Б.Тулга: Боомтын сэргэлтийг эрчимжүүлснээр Монгол Улсын гадаад худалдаа түүхэн дээд амжилт тогтоолоо

2024-04-11
Нийтэлсэн: Админ
 19 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгыг “Зууны мэдээ” сонин “Төрийн хүн” буландаа урьж, ярилцлаа.

 

“Боомтын бойм тайлагдаж байна”

-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэг томоохон зорилт бол боомтын сэргэлт.  Та энэ сэргэлтийн төлөө ажиллаж, бодлого зангидаж  байгаа сайд.   Ер нь нөхцөл байдал ямар байна вэ?

-Боомт бол эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, олон улсын худалдааг хөнгөвчлөх хамгийн том үүрэгтэй институт. Тиймээс боомтыг цогцолборын хэмжээнд биш бүс нутаг буюу хотын хэмжээнд ойлгож, ярих хэрэгтэй. Мөн боомт ашгийн төлөө байгууллага байх ёстой учраас боомтоор нэвтрүүлж буй худалдааг хөнгөвчилсөн, хэмжээг нэмэгдүүлсэн, тэнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэн бүгдээрээ энэ үйл ажиллагаанд оролцдог байх цогц төлөвлөлтийг хийх хэрэгтэй. Үүнд, төрөөс хөрөнгө оруулалт хийхээс гадна хувийн хэвшлийнхэнтэй хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэгт бид хамтдаа гарц шийдэл эрэлхийлж байна. Тухайлбал, боомтын цогцолбор, түүний дэргэд үйл ажиллагаа явуулдаг үндсэн функц буюу ачаа болон зорчигч тээврийн терминалаас өгсүүлээд том оврын ачааны талбай, зочид буудал, аялал жуулчлалын төв болон чөлөөт бүсүүдийг бий болгох, хөрөнгө оруулалт хийх боломж нөхцөлийг бүрдүүлэхэд нэгдсэн ойлголт, шийдэлд хүрсэн.  Саяхан манай хорооноос боомтын сэргэлтийн форумыг  анх удаа зохион байгуулж, дараа дараагийн ажил, энэ салбарын хөгжлийн гарц шийдлээ тодорхойлсон.  Өөрөөр хэлбэл, Боомтын сэргэлтийн хүрээнд хийсэн ажил, хүрсэн үр дүн, боомтын сэргэлтэд хувийн хэвшлийн оролцоог хэрхэн хангах талаар аж ахуй нэгж, байгууллагуудын санал, санаачилгыг нээлттэйгээр сонсож, цаашид хийж хэрэгжүүлэх бодлогыг тал бүрийн оролцоог ханган нэгтгэсэн, нэлээд үр дүнтэй, ач холбогдолтой  форум болсон шүү.

-Хувийн хэвшлийн оролцоог боомтын сэргэлтэд ямар байдлаар тусгаад байна вэ.  Энэ асуудал өнгөрсөн хугацаанд нэлээд ойлгомжгүй явж ирсэн?

-Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод эхний 10 жил Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгасан. Шинэ сэргэлтийн бодлогын нэг онцлог нь бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгаж, төр болон хувийн хэвшлийн түншлэлийг дараагийн шатанд гаргаж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийнхээ санаачилга, ур чадвар, туршлагыг Монгол Улсын хөгжлийн цөм хэмээн үзэж буй явдал юм. Энэхүү бодлогын зорилго нь эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах суурь нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм. Тиймээс Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан хүчин зүйлийг тодорхойлсон.  Түүний нэг нь боомтын бойм ба боймыг тайлахын тулд Боомтын сэргэлтийг зарласан. Боомтын сэргэлтийн үндсэн зорилго бол боомтоор дамжин хийгдэх худалдааг дэмжих, хөнгөвчлөх, боомтоор дамжин ажил бизнес эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүд аль болох ахиу ашиг орлого олох, улмаар боомт нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн бүтэц, чадавхтай болж эдийн засгийн өсөлтийг эрс нэмэгдүүлэхэд чиглэж байгаа. Мөн олон улсын худалдааны нэвтрүүлэлт, түгээлт, тээвэр зохицуулалт, логистик, төлбөр тооцооны талаарх дотоодын дүрэм журам, стандартыг зохицуулах салбар хоорондын уялдааг хангах шаардлагатай. Тиймээс боомтын сэргэлтийн бодлогыг гурван үе шаттай хэрэгжүүлэхээр тодорхойлоод байна.

-Ямар үе шатууд байх вэ.  Одоо бид аль бодлого дээр нь явна?

-Нэгдүгээрт, 2022-2024 онд боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоёрдугаарт, боомтын менежментийг сайжруулах "5Э" стратегийг 2025-2028 онд хэрэгжүүлнэ.  Гуравдугаарт, 2029 оноос хойш Боомтыг хөгжүүлэхдээ олон улсын худалдааны бодлогыг бүсийн хөгжил, бүс нутгийн эдийн засгийн интеграцтай уялдуулан төлөвлөх нь чухал юм.  Боомтын хөгжил ярихын тулд эхлээд  яалт ч үгүй төр ба хувийн хэвшлийн түншлэлийн тухай хөндөх хэрэгтэй. Бид одоохондоо төр, хувийн хэвшлийн тухай хоёрлосон харилцааг л хөндөж байна. УИХ-аас баталсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон Монгол Улсын хилийн тухай хуульд ч төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар нээлттэй тусгаж өгсөн байдаг. Харин судлаачид, эрдэм шинжилгээний байгууллагын талаар ямар ч  хууль, бодлогод хараахан тусаагүй, ач холбогдлыг нь бүрэн гүйцэт үнэлээгүй хэвээр байна. Аливаа улс хөгжих үндсэн түншлэлийн хэлбэр нь хоёр бус гурван талтай байдаг. Төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага бол улс орны хөгжлийн тулгын гурван чулуу юм. Манай хөрш улсууд ч гадаад дотоод худалдаа, аж үйлдвэрийн хөгжил түүн дотроо боомтын хөгжил, чөлөөт бүсүүдийг тусгайлан судалдаг, судлаачдыг маш өндөр түвшинд авч үздэг. Төлөвлөлт судалгааны хүрээлэнгүүд, тэдний судалгааны ажлын үр дүнд тулгуурлан хөгжлийн бодлого шийдвэрээ гаргадаг шүү дээ. Ингэснээр хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, боомтоор нэвтрэх олон төрөлт тээвэрлэлтийг хөгжүүлэх, эдийн засгийн коридор, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын зээл, тусламж, төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулах, салбар хоорондын харилцан уялдаа, тулгамдаж буй бусад асуудлыг хамтран шийдвэрлэх боломжтой. Энэ тухай саяхан болсон форумын үеэр оролцогчид санал нэгдсэн. Тиймээс Боомтын сэргэлтийн Үндэсний хороо,  МҮХАҮТ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хилийн боомт, эдийн засгийн коридор, олон улсын тээвэр, логистикийн зохион байгуулалт, хилийн боомтын хөгжилд хувийн хэвшлийн оролцоог хангах, коридорын аялал жуулчлал болон холбогдох бусад асуудлаар гаргасан санал санаачилгыг ажил хэрэг болгоход хамтран ажиллахаар боллоо. Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд боомт нь өөрийн гэсэн эдэлбэр газартай, өөрийн дүрэм журамтай, зорилготой, түүнийгээ хариуцсан аж ахуйн тооцоотой буюу ашгийн төлөө хуулийн этгээдээр удирдуулсан, бусад орны боомтуудтай олон улсын худалдаанд эзлэх байр сууриар өрсөлдсөн, нэн идэвхитэй хуулийн этгээд байх ёстой.

 

“13 боомтын ТЭЗҮ, зураг төслийг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ”

“Хөгжлийн тулгын гурван чулуу бол төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагын хамтын ажиллагаагаа юм”

-Засгийн газраас Боомтын сэргэлтийн үндэсний хороо гэж тусдаа бүтэц байгуулан ажиллаж байна. Энэ хэр үр дүнтэй шийдвэр байсан юм бэ.  Өнгөрсөн хугацаанд ямар ямар ажил хийж хэрэгжүүлэв?

-2022-2024 онд боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилт тавин ажилласан.  Өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй 23 боомтоос зургаан боомт дээр “Боомтын цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажил өрнөж буй байна. Үүнээс Замын-Үүд, Боршоо, Сүхбаатар боомтуудын бүтээн байгуулалт бүрэн дууссан байна. Алтанбулаг, Гашуунсухайт, Бичигт боомтын цогцолцорын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Мөн Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтуудад төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд авто зам, төмөр зам, олон төрөлт тээврийн терминал, ухаалагт тавцант тээвэр буюу AGV зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгдэж байна.  Ер нь боомтын сэргэлтийн хүрээнд Улсын төсөв болон олон улсын байгууллагын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар боомтын барилга байгууламж, тоног төхөөрөмжид нийт 715.3 тэрбум төгрөг, хөгжлийн таван тойрог авто замын төслүүдэд 5.4 их наяд төгрөг, агаарын тээврийн хөрөнгө оруулалтад 27.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж төслүүд эхнээсээ амжилттай хэрэгжиж эхлээд байна. 2024 онд шинээр гурван боомтод 350 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон байна. Эдгээр ажлын үр дүн өөрөө Монгол Улсын хөгжилд нэн чухал ач холбогдолтой. Боомтын хүчин чадал гурван дахин нэмэгдсэнээр, экспорт хоёр дахин нэмэгдсэн байна. Нүүрсний экспорт 2019 онд 36.7 сая тонн байсан бол 2023 онд 69.6 сая тоннд хүрсэн байна. Боомтын сэргэлтийн бодлогын эхний үе шатанд буюу 2024 он гэхэд гадаад экспортыг 14 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөсөн.  Тэгвэл 2024 он гэхэд боомтоор дамжин хийгдсэн экспортын хэмжээ 15.2 тэрбум ам.долларт хүрээд байна.

-Эдийн засгийн хувьд нэлээд үр өгөөжтэй байгааг харж болохоор байна. Тэгвэл боомтуудыг олон улсын жишигт нийцүүлэх  бодлогын хүрээнд ямар бүтээн байгуулалтууд хийж байна вэ?

-Засгийн газраас “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх чиглэл болох Боомтын сэргэлтийн хүрээнд зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн, хүчин чадлыг дээшлүүлэх, улмаар экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд боомтын барилга байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг хийж буй. Тухайлбал, Замын-Үүд боомтын барилга угсралт болон зорчигч тээврийн цогцолборын байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгаж, ачаа тээврийн хэсгийг энэ оны нэгдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулна. Гашуун сухайт боомтын зорчигч, ачаа тээврийн барилга байгууламж 61 хувийн гүйцэтгэлтэй байна. Алтанбулаг боомтын ачаа тээврийн хэсгийн нэг, дөрөвдүгээр хэсгийг өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 23-нд ашиглалтад орууллаа. Харин зорчигч тээврийн хэсгийг энэ оны нэгдүгээр сард багтаан хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Сүхбаатар боомтын нэг цэгийн үйлчилгээний байгууламжийн барилга угсралтын ажлыг өнгөрсөн оны есдүгээр сард дуусгаж, Улсын комисс хүлээн авсан. Боршоо боомтын бүтээн байгуулалтыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр өнгөрсөн онд ашиглалтад оруулсан. Бичигт боомтын авто зам, барилга байгууламж, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг өнгөрсөн онд эхлүүлж ажлын явц ачаа, зорчигч тээврийн барилга байгууламж таван хувь, боомтын авто замын барилга байгууламж 25 хувийн гүйцэтгэлтэй байна. Цагааннуур, Булган, Хавирга боомтуудад Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр боомтын барилга байгууламж, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ. Төслүүдийн хүрээнд одоо байгаа боомтын хүчин чадал 2-3 дахин нэмэгдэх юм. Мөн 13 боомтын ТЭЗҮ, зураг төслийн ажлыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Алтанбулаг боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэх бүтээн байгуулалтыг Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж байна. Дэлгэрүүлбэл, хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн RIBS төслийн хүрээнд 2020 оны долдугаар сард эхлүүлсэн эхний багц ажил болох Алтанбулаг хилийн боомтын автозам, барилга байгууламж, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг амжилттай хэрэгжүүллээ. Хоёрдугаар ээлжийн ажлын хүрээнд хийх зорчигчийн шалган нэвтрүүлэх цогцолборын барилга байгууламж болон бусад дэд бүтцийн ажлыг энэ онд ашиглалтад өгнө.  Боомтын шинэчлэл хийж, өргөтгөлийн ажил бүрэн дууссанаар өдөрт нэвтрэх зорчигчийн тоо гурав дахин, ачааны болон суудлын тээврийн хэрэгслийн тоо дөрөв дахин нэмэгдэж зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэх юм. Алтанбулаг боомтод зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн таван барилга, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, 6000 м.кв ногоон байгууламж байгуулна. Түүнчлэн тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1.7 км урттай авто зам, 7000 м.кв авто зогсоол, 30000 м.кв зам талбай барих, хяналтын тоног төхөөрөмж нийлүүлэх юм. Энэхүү бүтээн байгуулалт өрнөснөөр Алтанбулаг боомтын нийт зам талбай хоёр дахин нэмэгдэх ба өдөрт нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо дөрөв дахин өснө. УИХ, Засгийн газраас баталсан бүсчилсэн хөгжлийн бодлого нь боомт руу хөрөнгө оруулалтыг татаж, боомтоор дамжуулан худалдааг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Тиймээс Монгол Улс боомтын статусаа тодорхой болгох, цаашлаад бүсчилсэн хөгжлийн хүрээнд боомт, суурин хотын эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар боомт дагасан хотыг бий болгоход онцгойлон анхаарч байна. Тодруулбал хүн амын хэтийн төлөвийг тооцож боомтын төлөвлөлтийг хийж, ирээдүйн боомт дагасан хот бий болгохтой уялдуулан бүтээн байгуулалтын зураг төслийг хийж, гүйцэтгэсэнд дээрх төслийн ач холбогдол оршиж байна. Тухайлбал төлөвлөлтийн хугацаанд Алтанбулаг сумын хүн ам 19 мянга орчим болно гэсэн урьдчилсан тооцоо гараад байна.

-Хамгийн сүүлд Увс аймаг дахь Боршоо боомтын өргөтгөл шинэтгэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, ашиглалтад оржээ.  Энэ тухай тодруулахгүй юу?

-Боршоо боомтын зорчигч, суудлын болон ачааны автомашины нэвтрэх хүчин чадал зургаа дахин нэмэгдэж, өдөртөө 1500 хүн, 1000 автомашин зорчих боломж бүрдлээ.  Тодруулбал, суудлын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 6.7 дахин, зорчигч нэвтрүүлэх хүчин чадал 4.8 дахин, ачаа тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгджээ. Боршоо боомт нь ОХУ-тай хиллэдэг, авто замын боомт юм. Удахгүй Алтанбулаг хилийн боомтын барилгын хоёрдугаар ээлж болох зорчигчийн шалган нэвтрүүлэх цогцолборын барилгын ажил 64 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ухаалаг гарц, рентген, ариутгалын хэсэг, цацрагийн монитор, үерийн ус зайлуулах хоолой барьж байгуулах ажил эхлээд байна.

 

“Хөгжлийн тулгын гурван чулуу бол төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагын хамтын ажиллагаагаа юм”

Боомтын сэргэлтийн үндсэн зорилго бол боомтоор дамжин хийгдэх худалдааг дэмжих, хөнгөвчлөх, боомтоор дамжин ажил бизнес эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүд аль болох ахиу ашиг орлого олох, улмаар боомт нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн бүтэц, чадавхтай болж эдийн засгийн өсөлтийг эрс нэмэгдүүлэхэд чиглэж байгаа.

-Манай улс хоёр том гүрний дунд оршдог, далайд гарцгүй онцлогтой. Тэгвэл энэхүү нөхцөл байдалд Олон улсын худалдааг хөгжүүлэх тухайд танд ямар санал, шийдэл байна вэ?

-Олон улсын худалдааг хөгжүүлэхийн тулд нэгдсэн бодлого гаргаж гол түнш орнуудтайгаа чөлөөт худалдааны гэрээ, хэлэлцээ хийх нь маш чухал. Худалдааны хууль тогтоомж, нэгдсэн бодлогогүйгээс шалтгаалан бие биетэйгээ өрсөлдөх, үнэ тарифаа унагаах, стандартын бус хэлцэл хийгдэх зэрэг эрсдэлтэй байна. Тиймээс олон улсын худалдаанд хийгдэж буй худалдааны хэлэлцээрийн хэмжээ, үнэ тариф хамгийн чухал байдаг.  Дотоодын хувьд тулгын гурван чулуу буюу төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагын хамтын ажиллагааг эхлүүлж, олон улсын худалдааны үндсэн таван нөхцөлийг бүрдүүлсний дараа бид бусад, тэр дундаа хөрш улс орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулж, тарифын ба тарифын бус хязгаарлалтуудыг зохицуулах шаардлагатай болно. Өргөн хэрэглээний барааг өндөр үнээр авах, тухайн барааны нийлүүлэлт тогтвортой бус байх зэрэг асуудалтай нүүр тулж байгаа ч энэ нь гол төлөв улс хоорондын худалдааны гэрээ хэлцлээс хамаардаг.  Жишээлбэл, хоёр улсын хооронд хийгдсэн чөлөөт худалдааны хэлэлцээрийн хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Шинэ Зеланд улсын сүүн бүтээгдэхүүн Хятад руу татваргүй нэвтэрч эхэлсэн нь Хятад-Шинэ Зеландын чөлөөт худалдааны хэлэлцээрт тусгагдсан стратегийн татварыг тэглэх үйл явцын оргил үе болсон юм. Энэ нь Шинэ Зеландын бизнес эрхлэгчид болон сүүн бүтээгдэхүүний салбарт оролцож буй хөрөнгө оруулагчдад шинэ боломж олгохын зэрэгцээ Хятадыг Шинэ Зеландын хамгийн том худалдааны түнш болгосон.

-Замын-Үүд боомтын ачаа тээврийн хэсэг 24 цагийн ажиллагаатай болсон.  Ямар давуу тал ажиглагдаж байна вэ.  Мэдээж хэлцэлүүд амаргүй байсан байх?

-Манай улс  Монгол Улсын Засгийн газраас Замын-Үүд-Эрээн авто замын боомтыг 24 цаг болгох хүсэлтийг 1992 оноос хойш тавьж ирсэн. Тэгвэл одоо ийнхүү 32 жилийн дараа биелэлээ олж Замын-Үүдийн автозамын боомтын ачаа тээврийн хэсгийг энэ сарын 1-нээс эхлэн 24 цагаар ажиллуулахаар болсон. Ийм шийдэлд хүрэхээс өмнө харилцан туршилтыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 14 хоног зохион байгуулсан. Боомтоор тээвэрлэлт хийсэн жолооч нарын төлөөллөөс түүвэрлэн судалгаа авахад тэдний 90 хувь нь 24 цагаар ажиллуулахыг дэмжсэн хариулт өгсөн.  Туршилтын хугацаанд тус боомтоор нийт дөрвөн орны 1398 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлсэн байна. Монгол Улсын хэмжээнд нийт ачаа эргэлтийн экспортын 22, импортын 49 хувь Замын-Үүд боомтоор нэвтрэн өнгөрдөг. 2019-2023 он хүртэлх хугацаанд нийт импорт 2.7 тэрбумаас 4.5 тэрбум ам.долларт, экспорт 2.3 тэрбумаас 3.4 тэрбум ам.долларт хүрч нэмэгдээд байна. Иймд боомтыг цаашид 24 цагаар үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтийг Монгол Улсын Гадаад харилцааны яамаар дамжуулан БНХАУ-ын Үндэсний боомтын албанд хүргүүлэн ажилласны үр дүнд Замын-Үүд Эрээн автозамын боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагийн горимд шилжүүлэхээр болсон. Боомтын ачаа тээврийн хэсэг 24 цагийн горимд шилжсэнээр ачаалалтай оргил үед том оврын авто машины дараалал багасах ач холбогдолтойгоос гадна тээвэрчдийн цагийг хэмнэх, буудал хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж зэрэг мэт олон зардал буурах, улмаар бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжиход чухал нөлөө үзүүлнэ. Цаашилбал, гадаад худалдаанаас ихээхэн хамааралтай манай улсын хувьд амин чухал судас болох боомтын хөгжлийн хоцрогдлыг арилгах, ачаа тээврийн нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, голлох боомтуудын өргөтгөл шинэчлэлийн бүтээн байгуулалтыг урагшлуулж, олон төрөлт ачаа тээврийн терминалуудыг ашиглалтад оруулж, боомтын авто болон төмөр замын төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна.

-Боомтын сэргэлтийг эрчимжүүлэхэд эрдэмтэн судлаачдынхаа үгийг сонсох нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна.  Энэ төрлийн судалгаа хийдэг судлаач хэр олон байна вэ?

-Боомтын сэргэлтийн Үндэсний хороог удирдаж эхэлснээс хойш гадаад худалдаа, аж үйлдвэр, чөлөөт бүс, хөгжлийн талаар судалдаг Монголынхоо тэргүүлэх эрдэмтэд, хөрш орны судалгааны байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.  Манай улсын хувьд худалдаа, аж үйлдвэр тэр дотроо боомтын талаар судалдаг судлаачдын эрэлт хэрэгцээ, орон зай их байгаа. Тиймээс энэ чиглэлээр их дээд сургуулиудад тусгайлсан хүний нөөц бэлтгэх хэрэгцээ шаардлага зайлшгүй байна. Өөрөөр хэлбэл, аливаа салбарыг хөгжүүлье гэвэл тухайн салбарын суурь судалгаанд үндэслэсэн төлөвлөлтийг хийж гүйцэтгэдэг чадавхыг бүрдүүлэх нь чухал. Цаашид Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дэргэдэх эрдэмтэн судлаачид хамтран бодлогын түвшинд хамтран Олон улсын худалдааны бодлоготой болоход анхаарч ажиллана.

 

“Цагаан дэл уул–Өлзийт боомтыг нээх ажлыг эрчимжүүлнэ”

Монгол Улсын хэмжээнд нийт ачаа эргэлтийн экспортын 22, импортын 49 хувь Замын-Үүд боомтоор нэвтрэн өнгөрдөг. 2019-2023 он хүртэлх хугацаанд нийт импорт 2.7 тэрбумаас 4.5 тэрбум ам.долларт, экспорт 2.3 тэрбумаас 3.4 тэрбум ам.долларт хүрч нэмэгдээд байна.

-Боомт өөрөө эдэлбэр газартай, дүрэм журамтай, зорилготой,  ашгийн төлөө хуулийн этгээд байх ёстой гэж үзэж байгаа юм байна. Хууль, эрх зүйн хүрээнд ямар шинэчлэл хэрэгтэй вэ?

-Өнөөдрийн байдлаар боомттой холбоотой харилцааг Монгол Улсын Хилийн тухай хуулиар зохицуулж байна. Боомтод мөрдөх нийтлэг журмыг боомтын сэргэлтийн хорооноос батлан хэрэгжүүлж байна.  Бидний зүгээс боомтын хууль эрх зүйн орчныг шинээр тодорхойлох, Хилийн боомтын тухай хууль, Боомтын нийтлэг журмын шинэчилсэн журмын төслүүдийг боловсруулж, холбогдох байгууллагуудаар хэлэлцүүлэх ажил явагдаж байна.   Хуучин хандлагаар боомтыг зөвхөн хил нэвтрүүлэх, шалгах, гаалийн татвар хураамж хураах цэг гэж ойлгож байсан бол хэлэлцүүлж буй төслөөр боомтыг өөрийн газартай, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, эдийн засгийн идэвхтэй үйлчилгээний байгууллага гэж ойлгохоор тусгасан байгаа.  Шинэ хандлага буюу бидний боловсруулсан Хилийн боомтын тухай хуулийн төсөл, хилийн боомтод мөрдөх нийтлэг журамд гурван асуудлыг онцгойлон авч үзлээ.  Нэгдүгээрт, газар ашиглах, Хилийн боомтын захиргаа газар эзэмшихээр тусгаж байгаа. Бусад этгээд хилийн бүс буюу боомтын газарт газар эзэмшихгүй, харин түрээсээр, аж ахуйн үйл ажиллагаа явуулна. Өмнө хэн газар олгох нь тодорхойгүй, байснаас олон асуудал үүссэнийг бид мэдэж байгаа. Нөгөө талаар Засгийн газар бүх боомт дээрх том жижиг бүх газрын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, боломжгүй.   Хоёрдугаарт, төлбөр хураамж, Энэ нь  боомт өөрийн гэсэн орлогогүй байна. Боомтын үйлчилгээний төлбөр хураамжийг тогтоох, зарцуулах эрхзүйн орчин үгүй. Иймээс улсын төсөв, гадаадын зээл тусламжаар хөрөнгө оруулалтыг шийдэж байгаа. Цаашид боомт өөрийн орлогоор санхүүждэг, үйл ажиллагаа явуулдаг байх нь чухал юм.  Гуравдугаарт, Боомтын мэргэжлийн менежмент, тодорхой этгээд менежментийг явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

-Бүсчилсэн хөгжлийн бодлогын асуудал нэлээд хүчтэй яригдаж байна.  Энэ нь боомтын сэргэлтийн үйл ажиллагаатай хэрхэн уягдаж байна вэ?

-Засгийн газраас "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Хот хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан байдаг. Бүсчилсэн хөгжлийн бодлого нь эдийн засгийн өсөлтийн төвүүдийг оновчтой тодорхойлон кластержуулах, хүн амын эрэлт хэрэгцээ, байгаль орчны нөхцөл, нөөц, даацад нийцсэн эдийн засгийн оновчтой бүтцийг бий болгох зорилготой юм. Боомтуудыг хөгжүүлэхдээ Бүсчилсэн хөгжлийн бодлого, бүс нутгийн эдийн засгийн интеграцид үзүүлэх нөлөө, гүйцэтгэх үүргийг харгалзан бусад орны жишгээр эрэмбэлэн, төрөлжүүлж, алийг нь түрүүлж хөгжүүлэх, аль боомтод ямар бизнесийг илүү түлхүү явуулах, хөрөнгө оруулалтыг хэрхэн хуваарилах бодлогоо гаргах хэрэгтэй.  Манай улсын боомтуудыг ерөнхийд нь нэг  коридорын боомт буюу Олон Улсын худалдааны боомт, хоёрдугаарт, уул уурхайн экспортын боомт, гуравдугаарт, иргэний харилцааны боомтууд, дөрөвдүгээрт, агаарын боомт тавдугаарт, гүний буюу хуурай боомт, зургаадугаарт, эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн боомт гэж ангилан үзэж болно. Эдгээр ангилал тус бүрд удирдлага зохион байгуулалтын өөр өөр хэлбэрүүд байж болно. Тодорхой жишээ авч үзвэл Дархан, Төв, Сэлэнгэ аймаг нь газар тариалан, аж үйлдвэрлэлийн нэг бүс нутаг болж байгаа бөгөөд Дархан хотын хувьд анхнаасаа хүнд, хөнгөн үйлдвэрлэлийн төв болно гэж инженерийн шугам сүлжээ, цахилгаан, дулаан, усны асуудлыг төлөвлөж шийдсэн байдаг. Харин төвийн бүс буюу Сэлэнгэ, Төв аймгуудыг харвал газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн арвин нөөцтэй. Дархан хотын дэд бүтцийг ашиглан Сэлэнгэ, Төв аймагт тариалсан үр будаа, малын маханд боловсруулалт хийж үйлдвэрлэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг боомтуудаар дамжуулан ОХУ, БНХАУ руу, цаашлаад гуравдагч улс руу экспортлох бүрэн бололцоотой.  Өөр нэг жишээ нь уул уурхайн экспортын бүс болсон говийн бүсийн экспортыг нэмэгдүүлэхийн тулд Замын-Үүд, Гашуун сухайт, Шивээхүрэн боомтуудаас гадна Цагаан дэл уул–Өлзийт боомтыг нээх ажлыг эрчимжүүлэх, Ханги-Мандалын боомт, Булганы боомтын дэд бүтцийг сайжруулж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 72 (7316)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин