АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу

2024-04-10
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ГАРЬД

 

АН-ынхан өнгөрсөн амралтын өдрүүдээр “Ардчиллын баяр”-аа тэмдэглэлээ. 1990 оны дөрөвдүгээр сард одоогийн АН-ын суурь МОАН-ын анхдугаар Их хурал хурал болж байжээ. Тэрхүү Их хурлаар намынхаа дүрмийг баталж, Ерөнхий зохицуулагчаараа Э.Бат-Үүлийг сонгож байжээ. Улмаар 1990 оны тавдугаар сард Дээд шүүхэд бүртгүүлжээ. Э.Бат-Үүл гэснээс, түүний намынхаа 34 жилийнхээ ойн өдрөөр “хэлсэн үг” намынхных нь төдийгүй улс төрийн хүрээнийхний анхаарлыг татаад байна. Тэрбээр “…Гантөмөр,ойрд үзэгдээгүй том лидер-манлайлагч болох бололтой. Үнэндээ би Гантөмөрийг манай намын дарга болоход нь “...Хулгайч төртэй тэмцэх тэмцэлд намаа нэгтгээд удирдаад авч явж чадах манлайлагч болж чадна” гэдэгт итгэхгүй байсан. Тэр тусмаа “…Япон боловсрол, хүмүүжил нь түүнийг хэтийдсэн аядуу, хүлээцтэй болгосон доо” гэж хардаж байв. Гэтэл би эндүүрсэн бололтой. Тэр яван байж чангараад байна. Сүүлийн үед түүний байр байдлыг харахад С.Зориг шиг тогтуун, Элбэгээ шиг ортол илтгэгч, Баабар шиг цараатай, Гончигдорж шиг нягт сэтгэлгээтэй жэнтэлмэн болоод байна. Ямар ч байсан бидний эхэлсэн үйл хэргийг нэр төртэй аваад явах шинэ үеэр намаа сэлбэнэ гэсэн амандаа хүрчээ” гэсэн юм.

Ер нь ганц Э.Бат-Үүл ч гэлтгүй олон улстөрч, тэр дундаа АН-ынхан намын даргадаа “хайр” зарлана лээ.

Мэдээж, энэ нь сонгууль дөхсөнтэй холбоотой нь тодорхой юм. Гэхдээ Лу.Гантөмөр яалт ч үгүй сүүлийн үед АН-ын даргын бяр, бяд суугаад эхэлсэн. Гэвч тэрбээр энэ хүртэл их “юм” үзсэн л дээ.

АН-ыг олон нийт ч, тус намынхан ч “ах нар”-аар нь л төсөөлдөг. Нөгөөдүүл нь ч өнөөг хүртэл бяртай, чадалтай хэвээрээ л байна. Тэр утгаараа жил гаруйн өмнө Лу.Гантөмөрийг АН-ын даргаар сонгогдоход ойшоохгүй байдлыг тал талаас нь үзүүлсэн. Ялангуяа АН-ынх нь “ах нар” тамлаад эхэлсэн. Ядаж байхад тэр үед нам нь хэд ч юм хуваагдчихсан. Тэгээд хоорондоо бөөн хэрүүл уруултай болчихсон. Сонгууль болоход жил гаруйхны хугацаа үлдчихсэн. Чухамдаа тийм л үед Лу.Гантөмөр АН-ын дарга болсон нь тэгж үзэгдэх шалтаг нь болсон хэрэг.

Харин тэрбээр өнгөрсөн хугацаанд намынхнаа нэлээд олон фракц болгож хуваагаад тал талд очоод суучихсан хэдэн лидерийнхээ учрыг олох гэж багагүй ажилласан гэдэг. Өөрөө хэлдэг. “…Амаргүй байна” гэж байсан. Саяхан “…Амаргүй байсаан” гэсэн. Ямар ч л байсан АН энэ 2024 оны сонгуулийн өмнө нэг “сав”-ндаа багтаад авлаа.

Ер нь бол жилийн өмнө Лу.Гантөмөрөөс өөр хүн АН-ын дарга болсон бол энэ нам өдийд бас л хэцүү хэвээр байх магадлалтай. Яагаад гэхээр тухайн үед АН-ын даргад зүтгэгчид, бас байж болох хувилбарууд нь дандаа хатуу фракцын зарчим барьдаг, хэн нэгэн “ах”-ынхаа үгнээс гардаггүй гэх мэтийн “сул” талуудтай байж таарсан. Үнэхээр ч талцаж үзээд байгаа лидерүүдийнх нь хүмүүсийн хэн нэгэн АН-ын дарга болсон бол өдийд ийм дайны болох нь юу бол доо. Тэр талаасаа Лу.Гантөмөр “дундын хувилбар” болж таарсан. Түүний АН-ын дарга болж “төвөвшиж” буйгийн шалтгаан нь энэ. Удахгүй УИХ-д нэр дэвшигчдээ тэр тодруулна. Лу.Гантөмөрийн гарын үсгээр 2024 оноос хууль тогтоох гишүүдийнх нь нэрс тодорно. Энэ нь түүнийг сонгуулийн өмнө улам хүч хуримтлуулах хөшүүрэг болно.

Ганц намын дарга ч гэлтгүй генсек дээрээ эднийхэн зөв сонголт хийчихсэн. АН-ын дарга Лу.Гантөмөр намаржин, өвөлжин шахам бодож байгаад хагас жилийн өмнө Э.Одбаярыг генсекийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Үнэндээ Лу.Гантөмөрт хэд хэдэн хувилбар байсан. АН дахь фракцууд, тэдний лидерүүдээс өөр өөрийн генсекийг санал болгож, бас шахаж ч байсан тал бий. Гэвч эцэст нь Э.Одбаярыг сонгосон. Генсек Э.Одбаярын тухайд мөн л АН-ын даргатай ижил “статус”-тай. Дээр хэлсэнчлэн, бас л “дундын хувилбар” гэсэн үг. Хэн рүү нь ч айхтар наалддаггүй учраас нам доторх “сөрөг хүчин”-үүдийнх нь зүгээс хааш нь ч хамаагүй наачих гээд ихээхэн үздэг. Харин Э.Одбаярын тухайд тэр болгон дээр ярьж хөөрч, хариулж тайлбарлаж гарч ирж харагддаггүй. Харин сүүлд өдөр тутмын нэгэн сонинд ярихдаа “…Миний хувьд өмнө нь 2017-2019 оны хооронд АН-ынхаа ХЭГ-ын даргаар ажиллаж байсан. Тийм болохоор намын төв аппаратын ажлыг гадарлана. Гэхдээ генсекийн тухайд Үндэсний хэмжээний том намын гал тогооны өдөр тутмын ажил гэдэг утгаараа илүү ачаалалтай ажиллах ёстой. Наад зах нь намын үүрүүд, нийслэл, дүүрэг, аймгийн бүх нэгжүүд гээд бүх шатны намын байгууллагуудтайгаа байнга холбоотой байж, хамтарч ажиллана. АН гэх маш олон лидер, довтлогчтой хөлбөмбөгийн багийн хаалгач, холбогч хийж ажиллана гэсэн үг. Гэхдээ бидэнд “хамтарч ажиллах” гэсэн нэг л менежмент хэрэгтэй. Яг одоогийн тухайд УИХ-ын 2024 оны сонгууль тулсан байна. Гаднаас тодорхойлоод байгаачлан бид эвээ олж жигдрээд сонгуульд орох ёстой. Тэгэхээр намынхаа дотоод эв нэгдэл буюу ойлголцол дээр гол анхаарлаа хандуулаад ажиллаж байна. Чиг үүргийн хувьд намын дарга, генсек хоёр маш сайн ойлголцол байх хэрэгтэй. Түлхүүр, цоож хоёр шиг гар нийлж ажиллах ёстой. Тийм байж чадаж ч байгаа, бид хоёр. Намын дарга гэдэг намынхаа лидер нь байдаг. Энэ лидер өнгөтэй өөдтэй байж, өндөрт мандаж, олныг дагуулахын тулд суурь сайтай байх шаардлагатай. Тэр суурь нь намын нийт гишүүд, дэмжигчид. Харин энэ хоёрын холбоос, гагнаас дээр нь л генсекийн хувьд би байгаа юм” гэж ярьсан байна лээ.

Эндээс харахад, АН-ынхан дарга, генсек хоёроо “дундын хувилбар”-аар овоо зөв сонгочихсон бололтой юм. Тэгээд “оносон”-оо одоо л ярьж эхэлцгээж байна. Тэгэх цаг нь ч биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 71 (7315)

 

Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

5 цаг 0 мин
Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

5 цаг 5 мин
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

5 цаг 7 мин
УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

5 цаг 12 мин
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй

"Ачит Ихт" компанийн хувьцаа эзэмшигч Пунцагийн Цагаантай сонгуулийн эргэн тойронд болж өнгөрсөн явдлаар ярилцлаа.

7 цаг 47 мин
Гоо үзэсгэлэнгийн тайзнаа өрсөлдсөн монгол охид

Дэлхийн хамгийн нэр хүндтэй миссийн дөрвөн тэмцээний гурав нь энэ

14 цаг 43 мин
Шинэ төгсөгчдөд ажлын байран дээр ямар бэрхшээл тулгардаг вэ

Энэ хавар нийт 27.555 оюутан сургуулиа төгсөж дээд боловсролын диплом өвөртөлсөн. Тэгвэл өнөөдөр тэд ажилтай байна уу.

14 цаг 43 мин
Бакугийн тэмдэглэл

Азербайжан Улсын нийслэл Баку хот орчин үеийн архитектур, түүхэн дурсгалт газрууд хосолсон олон мянган

14 цаг 43 мин
Хөрөнгийн захын “Жижигхэн тоглогч”

“Амралтын хоёр өдөр цагийн ажил хиймээр байна” хэмээн Бат-Ирээдүй хүү ээждээ хэлжээ.

14 цаг 43 мин
Хуванцар цуглуулах “RePlus” аппликэйшн

Дахивар хог хаягдал цуглуулах дижитал платформ болох “RePlus” аппликэйшн гар утсандаа татаад

14 цаг 43 мин