"...Нүүрсний хамгийн том компанид намаа өгчихлөө”

2024-03-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

Ногоон намын түүх нэлээд сонирхолтой. Ногоон зам, Монголын ногоонтны хөдөлгөөн хоёр нийлж 1990 онд байгуулсан. Тодруулбал, 1990 оны гуравдугаар сарын 9-нд МоАХ-ны нэг хэсэг болсон Ногоон зам болон Монголын ногоонтны хөдөлгөөний хэсэг гишүүд хамтран Сухбаатарын талбай дээр Ногоон намыг үүсгэн байгуулах тунхгийг олон нийтэд танилцуулсан. Хоёр сарын дараа, тавдугаар сарын 13-нд үүсгэн байгуулах хурлаа хийж, 26-ны өдөр Дээд шүүхэд Монгол Улсын улс төрийн гурав дахь намаар бүртгүүлсэн.


Ногоон хийгээд зүүн төвийн улс төрийн үзэл баримтлалтай. “...Байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэрийг хадгалахын төлөө тэмцэгч улс төрийн хүчин” гэдэг. Ийм тодорхойлолттой. Тус нам туйлын зорилгоо “...Монгол Улсад экологийн баримжаатай нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад оршино. Энэ нь “Даян дэлхийн ногоонтнуудын тунхаг”-ийн үндсэн санааг томъёолсон хэллэг бөгөөд бид нийгэм, эдийн засгийн аливаа үйл явцад экологийн асуудлыг хуульчлан тусгуулахыг эрхэмлэх болно” гэж тодорхойлсон байдаг. 


Улс төрийн түүхийн хувьд эвсэх нэгдэх үйл явцыг үзсэнээрээ  Монголдоо тун дээгүүр бичигдэнэ. 1996 оны сонгуульд “Ардчилсан холбоо” эвсэлд багтсан. 2000 оны сонгуульд шинээр байгуулагдсан ИЗН-ыг дэмжиж эвссэн. 2011 оны эхээр Ногоон намын хэсэг гишүүн Иргэний зориг намтай нэгдэж, ИЗНН-ыг байгуулсан. Нэр нь тэгж ИЗНН-д үлдсэн. Тус нам 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг, 2013 оны сонгуулиар МАН-аас нэр дэвшигчийг дэмжсэн. Улмаар 2016 онд ТТЭНН-тай эвсэж сонгуульд оролцсон. 2020 оны сонгуульд дангаараа нэр дэвшүүлж өрсөлдсөн. Харин 2024 оны сонгуулийн өмнө МҮАН-тай эвсжээ. 
Гэвч энэ удаагийн эвсэлд нь Ногоон намын гишүүд хийгээд нийгмийн зүгээс олон талын байр суурийг илэрхийлж эхлээд байгаа аж. Ногоон намын дарга О.Бум-Ялагчийг “...Нүүрсний хамгийн том компанид намаа өглөө” хэмээн шүүмжлэх болсон байна. Гэтэл ийм шүүмжлэлд өртөөд таагүй яваа О.Бум-Ялагчийг эвслийнхэн нь томоохон арга хэмжээнээсээ “хасах” зэргээр үл тоох хандлага гаргах болжээ. Тухайлбал, өнгөрсөн баасан гаригт тохиосон Эх орончдын өдрөөр эвслийнхэн нь Архангай аймгийн Хотонт суманд очиж Ардын хувьсгалтын анхны долоогийн нэг С.Данзангийн хөшөөнд цэцэг өргөсөн. Тэр арга хэмжээнд л гэхэд эвслийн нэг бүрэлдэхүүний дарга МҮАН-ын Б.Цогтгэрэл оролцож, харин О.Бум-Ялагч харагдсангүй. Дашрамд хэлэхэд, олон намын, олон ч сонгуулийн менежерээр ажилласан, МҮАН-ыг үүсгэн байгуулагч М.Энхсайхан энэ эвслийн гол бодлогыг “зохиож” байгаа ажээ.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 42 (7286)

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17