Шадар сайд С.Амарсайханы шаардаад байдгийг төсөвлөчихдөг бол...

2024-04-10
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Ойрд хэцүү явдлууд их олон дараалж байна. Ялангуяа Онцгойнхны хувьд тун хүнд үеийг туулж байна.Тэд сүүлийн хэдэн жилд ковид, дараа нь үер, зуд гээд жирийн үеийнхээс хэд дахин ачаалалтай ажиллаж байгаа юм. Хамгийн харамсалтай бөгөөд эмгэнэлтэй нь тэд эгнээнээсээ хэд хэдэн нөхдөө алдлаа. Таван сарын дотор таван аврагч аалбан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсдэв. Хамгийн сүүлд уржигдар “Миний дэлгүүр”-ийн агуулахад гал гарч, тэнд үүрэг гүйцэтгэж явсан аврагч амиа алдав.

“...Ер нь эдгээр эмгэнэлтэй явдал юунаас болоод байна вэ” гэж асууцгааж, буруутныг ч давхар хайцгааж эхлэв.  

Тэгвэл мэргэжлийн хүмүүс “...Нэн тэргүүнд Онцгой байдлын аврагчдын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийг сайжруулах шаардлагатай. Мөн шинэ тутам гарах болсон гамшиг осолд нийцсэн мэргэжлийн удирдлагыг сайжруулж, тэдгээрт үнэлэлт дүгнэлт өгөх мэргэжлийн хяналтыг нэмэгдүүлэх хэрэгтэй” гэж байна.

Үнэхээр ч 2024 оны нэгдүгээр сарын 24-ний үдэш Дүнжингаравын уулзвар дээр автомашинаар тээвэрлэж явсан хий дэлбэрч аймшигтай осол гарсан. Онцгой байдлын гурван аврагч амь эрсэдсэн. Аврагчдаас гадна жирийн иргэд ч амиа алдсан. Мөн тэр хавийн оршин суугчид онц их хэмжээний хохирол амссан.  Урьдчилсан дүгнэлтээр “...Байгалийн шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан автомашин тойрог дээр хөдөлгөөн үйлдэх явцдаа зай анзаарахгүйгээр давхар хий эргэж, суудлын автомашинтай мөргөлдсөнөөр ёмкость их хэмжээний галын шаталт үүсэж дэлбэрсэн” гэж гарсан байдаг. Гэхдээ яг энэ хийн тээвэрлэлтийн үед аюулгүй байдал дээр нь асуудал гарсан байж болзошгүй байдаг. Хамгийн гол нь энэ талаар нарийн мэргэшсэн хяналтын хүмүүс бараг байхгүй болж таарсан. Ер нь бол энэ аваар юу болсон, яаж дууссан нь бүрхэгдүүхэн л байгаа даа.

Харин энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "…Хэдийгээр шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг үе шаттайгаар авдаг ч хангалттай тавьж чадахгүй байгаа. Түүний улмаас хувцас, хэрэгсэл, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, сүүлийн үеийн дэвшилтэд технологиудыг хэрэглэхтэй холбоотой хүндрэл бэрхшээлүүд учирч байгаа хэдий ч хөрөнгө оруулалтуудыг зохин хэмжээнд шийдвэрлэх алхмуудыг Засгийн газраас хийж байгаа. Hэдийгээр хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн ч бидний өмнө ахуйн ослоос эхлээд эрсдэл аюул байнга нэмэгдэж байна. Цаашилбал, байгалийн давагдашгүй хүчин зүйл, цаг уурын өөрчлөлт, тохиолдож болзошгүй эрсдэлүүд байнга нэмэгдэж байна.

Тийм ч учраас бид онцгой байдлын алба хаагчдаасаа гар татаж болохгүй гэдгийг байнга хэлж байгаа. Шаардлагатай хөрөнгө оруулалтыг цаг тухай бүрд нь тавих ёстой. Тэглээ гээд сэтгэл ханаж болохгүй. Бид болчихлоо гэж байхад цаана нь эрсдэлүүд хэд дахин нэмэгдэж байна. Тэр нь бидний хэдэн арав дахин хурдтай хөрөнгө оруулалт, хүн хүчээ нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна гэдгийг хэлж байгаа" гэж ярьсан.

Уг нь Онцгой байдлын албаныхны хувцас хэрэглэл, техник тоног төхөөрөмжийг сайжруулах гэж Шадар сайд болгон л ажилладаг л даа. Засгийн газартаа, УИХ-д үгээ хэлж, энэ талаарх бодлогын болоод хөрөнгө оруулалтын дэмжлэг авах гэж үзэж тардаг. Энэ 2024 оны улсын төсвийг хэлэлцэх үеэр Шадар сайд С.Амарсайхан “…Онцгой байдлын албаны алба хаагчдын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийн асуудал бий. Гал ус, ковид, гамшиг тахал гээд бүх зүйлд явдаг энэ хүмүүсийн хувцас хэрэгслийг шинэчлээд өгчихье. “...30 тэрбум төгрөг төсөвлөөд өгөөч” гэсэн. Гэтэл гараа татаж татаж есхөн тэрбум төгрөг төсөвлөсөн. Онцгой байдлын хэдэн мянган алба хаагчид өнөөдөр гал дунд нүцгэн явж байгаа. Тэгээд гал ус аюул тохиолдохоор хамгийн түрүүнд эмнэлэг, цагдаа, Онцгойг дууддаг. Тэгсэн атлаа хамгийн сүүлд төсөв тавигддаг. Ийм байдалтай явж байна. Энэ хөрөнгө оруулалтыг шийдэх боломж байна уу, үгүй юу. Өнөөдөр дөрвөн албан хаагч тутмын нэг нь хувцастай яваа. Гурав нь хувцасгүй явж байгаа. Тэгээд ой хээрийн түймэр, обьектын гал түймэр, халдварт өвчин, тахал гэхээр бүгдийг нь түлхээд явуулдаг” гээд л гишүүдээс гуйгаад, шаардаад сууж байсан. Тэр үед л Шадар сайдын шаардаад байсныг төсөвлөөд өгчихсөн бол өдийд юу ч болох байсан юм, бүү мэд.Зөвхөн энэ жилийн төсөв ч гэлтгүй, жил бүр л Онцгой байдлын аврагчдын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийг сайжруулахад Монголын төр онцгой анхаарах шаардлагатай юм. Шаардлагатай болоод ч удсан байна. Тэгэхгүй бол Шадар сайдын хэлснээр “…Онцгой байдлын хэдэн мянган алба хаагчдын өнөөдөр гал дунд нүцгэн явж байгаа. Тэгээд гал ус аюул тохиолдохоор хамгийн түрүүнд эмнэлэг, цагдаа, Онцгойг дууддаг. Тэгсэн атлаа хамгийн сүүлд төсөв тавигддаг. Тэгчихээд хээрийн түймэр, обьектын гал түймэр, халдварт өвчин, тахал гэхээр бүгдийг нь нүцгэн түлхээд явуулдаг” хэвээрээ байж яагаад ч болохгүй болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 71 (7315)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17