Өрсөлдөөнгүй зах зээл гэх өрөөсгөл хандлага

2024-04-04
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Д.УУДАМ

 

“Хоолны дэглэм барих болсон хүү минь гурил, мах, цайны боовноос өөрийг идэлгүй хагас жил болсон юм. Гэсэн хэдий ч өвчин намжих нь бүү хэл ойрхон давтамжтай өвдсөөр. Ингэж явсаар хэрэглэж болохгүй бүтээгдэхүүнийг тодорхойлдог шинжилгээ өгснөөр цагаан гурилтай бүтээгдэхүүн идэж байгаа нь суурь өдөөгч нь байсныг мэдэж авсан” хэмээн Сүхбаатар дүүргийн иргэн П.Одон ярьж байна. Хоолны дэглэм бариарай гэхээр л шарсан хуурсан бүтээгдэхүүнээс татгалзаж зөвхөн гурил, мах идэхээс өөр сонголтгүй гэж ойлгодог. Гэтэл гурил зарим талаараа өвчнийг “өөхшүүлэгч” болдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй шүү дээ.

 

УЛААНБУУДАЙН ЧАНАР БА САЙН ЧАНАРЫН ГУРИЛ

 

Импортын гурил, тэжээлийг гаалийн татвараас чөлөөлөх эсэх асуудал яг одоо халуун сэдэв. Гэхдээ үүнд буруу, зөвийн тухай ярихаас илүү эрүүл, аюулгүй, чанартай хүнс хэрэглэх тухай ярих нь зүйтэй. Хүмүүс хүнсэндээ ихэвчлэн гурил хэрэглэдэг. Тэгэхээр гурилын чанар сайн байх хэрэгцээ шаардлага үүсч байгааг П.Одон хэлж байв. Тэрээр “Гурил л бол гурил гэж хандаж болохгүй гэдгийг ойлгосон.

Миний хүү цардуулгүй гурил хэрэглэх ёстой байсан юм билээ. Гэтэл гурил хамгийн эко бас харшил төрүүлдэггүй бүтээгдэхүүн гэж боддог байсан минь өрөөсгөл байсныг шинжилгээнээс харсан юм” гэлээ.

Монгол Улс улаанбуудайн гурилын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээс хангах бүрэн боломж бий гэдэг. Хэдийгээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж гурил худалдаж авах боломжтой ч чанарын асуудал байнга л тулгардаг. Ялангуяа “Цагаан сар”-ын үеэр урсдаг, урсдаггүй гурилын талаар нийгмээрээ хэлэлцүүлэг өрнүүлдэг нь “жам” болсон.

Монголчууд Улаанбаатар, Хурх, Өег, Алтантариан гурилыг түлхүү хэрэглэдэг боловч зарим үед чанарын шаардлага хангахгүй байдаг нь бодит үнэн. Үүнд үйлдвэрийн технологиос илүү гурилын түүхий эд болох улаанбуудайн чанар голлох нөлөө үзүүлж байгааг ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд учирладаг. “Хангай миллс” компанийн захирал Л.Ганбат “Манай үйлдвэр жилд 37 мянган тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэхдээ сүүлийн 2-3 жилд хүчин чадлынхаа 40 хувийг л ашиглаж байна. энэ бол будааны чанартай холбоотой. Бид өндөр чанартай будаагаар гурил үйлдвэрлэдэг. Хэрэв бид бүрэн хүчин чадлаараа ажиллана гэвэл дотоодын улаанбуудай манай хэрэгцээг хангаж чадахгүй. Тэгэхээр улаанбуудайн чанар харьцангүй багасаж байгаа энэ үед импортын улаанбуудай хэрэглэхээс өөр сонголт алга” гэв.

Гурилын чанар улаанбуудайнаас хамаардаг. Гэтэл дотоодын тариаланчдын буудайн чанар суларч байгаа энэ үед монголчууд сайн чанарын гурил хэрэглэхийн тулд импортын улаанбуудайг сонгохоос аргагүй гэдгийг зарим үйлдвэрлэгчид хэлдэг юм билээ. Харин үүнийг тариаланчид эсэргүүцэж байгаа харагддаг.

Хүнсний аюулгүй байдал дэлхийн тулгамдсан асуудлын нэг. Үүнийг манай улс ч тойроогүй. Хүн амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтээй сонгож хэрэглэх боломжтой байх ёстой.

Үүний тулд үнэтэй, хямд гэдгээс үл хамаарч ирээдүйд суурь өвчлөлийн шалтгаан болохгүй байхад илүү анхаардаг болсон. Үүний нэг жишээ нь Сүхбаатар дүүргийн иргэн Д.Одон. Хүүгийнхээ өвчнийг эдгээхийн тулд кг нь 22 мянган төгрөгийн үнэтэй гурил хэрэглэж байсан тэр үеийг одоотой харьцуулахад дэлгүүрийн лангуун дээр хүмүүсийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн олноор бий болсныг хэлж байв. Тэрээр “Нэг сард хүнсэндээ зарцуулдаг байсан мөнгө 3-4 дахин нэмэгдэх хэцүү байсан. Ямар үнэтэй юм бэ гэж бодсон ч “хүү минь л өвдөхгүй байвал” гэсэн бодол төрдөг. Эргээд бодохоор үнэтэй байсан ч эрүүл мэндэд тустай бол хүн тэр бүтээгдэхүүнийг ямар ч эргэлзээгүйгээр худалдаж авдаг юм байна гэдгийг ойлгосон” хэмээн бидэнтэй ярилаа.

Тэгвэл 2020 онд 5000 орчим тонн, 2023 онд 5.9 мянган тонн буудай импортолсон статистик мэдээлэл бий. Энэ тоон мэдээллээс харахад буудайн чанараас хамаарч үйлдвэрлэгчид хэрэглэх эсэх нь шийдэгдэж байна. Учир нь 2020 онд 4.5 мянган тонн улаанбуудай нөөцөлж дотоодын хэрэгцээгээ хангажээ. Харин 2023 он 8.9 мянган тонныг нөөцөлж 2.3 мянган тонны үлдэгдэлтэй байсныг мөн л статистикаас харж болно.

 

ИМПОРТ, ЭКСПОРТ ЯАХ ВЭ, БУУДАЙН ЧАНАРАА САЙЖРУУЛЪЯ

Нэг кг гурил үйлдвэрлэх зардал хэрхэн бүтэж байгааг тооцоолъё. Улаанбуудай худалдаж авах үнэ, тээврийн зардал, хадгалалт, цалин хөлс, ус, дулааны төлбөр гэх мэтчилэн хүн бүрийн мэддэг эдгээр зардлаас гадна технологийн урсгал зардал, тоног төхөөрөмжийн элэгдэл, орлогын албан татвар гээд нэлээд урт жагсаалт гардаг юм байна. Тэгэхээр нэг кг гурил 1827 төгрөгийн өртөгтэй болохыг салбарын яамны мэргэжилтнүүд гаргажээ. Тэгвэл бөөний худалдааны төвүүдээр дээд гурил 2100-2400, 1-р гурил 1900-2100, 2-р гурил 1050-1362 төгрөгөөр борлуулж байгаа бол жижиглэн худалдааны төвүүдэд дээд гурил 2969, 1-р гурил 2426, 2-р гурил 1606 төгрөгөөр борлуулагддаг байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны байдлаар 123.1 мянган тонн улаанбуудай, 18.6 мянган тонн гурилын нөөцтэй байжээ. Энэ нь 136 хоног буюу таван сарын хэрэглээ аж.

Гурилын үнэ зах зээлийн өрсөлдөөнгүй улмаас хэт өндөр болсон нь иргэдийн худалдан авах чадварт шууд нөлөө үзүүлж, инляцийн өсөлтөд тодорхой хувийг эзэлдэг талаар мэргэжилтнүүд хэлэх нь бий. Бас ч болоогүй гадаад зах зээл дээрх үнээс дариу 2-3 дахин өндөр байгааг хэлж багаа харагдсан.

Үнийн болоод инфялцийн өсөлт, амьжиргааны түвшинтэй харьцуулах нь зүйн хэрэг. Гэхдээ зах зээлийн зарчим үйлчлэх ёстойг анхаарах учиртай.

Өнгөц харвал хүн бүр хүнсэндээ хэрэглэдэг нь гурил боловч том зургаар нь харвал үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх гол хөшүүрэг. Тэгэхээр эдийн засгийн өсөлтөд ирэх эерэг нөлөө, тогтвортой ажлын байр хангах боломжийг ч мөн орхигдуулж болохгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өртөг, зардлаа нөхөж, ашигтай ажиллах боломж бүрдвэл ажлын байрыг урт хугацаанд хадгалах нөхцөл бүрдэнэ. Нөгөөтээгүүр, миний эрх ашиг, таны эрх ашгаар хязгаарлагдаж байдаг. Тиймээс үйлдвэрлэгчид, тариаланчид харилцан ойлголцох нь чухал. Тэгэхээр өнөөдрийн өөхнөөс, маргаашийн уушги гэдгийг санах учиртай юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 66 (7310)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин