Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

2024-04-11
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

С.УЯНГА

 

Бид XXI зуунтай золгоод байгаа ч улс төрд жендэрийн тэгш бус байдал ноёл­сон хэвээр. Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү олон тоогоор сонгуульд санал өгч орол­цож байгаа ч эрх мэдлийн хувьд хол хоцорсон. Үүнээс болж олон эрх ашгийн төлөөлөл бүрдэхгүй, нэг хэсэг нь боломжоо алдсаар буй. Тэгвэл өнгөрсөн 30 жилийн алдаагаа засах боломж бүхий туршилтын сонгуулийн өмнө бид тулж ирээд байна.

Намын дотоод ардчилал, ил тод байдал хангалтгүй байх, нэр дэвшигчийг сонгож тодруулахад жендэрийн мэдрэмж дутагдах, намын шийдвэр гаргах үйл явц дандаа эрэгтэй удирдлагад төвлөрсөн нь эмэгтэйчүүд улс төрийн нам дотор ахиж дэвших, сонгуульт албан тушаалд нэр дэвших бололцоог хааж байгааг олон судалгаа харуулдаг. Мөн улс төрийн нам, улстөрчдийн нэр хүнд  “шалан” дээр уначихаад байгаа өнөөгийн нөхцөлд иргэдийн итгэлийг олж авах гол арга зам нь жендэрийн мэдрэмж гэдгийг Монголын болоод олон улсын судлаачид хүлээн зөвшөөрч байна.

Тэгвэл нийгмийн хэрэгцээ шаардлагын ачаар алхам, сөөмөөр ч болов хөгжлийн голдрилдоо орохоор "соёолж" байгаагийн нэг ахиц нь хаяанд ирсэн сонгуулийн өнгийг “зассан” хуулийн өөрчлөлт буюу аль нэг хүйсийн төлөөллийг 30 хувь байхаар тусгасан заалт юм. Гэхдээ хүний эрхийн тэмцэгчид жендэрийн квотыг 40 хувьд хүргэх шаардлагатай гэсэн байр суурин дээр хатуу зогсож байгаа. Монгол Улс хүний эрх, жендэрийн тэгш байдлаар олон улсад үнэлэгдэж эхэлж буй дараагийн хөшүүрэг нь Улс төрийн намын тухай хуульд эмэгтэй улстөрч, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн дэвшилтэд заалт орсон. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 48/78 харьцаагаар 126 гишүүнийг сонгоно. 78-ийг нь мажоритор, 48-ийг нь пропорциональ хувилбараар сонгоно. Жагсаалтаар орж ирэх 48 хүний тэн хагас нь эмэгтэй байх. Ингэхдээ эрэгтэй, эмэгтэй хүйсийн төлөөллийг ээлжилж жагсаах зарчмыг баримтлах учиртай.

 Улс төрийн намын тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон эмэгтэйчүүдийг заасан квотоос илүү нэр дэвшүүлсэн бол эл хоёр төлөөллийн УИХ-д сонгогдсон тоогоор нэмэлт санхүүжилт олгох механизм бий. Харин хуулиар зааж өгсөн квотод хүрэхгүй бол тухайн намыг сонгуульд оролцоход нь бүртгэхгүй байх эрх нь сонгуулийн төв байгууллагад бий бөгөөд “Намууд жендэрийн 30 хувийн квотоо биелүүлээгүй бол сонгуулийн байгууллага бүртгэхгүй. Энэ зарчмыг хатуу баримтална” гэдгийг СЕХ ч хатуухан мэдэгдээд байгаа. Өөрөөр хэлбэл, намууд сонгуульд оролцъё гэвэл заавал жендэрийн тэгш эрхийг хангах үүрэгтэй болох нь. Гэхдээ энэ бол ердөө эхний л шат. Харин хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хуульд биш хөрсөн дээр амилуулах гол биелэлт бол намууд нэр дэвшүүлэх квот, жагсаалтаа мөнгөөр үнэлэхээс татгалзах юм. Даанч сонгууль дөхөх тусам намын удирдлагуудын “гууль” цухуйж эхлэх шиг боллоо. Ерөөсөө энэ бол бичигдээгүй хууль л даа. Харин энэ жил олон нийтийн зүгээс арай өөр өөдрөг хүлээлт байгаа юм, уг нь. Даанч өнөөх намууд маань жагсаалтаас гадна нэр дэвшүүлэх квотоо хүртэл мөнгөөр үнэлж эхэлжээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр том, жижиг гэлтгүй намууд нэр дэвшигчдээсээ хэдэн зуун саяас тэрбум төгрөг нэхэж байгаа аж. Ийм дэнчингээр нэр дэвших эрхээ авах эмэгтэйчүүд, хүйсийн өөр олон төлөөлөл өнөөдөр Монголд хэд байгаа билээ. Үнэндээ өнгөрсөн жилүүдэд Монголын парламент эрэгтэй гэсэн ганцхан “өнгө” будгаас бүрдэж ирсэн нь энэ мэт гарааны тэгш бус байдалтай л холбоотой. Түүнээс эмэгтэйчүүд мэдлэг, туршлагаар дутаад байгаа зүйл огтхон ч үгүй. Тиймээс намын удирдлагууд олон түмний өмнө гарч ирж андгай тангараг өргөсөн хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах амлалтаа биелүүлэх эсэхийг харахад богинохон хугацаа үлдлээ. Өөрөөр хэлбэл, өмнөх шиг мөнгөлөг хэсгийг эрх мэдэлд хүргэдэг, эд хөрөнгөөр суудал наймаалцдаг хэвшмэл ойлголтоосоо энэ цаг үед л ангижрахгүй бол дахиад дөрөв дөрвөн жилээр сунгагдсаар байх болно. Тэр цагт эмэгтэйчүүд, хүйсийн олон төлөөллийн итгэл найдвар бүр мөсөн тасарсан байх биз.

