МАН-аас УИХ-д нэр дэвшүүлэх болзлыг Л.Оюун-Эрдэнэ улам чангалах уу?

2024-03-18
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.Гарьд

МАН-ын Бага хурал энэ долоо хоногийн сүүлчээр, амралтын өдрүүдэд хуралдахаар тов гарчээ. Хурлаар УИХ-ын 2024 оны сонгуульд дэвшүүлэх МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх аж. Учир нь сонгуульд оролцох улс төрийн намууд энэ сарын 25 гэхэд хөтөлбөрөө аудитын байгууллагад өгч “шинжүүлэх” хуанли гарсан. 
Үүний зэрэгцээ МАН, ер нь бүх л улс төрийн намд нэр дэвшилттэй холбоотой асуудал хамгийн их анхааралд байна. Хэдийгээр нэр дэвшигчид тодорхой болох хараахан болоогүй ч “…Хэн хэн тойрогт явж, хэн хэн жагсаалтад орох вэ” гэдэг дээр наашаа цаашаа яриа хөөрөө хөшигний ард өрнөсөөр байгаа аж.


МАН-ын тухайд Удирдах зөвлөлийнхөө 2024 оны хоёрдугаар сарын 29-ний хуралдаанаар “…УИХ-ын 2024 оны сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ нийгмийн төлөөллүүдийг оруулна” гэх агуулгыг хэлэлцсэн байдаг. Энэ нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн санаачилга бөгөөд нийгмийн төлөөлөл гэдэгт өдгөө ажлаа хийгээд явж байгаа багш, эмч, инженер, малчин зэргээс оруулах юм байна. Бүтэн өдөржин хуралдсан тус хуралдаанаас уг саналыг дэмжжээ. 
Маргааш нь, гуравдугаар сарын 1-нд МАН-ын Улс төрийн бодлогын зөвлөлөөр уг асуудлыг бас хэлэлцжээ. Урьд нь Ерөнхий сайд, МАН-ын дарга байсан хүмүүсээс бүрддэг уг зөвлөл бас л дэмжсэн байна. Ингэснээр УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-ын жагсаалтад бичигдэх 48 хүний нэлээд хэд нь нийгмийн төлөөллөөс орж ирэх магадлалтай болж байгаа хэрэг. Удахгүй намынхаа зохих бүтцүүдээр хэлэлцүүлж, эцэслэн баталгаажуулж таарна. 
Ер нь бол нийгэмд таатай, намынханд нь таагүй МАН-ын даргын нэр дэвшүүлэхтэй холбоотой санаачилга үүгээр зогсохгүй байж мэдэхээр л байна. Хамгийн түрүүнд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүст УИХ-д нэр дэвших, тэр тусмаа жагсаалтад бичүүлэх боломж бараг байхгүй л болов уу. Ийм агуулгатай байр суурийг Л.Оюун-Эрдэнэ 2021 онд МАН-ын дарга болсноосоо хойш хэвлэлээр, УИХ-ын чуулган дээр, УИХ дахь намыхаа бүлгийн хуралдаан дээр гээд хаа сайгүй хэлсээр ирсэн. Замын дунд ч ийм асуудалд холбогдсон гишүүддээ хатуу хандаж, УИХ-ын гишүүнээс хүртэл чөлөөлсөн. 


Мөн 2023 оны тавдугаар сарын 5-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “...2024 оны сонгуульд жагсаалтаар нэр дэвшигчдийг оруулахаар батлагдсан тохиолдолд Монгол Улсын эрх барьж байгаа намын даргын хувьд хулгай хийсэн, худлаа ярьсан хүнийг оруулахгүй гэдэг дээр АН, ХҮН намтай гурван намын хүрээнд санамж бичиг зурахад бэлэн байна” гэж хэлж байв. Удахгүй энэ үгийг намынхан нь биш гэхэд сонгогчид сануулна. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ хэлсэндээ хүрэх гэж үзэх нь тодорхой юм. Ингэхээр энэ мэтээр нэр дэвшигчдэд тавигдах хатуухан “шалгуур” нэмэгдэхээр байна. Гэхдээ МАН-ын дарга ингэж нэр дэвшүүлэхдээ чангарсаар байх ахул гомдсон, гологдсон гишүүд нь жижиг намууд руу гүйчих “эрсдэл” бас бий. Гэвч Л.Оюун-Эрдэнэ үүнийг тооцоогүй гэвэл худлаа болох биз. 


Нөгөөтэйгүүр МАН-ын удирдах албан тушаалуудтай холбоотой зарим эргэлзээтэй асуудлыг нэгмөр болгож, олон нийтэд, ялангуяа намынхаа жирийн гишүүдэд мэдээлэх шаардлага бий. 
Эхэнд нь генсекийн асуудал орно. МАН-ын Үндсэн дүрмийн 29.2-т “...Генсек орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно” гэж заасан. Харин генсек Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын даргаар ажилладаг. Сүүлийн үед түүнийг “...Генсекийн албан тушаалаа өгөх байна” гэх яриа улс төрийн хүрээнд гарчээ. Оронд нь ЕТГ-ын дарга Я.Содбаатарыг очно гэж байна. Гэхдээ энэ нь ойрын үед зогсоо зайгүй хөдөөгүүр, тэр дундаа Говь-Алтай, Завхан, Ховд, Увсыг багтаасан хоёрдугаар тойрогт ажиллаад байгаатай холбоотой бололтой. Өөрөөр хэлбэл, “...Д.Амарбаясгалан генсекээ өгөөд тойрогт нэр дэвших гэж байна” гэж буй аж. Ер нь бол намын генсек өөрөө нэр дэвшихэд хүндрэлтэй. Үндсэн дүрэмд нь л гэхэд генсект олон үүрэг тохоогдсон байдаг. УИХ-ын сонгуулиар бүрч илүү ачаа үүрдэг. Үүнээс гадна, Нийслэлийн МАН-ын асуудал нэлээд ойлгомжгүй байсан. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазар, гэтэл Нийслэлийн Засаг дарга нь Х.Нямбаатар болсон. Үүнээс болоод “…Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ын дарга болох уу” гэдэг асуулт тавигдсан. Улс төрийн яриа ч их гарсан. Тэгвэл Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид энэ сарын 11-нд хуралджээ. Тэндээс “…УИХ-ын 2024 оны сонгуулиар Д.Сумьяабазар Нийслэлийн МАН-ыг удирдаж, Х.Нямбаатар тус намын хорооны сонгуулийн ерөнхий менежерээр ажиллахаар болсон” гэх мэдээлэл цацагдлаа. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 51 (7295)

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

16 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

2 цаг 23 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин