Эко боловсрол олгох Өртөөчилсөн аялалд 50 мянган хүүхэд хамрагдав

2024-04-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

Жилийн дөрвөн улирлын аль ч үед зочлоход дэлгэр зуныг санагдуулам цэцгийн хүлэмж, 300 гаруй амьтны үзмэртэй музей, 30 гаруй зүйлийн 3500 ширхэг модтой цэцэрлэгт хүрээлэн бүхий Экологийн боловсролын төвөөс энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэн хүргэж байна.

 

Сурагчид таван төрлийн өртөөгөөр аялан экологийн боловсрол эзэмшдэг

ЕБС-ийн сурагчид, цэцэрлэгийн багачууд болоод насан хүрэгчид байгалийн шинжлэх ухааны мэдлэгээ тэлэх, экологийн суурь боловсролыг олох эрэлд МУИС-ийн дэргэдэх Экологийн боловсролын төвийг зорин ирцгээдэг аж. Сурагчид тусгайлан тохижуулсан таван төрлийн тэнхимд сэдэв бүрийн хүрээнд 15 минут сонирхолтой мэдээлэл авдаг байна. Нийт 40 төрлийн хөтөлбөрөөр ирсэн зочдод мэдлэгийн үр суулгадаг ажээ.

ХБНГ-ын Ханнс -Зайделийн сан 2022 оноос эхлэн алслагдсан дүүргийн 12500, Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг Ойн газрын дэмжлэгээр 1000, Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн дэмжлэгээр 1000 гаруй хүүхдэд экологийн боловсролыг олгоход тасалбарын хөлс, ирж очих унаагаар тусламж хүргэжээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас үйл ажиллагааг дэмжин тухайн төвд “Ой яг...” танин мэдэхүйн өртөөг нэмж тохижуулсан байна.  Мөн хүүхдүүдэд байгаль орчны хууль эрх зүйн анхан шатны мэдлэгийг олгох зорилготой байгаль орчны эрх зүй танин мэдэхүй танхим үүдээ нээсэн байна. Экологийн боловсролын чухал хэсэг болсон Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв-ийн амьтны музей хүрэн баавгайн чихмэлээр баяжжээ. Хууль бус агнуурт өртсөн баавгайн арьсыг Байгаль орчин,уур амьсгалын сангаас хүлээн авч, гурван жил хадгалсны дараагаар Экологийн боловсролын төв хүлээлгэн өгчээ.

 

15 мянган хүүхдэд экологийн боловсролыг төлбөргүй олгосон

Р.Сүнжидмаа

МУИС-ийн Экологийн боловсролын төвийн ахлах мэргэжилтэн, доктор Р.Сүнжидмаа “Манай экологийн боловсролын төвд найман настай балчраас 80 настай буурал хүртэл ирж үйлчлүүлдэг. Өртөөчилсөн сургалт 2012 онд эхэлсэн.Үүнээс хойш 50 мянган хүүхэд экологийн боловсролд хамрагджээ. Танин мэдэхүйн таван өртөөгөөр хоёр цагийн  хугацаанд аялах хөтөлбөртэй. Өдөрт 200 гаруй хүүхэд хүлээн авах чадалтай. Ирж буй нийт хүний 70 хувь нь ЕБС-ийн сурагчид 10 гаруй хувь цэцэрлэгийн хүүхдүүд, үлдсэн хувьд нь насанд хүрэгчид ирдэг. Насанд хүрэгчдэд зориулан экологийн чиглэлээр лекц орно. Мөн мод, цэцэг, хүнсний ногоо хэрхэн тарих, ургуулах талаар сургалт ордог.

Цэцэрлэгийн багачууд цэцгийн хүлэмж, амьтны музейгээр аялдаг. Хүүхдүүдийн насанд нь тохируулан үрийн аялал, амьтны музейгээр аялуулдаг. Наймаас дээш ангийн сурагчид болон насан хүрэгчдэд арай өөр хөтөлбөрөөр аялдаг. Бид Монголын нийт хүүхдүүдэд экологийн боловсролыг олгохыг зорьдог. Хөдөө орон нутгийн хүүхдүүдэд байгууллагаараа хүрч очин сургалтаа ордог. Эхний ээлжид Улаанбаатарт буй бүх хүүхдүүдийг хамруулахыг зорьж байна. 15 мянган хүүхэд тусламж, дэмжлэгээр үнэгүй хамрагдсан байна.

Өртөөчилсөн аяллын дараа хүүхдүүдийн сэтгэгдлийг бичүүлж авдаг. Тэд шинэ зүйл мэдэж авснаа, экологийн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцах хүсэлтэй болсон зэрэг эерэг сэтгэгдлүүдээ бичиж үлдээдэг. Мөн ЕБС-ийн багш нар байгаль орчны чиглэлийн хичээлийг ингэж заавал үр өгөөжтэй юм байн гэсэн арга зүйтэй болдог. Сүүлийн үед байгаль орчны чиглэлээр их сургуульд элсэх мэргэжилтний тоо цөөрч байгаа нь хүүхдэд багаас нь байгалийн олон янз, сайн талыг танин мэдэх боломж хомс байгаагаас шалтгаалж байна” гэв.

Амгалан цогцолбор сургуулийн 8Б ангийн сурагч Э.Ану-Үжинээс аялал хийсэн сэтгэгдлийг нь сонсоход “Өртөөгөөр аялахад сонир­холтой байлаа. Би шувуу гэхээр болжмороор л төсөөлдөг байлаа. Гэтэл маш олон шувууны төрөл байдаг гэдгийг нүдээр үзэж, танин мэдлээ. Усны шувуудыг динозаврын үр хойч гэдгийг мэдэж авлаа. ”Ой яг” өртөөгөөр аялахад яг л ой модон дунд аялж байгаатай адил санагдлаа. Олон харж байгаагүй урга­­­­мал, амьтадтай танилцлаа” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 74 (7318)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин