Т.Баярхүү: Төмөр, цагаан зудтай малчин өрхүүдэд л хүнсний тусламж үзүүлнэ

2024-03-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УОК-ын шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өглөө. УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү "Бид 11 аймгийн 46 суманд ам бүл цөөтэй айлуудын мэдээллийг цуглуулж, албан хаагчдыг ажиллуулахаар томиллоо. Өвөлжилт хүндэрсэн 12 аймгийн онцгой комисс 37.7 мянган өрхөд өвс тэжээлийн хүргэлт хийлээ. Хаагдсан зам давааг гаргаж байгаа. Тэжээлийн улаан будааг дөрвөн аймаг татан авч байна. Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу хүнсний тусламжийг өнөөдрөөс орон нутаг руу тээвэрлэж байна. 

Улс орон даяар аж ахуйн нэгж, иргэд хандив цуглуулж, УОК-т хандивлаж байгаа. УОК-т 1.9 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө, 773 орчим сая төгрөгийн бараа материал цугларсан. Үүнийг өнөөдөр хүнсний тусламжтай хамт орон нутаг руу тээвэрлэж байна. Бид сум, баг, аймгийн Засаг дарга нараас мэдээлэл авч, шийдвэрээ гаргаж байна. Төмөр, цагаан зудтай малчин өрхүүдэд л хүнсний тусламж үзүүлнэ" гэв.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга н.Өнөржаргал "Резидент эмч нарыг орон нутагт ажиллуулахаар шийдвэрлэсэн. Орон нутгийн томилолт, цалингийн гурав дахин нэмсэн нэмэгдэл, ирж очих унааны зардал олгож байгаа. 

Бид долоон баг бэлтгэн бэлэн байдалд байгаа. Эдгээр баг УОК-оос өгөх чиглэлийн дагуу аймгууд руу явж ажиллана. Бид олон улсын байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хандан, эмийн захиалга өгсөн. Удахгүй эмүүдээ хүлээн авна" гэсэн юм. 

Түүнчлэн холбогдох албаныхан шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байв. 

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17