Нөгөө талаас сонгогдох эрх бол Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулж өгсөн хүний үндсэн эрх. “Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн  байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэж баталгаажуулсан. Гэтэл улс төрийн намууд сонгогдох эрхийг мөнгө болгож байгаа нь хүний язгуур эрхийг зөрчиж буй хэрэг юм. Тиймээс намууд нэр дэвшүүлэхдээ жендэрийн тэгш байдлыг хангахад олон нийтийн өмнө юу гэж амлаж байсныг эргэн сануулъя.

Намын удирдлагууд олон түмний өмнө гарч ирж андгай тангараг өргөсөн хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах амлалтаа биелүүлэх эсэхийг харахад богинохон хугацаа үлдлээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:

-Сонгуулийн тухай хуульд аль нэг хүйсийг 20 хувиас доошгүй байхаар тусгадаг ч бодит байдалд 17 хувиас хэтрэхгүй байгаа тул энэ удаад бодит чанарын өөрчлөлт бий болгох зорилго тавьж байна. Пропорционалаар нэр дэвшүүлэх хүмүүсийн 50 хувь нь эмэгтэй байх зохицуулалт тусгах санаачилгыг МАН гаргасан. Нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байх зохицуулалтыг баталж, хэрэгжүүлж чадвал жендэрийн тэгш байдлыг хангахад бодит үр дүн гарна.

 

АН-ын дарга Л.Гантөмөр:

-Сонгуулийн ажлынхаа 60-70 хувийг эмэгтэй нэр дэвшигч рүүгээ чиглүүлэхээр төлөвлөж байна. Улс төрийн намууд эмэгтэй нэр дэвшигчийг аль хэцүү тойрогтоо, хэн нэгэн хүнд тавьж өгөхөөс илүүтэй нэр дэвшүүлсэн эмэгтэй бүрийг ялуулах зорилгын төлөө нэгдэж, ажилладаг байх хэрэгтэй. Намынхаа бүх шатанд эмэгтэйчүүдийн оролцоог 40 хувьд хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Бид УИХ, аймгийн ИТХ-д нэр дэвших 300 эмэгтэйг бэлтгэж байна. Эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх, ялуулах гэх мэтээр ярих нэг өөр, хийж хэрэгжүүлэх бас нэг өөр хэрэг. Гарын үсэг зурсан учраас бид амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллана.

 

ХҮН-ын дарга Т.Доржханд:

-Монгол Улс шинэчлэгдэж, хөгжмөөр, парламент олон талын төлөөлөлтэй болмоор, ялангуяа УИХ дахь эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлмээр байна. Үүний тулд үг биш, үйлдэл чухал. Сонгуулийн тогтолцоог өөрчилж, холимог болгох, квотыг 30-аас доошгүй хувьд хүргэх мөн жагсаалтыг эрэгтэй, эмэгтэйгээр сөөлжүүлэх гэх мэт дэвшилт олон заалтыг манай нам дэмжиж байгаа. Сонгуулиар манай намаас нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байхаас гадна Улаанбаатар хотын дарга зэрэг томоохон албан тушаалд эмэгтэй хүн томилох зарчим баримталж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 72 (7316)

 

Alicia Endre
HOW TO FIND AND RECOVER YOUR STOLEN BITCOIN I’m writing to the public to provide knowledge about Lost Recovery Masters. Look no further if you ever demand hacking services, When I lost more than $150,000 USD in bitcoin, individually I found myself in a challenging situation, I was inconsolable and believed I had reached my lowest point, I had no hope of getting my invested money back. All that changed when I discovered Lost Recovery Master and everything was transformed. The company intervened and helped me get all my money back within a short period of time. Their services are well recommended and they ensure maximum satisfaction to their clients. You can contact them via Website: (https://lostrecoverymasters.com/) Whatsapp (+44(7537-105921) Support Email (Support@lostrecoverymasters.com)
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин