Иргэд эмнэлэг хооронд эрүүл мэндийн карт “зөөдөг”-ийг халав

2024-04-09
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

 

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулахын цаадах хамгийн том өгөөж нь хүнд суртал арилна. Мөн иргэн үйлчилгээ авахын тулд эмнэлэг хооронд эрүүл мэндийн карт, шинжилгээний хариу, эхоны бичиг барьж гүйхээргүй боллоо. Энэ боломжийг Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтралаар бий болгов. Өөрөөр хэлбэл, нийслэлээр хязгаарлагдахгүй улс даяар 800 гаруй эмнэлэг цаасан хүнд суртлыг халж байна. Харин үр өгөөжийг нь үйлчлүүлэгчид хүртэж эхлээд байна. Эрүүл мэндийн салбарын цахимжилт цаасан чирэгдлийг арилгаж,хэн бүхний цаг, мөнгийг хэмнэнэ гэдгийг оролцогчид хэллээ.

“Төрийн бүтээмжийн сэргэлт- Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт” үндэсний зөвлөлдөх уулзалтад “Монгол Улсын цахим шилжилтийн бодлого” сэдвээр энэ бүх өөрчлөлтийг цогцоор нь танилцууллаа. Ерөнхий сайдын захирамжаар эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулж, 18 байгууллагын төлөөлөл хамтран  “Мэдээлэл солилцох журам” баталсан юм. Ингэснээр эмнэлгүүд хоорондоо холбогдож, мэдээлэл солилцоход асуудалгүй болжээ.

HҮБ-ын төрөлжсөн байгууллагууд  болон Дэлхийн банкнаас хамтран хийсэн “Эхийн эндэгдлийн хандлага 1990-2015”  судалгаанд дэлхий дахинд 1990 оноос хойш эхийн эндэгдэл 40 гаруй хувиар буурсныг тэмдэглэсэн. Уг судалгаанд “Мянганы хөгжлийн тав дахь зорилтыг хангасан“ буюу эхийн эндэгдлийг 1990 орны түвшнээс 75 хувиас илүү бууруулсан зэрэглэлд Кампучи, Бутан, Кабо Верде, Иран, Лаос, Малдив зэрэг есөн орныг тодорхойлоход эдгээр улсын нэг нь Монгол болсон нь  эрүүл мэндийн салбарын удирдлага, мэдээллийн тогтолцоо сайн бэхэжсэний үр дүн гэсэн үнэлгээг аваад байгаа аж. Түүнчлэн телемедициний үйлчилгээ 2007 онд анх “шууд видео холболт хийх, зөвлөгөө авах /realtime/”, “программ хангамж ашиглан зөвлөгөө авах /store and forward/” гэсэн хоёр чиглэлээр нэвтэрч байсан бол өнөөдөр 41 байгууллага realtime сүлжээнд холбогдсон, эмнэл зүйн 18 чиглэлээр телемедициний үйлчилгээг авах боломжтой болоод байгаа юм.

Эмч нар мобайл технологи ашиглан өвчин, эмгэгийг эрт илрүүлэн, шаардлагатай тохиолдолд лавлагаа шатлалд шилжүүлж, цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон. 2016 оноос эхлэн өрх, сум, тосгоны 442 эрүүл мэндийн байгууллага буюу 81.8 хувь мобайл  технологийг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэж байна.

Энэ үеэр албаны хүмүүсийн байр суурийг сонслоо.

Цахим хөгжил, харилцааны холбооны сайд Н.Учрал: Цахим болсноор эрүүл мэндийн салбарт эрх чөлөө олголоо

 

-Дэлхийн банкны цахим эрүүл мэнд төсөл анх 19.7 сая ам.доллароор эхэлсэн. Ач холбогдол үнэ цэнийг мэдрээгүй. Хэрэгжилт 34 хувь гээд дэлхийн банк төслөө зогсоосон. Систем хөгжүүлсэн байгууллагууд дээр ажиллаж үр дүн гаргалаа. Мэдээлэл солилцох журам, шаардлагыг баталж хууль эрхзүйн орчныг бий болгосон. ХУР системтэй холбогдож 800 гаруй эмнэлэг мэдээлэл солилцох боломжтой боллоо. Тухайлбал, эмийн жор цахим болсноор хуурамчаар бичдэг, гаж нөлөө, зохистой хэрэглээ гээд олон эрсдэлээс сэргийлж байна. Шинжилгээний хариу, дүрс оношилгооны дүгнэлтийг цахим болголоо. Иргэн эмнэлэг хооронд шилжлээ гэхэд өөрөөс нь зөвшөөрөл аваад мэдээллийг нь шууд татаж аваад харах боломж бүрдлээ. Эхо, шинжилгээний хариу, амбулаторийн карт, жирэмсний бичиг, эх хүүхдийн карт, вакцины гэрчилгээ гээд бүгдийг ХУР системтэй холбож байна. Энэ мэтчилэн эрүүл мэндийн салбарт хүнд суртлыг арилгаж байгаа нь маш том дэвшил. Амаргүй хамтын ажиллагаа байсан ч ард түмэнд ач холбогдол өндөр байгаа нь сайн. Цахимжилт бол улс төрийн манлайлал. Технологийн салбар дутаад байх зүйл алга. Ямар программ хэрэглэж байгаагаас үл хамаардаг боллоо. Өмнөх шиг хааж боох аргагүй. Цахим болсноор эрүүл мэндийн салбарт эрх чөлөө олголоо гэж бодож байна.

 

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд: 37 программыг интеграци хийдэг болж байна

 

-Эрүүл мэндийн салбарт 21 байгууллагын 37 программыг ашиг­ладаг байсан. Эмнэлэг болгон өөр дээрээ сервертэй түүндээ датагаа үүс­гэдэг байсан бол хоёр яамны хамтарсан ажлын хэсэг хоорондоо мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлж 37 программыг интеграци хийдэг болж эхэлж байна. Бүгдийг нь үндэсний ХУР-системд нэгтгэж холболтуудаа хийж байна. И монголиа-д оруулсан 35 нэр төрлийн үйлчилгээг цахимаар авах бүрэн боломжтой боллоо. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд ч мөн адил хоорондоо мэдээлэл солилцож байгаа. 

 

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан: Монголд салбар болгонд дижитал стратеги үр дүнгээ өгч байна

 

-Монгол Улсын цахим шилжилтийн стратегийг бид дэмжин ажиллаж байгаа. Цахим шилжилт бол зөвхөн эрүүл мэндээс гадна төлбөр тооцооны хэрэгсэл талаасаа ч хүний амьдралын нэг хэсэг болсон маш чухал үүрэгтэй. Тиймээс бүх салбарт цахимжилт үр дүнгээ өгч байгаа учраас НҮБ-ын Хүүхдийн сан бүх талаар дэмжихийг хичээдэг. Эрүүл мэндийн салбарын дижитал стратегийг гаргахад салбарын яам болоод Цахим хөгжил, харилцаа холбооны яам уялдаа холбоотой бүрэн хэмжээнд ойлголцож ажилласан нь олон эерэг үр дүн гаргалаа. Бид цаашид олон улсад хэрэгжсэн жишиг төсөл хөтөлбөрүүдийг Монголд хэрэгжүүлэх боломжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 70 (7314)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин