал, хөрсний бохирдол нийгмийн тулгамдсан асуудал болж байна шүү дээ?

-Хөрсний бохирдлын судалгааг гаргахаар 2023 онд 407 цэг дээр ажилласан. Ингэхдээ нийслэлийн есөн дүүрэгт санамсаргүй байдлаар сонголт хийж хөрсний бохирдол гарч болзошгүй газруудад нийслэлийн төсвийн хөрөнгөөр судалгаа хийлгэсэн. Судалгаагаар нянгийн болон хүнд металлын бохирдлыг үүсгэж байгаа талбайг тодорхойлж байнгын хяналт, мониторингийн цэгтэй болохоор ажиллаж байна. Энэ жилийн тухайд 500 гаруй цэг дээр судалгаа хийж мэдээллийн мониторингийн системтэй болж байна. Энэ ажлын хүрээнд Газрын харилцаа, геодези зураг зүйн газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулан улсын хэмжээний нэгдсэн системд судалгаанд хамрагдсан цэгүүдийн мэдээллийг оруулж байна. Ингэснээр иргэд газартай холбоотой эрх зүйн харилцаанд орохдоо бохирдсон эсэхийг нь нэгдсэн мэдээллээс харах боломж бүрдэнэ. Эцсийн дүндээ хувь хүний эрүүл, аюулгүй амьдрах эрхээ хангахад нь байгаль орчны нөлөө байгаа эсэхийг мэдэх шаардлагатай шүү дээ.

-Хөрсний болон нянгийн бохирдлын эх сурвалжийг нарийн тодорхойлох боломжтой юу?

-Эх сурвалжийг тухайлчилж тогтоох аргагүй. Хөрсний болон нянгийн, хүнд металлын  бохирдолтой газруудыг саармагжуулах, нөхөн сэргээлт хийдэг. Нөгөөтэйгүүр, хөрс бохирдуулж байгаа эсэхийг төлөвлөгөөт шалгалтаар илрүүлэхийн зэрэгцээ иргэдийн гомдлын мөрөөр шалгалт хийдэг. Ингээд холбогдох хуульд заасны дагуу арга хэмжээ авч ажилладаг. Түүнээс гадна ус бохирдуулах асуудал гарч байна. Энэ нь их хэмжээний бороо орох, шар усны үерээс үүдэлтэй. Өнгөрсөн зуны үер ямар эрсдэл дагуулж, халдварт өвчлөл үүсгэдэг вэ гэдгийг хүмүүс ойлгосон болов уу. Тэр үерийн нөлөөгөөр нянгийн бохирдол үүсч гэдэсний халдварт өвчин нэлээдгүй гарсан шүү дээ. Тэгэхээр тухайн үед төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ашигтай бактери ашиглан хөрс болон усыг ариутгах ажлыг хийж байсан.

-Усны бохирдол гэдэг нь юунаас шалтгаалж байгаа вэ. Анзаараад байхад зуслангийн айлууд дор бүрнээ л гүний худагтай байгаа харагдах юм. Энэ нөлөөлөх үү?

-Гүний худгийн зөвшөөрлийг манай байгууллага олгодог. Жилдээ 1500-1600 орчим зөвшөөрлийг нэг жилд олгож байна. Гэхдээ энэ зөвшөөрлийг олгох процесст өөрчлөлт оруулах шаардлага үүсч байгаа. Учир нь нийслэлийн цэвэр усны нөөцийг тогтоохоор нийслэлийн төсвийн хөрөнгөөр судалгаа хийлгэж байна. Тэгэхээр өнгөрсөн жил хийлгэсэн хөрсний бохирдлын судалгаа болон энэ судалгаанд үндэслэн гүний худаг гаргах зөвшөөрлийг тодорхой түвшинд хязгаарлах нь зүйтэй гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр, унд, ахуйн зориулалтаар ашиглах усны төлбөрийг чөлөөлөх тогтоол Засгийн газраас гаргасан. Гэтэл зуслангийн бүс болон яармаг, зайсанд гүний худаг ашиглаж байгаа газрууд усны төлбөрөөс чөлөөлөгдсөн байдаг. Гэтэл ахуйн болон ундны усны зориулалтаар зөвшөөрөл авчихаад аж ахуйн зориулалтаар ашиглаад байгаа нь буруу жишиг. Яагаад гэвэл, хувийн эзэмшлийн гүний худгаас аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхлэх нь усны нөөц болоод замбараагүй хэрэглээг хумих боломжгүй болгож байгаа юм. Магадгүй хувь хүний ажиллуулдаг машин угаалгын газар гүний худгийн цэвэр усаар автомашин угаасан хэрнээ төлбөр төлдөггүй байж болохгүй л гэсэн үг.

-Тэгвэл худаг гаргах зөвшөөрөл олгохгүй байх боломжтой юу. Үнэн хэрэгтээ 24 цагаар ажилладаг ухаалаг худаг гэр хорооллын бүсэд ихээр бий болсон шүү дээ?

-Гүний усны хэрэглээ хязгаартай. Тэгэхээр хязгаарлагдмал байгалийн баялгийг хэрхэн хамгаалах, хэрэглэх вэ гэдэгт зохицуулалт хийх шаардлага үүссэн. Тиймээс гүний худаг гаргах асуудлыг хориглодоггүй юм гэхэд цэгүүдэд хийсэн хөрсний бохирдлын судалгааны үр дүнгээр тодорхой байршлуудад хязгаарлалт хийх боломж бий. Түүнчлэн нэгэнт бий болгосон худгуудыг тоолууржуулан төлбөр авдаг болох нь зүйтэй гэж харж байгаа.

-Нийслэлд амьтны эсрэг гэмт хэрэг нэлээдгүй гардаг гэж сонссон. Энэ талаар та мэдээлэл өгөөч?

-Хавраас намрын улирал хүртэлх хугацаанд тарвага, зурам, хярс, чоно гэх мэт амьтдыг нууцаар худалдсан, борлуулсан, тээвэрлэсэн зөрчлүүд гардаг. Хуулийн дагуу арга хэмжээ авч байна. Гэхдээ үүнд хүмүүсийн хандлага, уламжлалт сэтгэлгээ гэх зэрэг хувь хүнээс шалтгаалах ухамсрын асуудал бий. Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь нийслэлд төвлөрсөн байна. Гэтэл энэ бүсэд гоц халдварт өвчин гарвал маш аюултай байдалд хүрнэ. Тиймээс Зооноз өвчин судлалын төв, дүүргүүдийн экологийн цагдаагийн албатай хамтарч ажилладаг. Гэсэн хэдий ч хууль зөрчсөн үйлдлүүд гарсаар л байдаг.

Тиймээс бид хоёр байршилд экологийн коридор байгуулахаар холбогдох судалгааг хийж байгаа. Учир нь хотжилт, дэд бүтцийн бүтээн байгуулалттай холбоотойгоор амьтдын эрх зөрчигдөж байна. Түүнээс гадна амьтдын чөлөөтэй нүүдлийг хааж байгаа зэрэг асуудлыг шийдвэрлэхийн тулд судалгаанд үндэслэн экологийн коридор байгуулах нь зүйтэй гэж үзсэн юм.

-Нийслэлийг тойрсон ойн бүсүүдэд хийж хэрэгжүүлж байгаа ямар ажил байгаа вэ?

-Жил бүр ИТХ-аар батлуулсан төлөвлөгөөний дагуу ажилладаг. Энэ хүрээнд ойг нөхөн сэргээх, хязгаарлагдмал нөөцийг зөв зохистой ашиглахад чиглэсэн ажлуудыг хийдэг. Ойг үндсэндээ хамгаалалтын болон ашиглалтын гэж хоёр ангилдаг. Нийслэлийн хэмжээнд Зуслангийн бүс, Богд хаан уул, Горхи-Тэрэлжийн ой хамгаалалтад байдаг. Эдгээр ойгоос ашиглалт, арилжааны зориулалтаар мод бэлтгэх боломжгүй. Харин нөхөн сэргээх, хамгаалах ажлуудыг нийслэлийн төсөвт суулгасан хөрөнгөөр болон төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж байна. Мөн жил бүр тэмцлийн ажил хийдэг. Ингэхдээ хортон шавжид идэгдсэн ойг цэвэрлэн, нөхөн сэргээх ажлыг хийсээр ирсэн. Түүнээс гадна төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тухайн байгууллагын нэрэмжит төгөл үүсгэн хогийн цэг байсан газруудыг цэвэрлэж нөхөн сэргээлт хийгээд явж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 76 (7320)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

18 цаг 56 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

18 цаг 56 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

18 цаг 56 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

18 цаг 56 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

18 цаг 56 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

18 цаг 56 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

18 цаг 56 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

18 цаг 56 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

18 цаг 56 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

18 цаг 56 мин