Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

2024-04-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.Гарьд

 

Хотын дарга Х.Нямбаатар Төв шуудангийн урдах С.Зориг агсны хөшөөтэй холбоотой газрын баримтыг цахим сүлжээнд байршуулжээ. Ингэхдээ “…Зоригийн хөшөөний газрыг заржээ. Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж газар дээр нь цамхаг барихаар санаархаж байна. Үр могой эхийгээ залгидаг шиг МоАХ-ноос улбаатай энэ байгууллага их л эелдгээр "Зориг сан"-д хөшөөг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэжээ. Лав л Монгол хүний дотор хэзээ ч ийм атгаг шуналын сэдэл төрөхгүй. Монголын түүхэнд хар толбо болж үлдсэн цуст хэрэгт гэмгүй иргэдийг хэлмэгдүүлэн яллаж, ахуйн гэмт хэрэг болсон мэт ойлголт өгөхийг одоо болтол хичээсээр байгаа нь ойлгомжтой болсоор байна. Монголыг хайрладаггүй нүгэлт хар гөрөөчний бүхэл бүтэн тролл арми байгааг өнөөдөр харлаа. Монголын ардчиллыг эднээс хамгаалах хэрэгтэй болжээ гэдгийг ч бас харлаа. Бид "Зоригтой"-гоо үлдэнэ” гэж бичжээ. Уг баримт нь “Шинэ дэвшилт холбоо” НҮТББ-аас “Зориг сан”-д илгээсэн “…Зөвшөөрөл хүсэх тухай” албан тоот байна. Түүндээ “…Барилга барих тул С.Зориг агсны хөшөөг аюулгүй шилжүүлэх зөвшөөрөл өгнө үү” гэжээ. “…Ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, зах зээлийн эдийн засагт дэмжлэг тулалцаа үзүүлэх, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, Монгол улсын хөгжлийг шинэ дэвшилд хүргэх” үйл ажиллагааны чиглэлтэйгээр 2017 онд байгуулагдсан “Шинэ дэвшилт холбоо” НҮТББ-ын Удирдах зөвлөлийг дарга нь Даваадоржийн Ганболд юм байна. “…Да.Ганболд” гэхээр бүгд мэднэ дээ. Тэрбээр МҮДН-ын анхны дарга, МҮАН-ын анхны дарга, Ардчилсан хувьсгалын дараах анхны Засгийн газрын Тэргүүн шадар сайд, Хотын даргын орлогч, Төмөр замын удирдах газрын дарга, “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүн, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ажиллаж байсан. Мөн түүнийг 1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдад долоон удаа нэр дэвшиж байсан эрхэм гэдгээр нь монголчууд сайн мэднэ.

 

Эх сурвалж: polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17