Хүүхдийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн этгээдэд ял оногдуулав

2024-04-12
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

 

Бид энэ удаагийн хууль эрх зүй буландаа шүүхээр шийдвэрлэгдсэн кейсээс хүргэж байна.

 

40 гаруй насны согтуу эр бусдын автомашин руу шээж байхад нь 14 орчим насны хүүхэд “Та машин руу шээхээ болиоч” гэсэн шаардлага тавихад нь түүнийг заамдан авч толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна. Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэжээ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Т.З-н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал болон ажил хөдөлмөр эрхэлж байгаа, мөн гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэжээ. Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцээд, түүнийг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байна.  Учир нь шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг гэх ажлын байрны тодорхойлолт, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулжээ. Нотлох баримтыг хэрэгт гарган өгсөн бөгөөд тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн байна. Гэвч архидан согтуурсан үедээ насанд хүрээгүй хохирогчийн тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцсэн, улмаар олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явсан буюу үл таних хүний автомашин руу шээсэн гэх үйлдэл гаргасан. Дээрх үйлдэлтэй холбоотой шаардлага тавьсан хүүхдэд гэмтэл учруулсан байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан, улмаар тус гэмт хэргийг үйлдсэн нь холбогдох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Б.Батзориг: Нийтэд тустай ажил гэдгийг гудамж талбайд хэдэн цаг хог, шороо цэвэрлэхээр ойлгож болохгүй

 

Дээрх хэрэгт оногдуулж болох нийтэд тустай ямар ажил байдгийг хуульч Б.Батзоригоос тодрууллаа.

Тэрээр “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох буюу хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлдог.

Нөхцөл байдлаас шалтгаалан шийтгэл оногдуулах нь олон янз байдаг. Дээрх тохиолдолд нийтэд тустай ажил гэдэгт хүүхэд зодож болохгүй гэсэн зурагт хуудас тараах ёстой. Жишээлбэл, нэг аймагт дархан цаазтай газар бургас хядсан хүнийг хоёр жилийн турш мод тарих нийтэд тустай ажил хийлгэхээр шийтгэсэн байдаг. Тиймээс энэ хүн бие махбодын хүч, хөдөлмөр болон мод тарихын ач тусыг мэдэж авч байгаа юм. 

Хүүхэд автомашинаар мөргөж гэмтээсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэхдээ сургуулийн гадна гурван сарын турш хүүхдийг явган хүний гарцаар гарахад туслах ажил хийлгэсэн. Ингэснээр хүүхдүүдэд тус болох, гэмт хэрэгтэн дахин гэмт үйлдэл гаргах эрсдэлийг бууруулах эерэг талтай. Гэмт хэрэгтэн дахин сургууль орчимд автомашинтай зорчихдоо хурдаа тааруулж явдаг болно гэсэн үг. Энэ төрлийн арга хэмжээг янз бүрийн соён гэгээрлийн ажил, сурталчилгааны ажлыг сургууль дээр зохион байгуулах үеэр гэмт хэрэгтнээр зурагт хуудас тараалгах, зохион байгуулах ажилд оролцуулах нь зүйтэй. Манай улсын хүүхдийн төлөөх байгууллагууд ачааллаа дийлдэггүй шүү дээ. Өөрөөр хэлбэл хүүхдийн эрхийг хамгаалах олон нийтийн ажилд оролцуулах замаар ойлгуулах хэрэгтэй.

Нийтэд тустай ажил гэдгийг гудамж талбайд хэдэн цаг хог, шороо цэвэрлэхээр ойлгож, шийтгэл оногдуулаад байж болохгүй. Дээрх хэлбэрээр шийтгэл оногдуулах нь нийгэмд болон хохирсон хүнд ч тустай" гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 12. БААСАН ГАРАГ. № 73 (7317)

 

 

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

10 цаг 16 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

10 цаг 21 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

11 цаг 30 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

13 цаг 5 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

16 цаг 0 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

20 цаг 48 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

20 цаг 48 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Уржигдар 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Уржигдар 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Уржигдар 11 цаг 40 мин