Ц.Цолмонбаатар: Зэрлэг ан амьтдад идэш тэжээлийн дэмжлэг үзүүлнэ

2024-02-29
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.ИЧИНХОРЛОО

 

Нийслэлийн байгаль орчны газрын Биологийн олон янз байдлыг хамгаалах хэлтсийн дарга Ц.Цолмонбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Дэлхийн зэрлэг амьтан ургамлыг хамгаалах өдөр ирэх сард болох юм байна. Энэ үеэр танай байгууллага ямар ажил зохион  байгуулах вэ?

-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганаас “Зэрлэг амьтдын ховордсон зүйлийн хамгаалах” олон улсын конвенцыг 2013 онд баталсан. Ингээд жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах өдөр” болгон зарладаг болсон юм. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн байгаль орчны газраас зэрлэг амьтдын идэш тэжээлд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. 

-Тэгвэл жил бүр энэ арга хэмжээг зохион байгуулдаг юм уу?

-Манай байгууллагаас жил бүрийн тухайн жилийн онцлог ажлуудтайгаа уялдуулан өөр, өөр ажлыг зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд “Зэрлэг амьтдыг хамгаалах үйл ажиллагаанд дижитал инновац болон технологийн шийдлүүдийг ашиглана” гэсэн уриан дор дээрх арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Учир нь өвлийн улиралд зэрлэг амьтдын идэш тэжээл хомс болдог. Тиймээс бид хамгийн боломжтой хувилбар нь зэрлэг амьтдад идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж харж байгаа. Ингэхдээ ногоо, өвс, нуурын давс зэргийг сонгон идэш тэжээлийн дэмжлэг үзүүлнэ. Хужраас илүү нуурын давс  кальциар баялаг байдаг.

-Нийслэлийн бүсэд зэрлэг ан амьтдын тархалтын тоон судалгаа байдаг уу? 

-Өнгөрсөн 2021 онд хийсэн ан амьтны нөөц тархцын судалгаагаар нийслэлд 58 зүйлийн хөхтөн амьтан, 227 зүйлийн шувуу бүртгэгдсэн байна. Үүнээс устаж болзошгүй ангилалд аргаль, хонь, монгол тарвага, молцог хандгай, халиун буга, баданга хүдэр багтсан байдаг. Харин ховордож буй ангилалд зэрлэг гахай, шилүүс мий, мануул мий, саарал чоно, шар үнэг, хярс мий, бараан хэрэм ордог. Эмзэг ангилалд хүрэн баавгай, булга зэрэг орсон бол мэдээлэл дутмаг ангилалд сохор номин, усан булга, заарт харх багтсан байгаа юм. Гэвч хүн амын тал нь нийслэлд суурьшсан энэ нөхцөлд бидэнтэй зэрэгцэн амьдарч буй зэрлэг амьтад дэд бүтцийн болоод хүний нөлөөнөөс хамааран хорогдох асуудал гарсаар байна.

-Нийслэлийн нутаг дэвсгэрт тархсан ан амьтдын хорогдлын гол шалтгаан юу вэ?

-Хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт зэрлэгшсэн нохой. Өөрөөр хэлбэл, амьдрах орчны хязгаарлагдмал байдалд орох, зэрлэгшсэн нохойд бариулах тохиолдол нэмэгдэж байгаа. Хоёрдугаарт стандартын бус баригдсан төмөр торон хашаанд сүлбүүлэх эрсдэл гарч байна. Ялангуяа Богд ууланд тархсан зэрлэг амьтад амьдрах орчны хуваагдалд орсон. Учир нь Богд уулыг тойроод автозам, төмөр зам баригдсанаар амьтдын шилжилт хөдөлгөөн хийх ямар ч боломжгүй болж байгаа юм. Энэ нь амьтдын цус ойртоход сөргөөр нөлөөлж байгаа бөгөөдд зайлшгүй анхаарал хандуулах ёстой асуудал болсон.

-Тэгвэл нийслэлийн бүсэд тархсан зэрлэг ан амьтдад тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ?

-Улаанбаатар хотын суурьшлын бүсэд орж ирээд гэмтэж бэртсэн зэрлэг амьтдын мэдээллийг бид дуудлагаар авдаг. Ингээд зэрлэг амьтан асрах төвд асарч тэнхрүүлээд буцааж байгальд нь тавих ажлыг зохион байгуулдаг.

Мөн сүүлийн үед зуслангийн бүсийн тэлэлтээс шалтгаалан тэр орчинд тархсан тарваганы тах судаг байхгүй болж байна. Үүнтэй холбоотойгоор бид мэргэжлийн байгууллагуудтай хамтран тухайн амьтны амьдрах орчныг тэтгэх зорилгоор өөр боломжтой байршлуудад шилжүүлэх ажлыг зохион байгуулдаг. Нийслэл орчим тархсан ой уулын туруутан амьтаддаа зориулан идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх ажлыг 2017 оноос хийж эхэлсэн. Мөн нийслэлийн хээрийн бүс буюу булаг шанд байдаггүй нутаг дэвсгэрт зэрлэг амьтдад зориулаад байнгын ажиллагаатай ухаалаг худгийг байршуулсан. Түүнчлэн шувуу хамгаалах чиглэлээр шувууд нүүдэллэх үеэрээ шилэн барилга мөргөх эрсдэл тулгардаг. Сүүлийн гурван жил Улаанбаатар хотын төв хэсгээр олон улсад ашигладаг махчин шувууны хэлбэртэй стикер наалт наах ажлыг зохион байгуулж байна.

-Дээрх ажлуудыг хийснээр ямар үр дүн гарсан бэ?

-Эдгээр ажлуудын үр дүнд туруутан амьтдын тоо 20 орчим хувиар өссөн байгаа юм. Үүнийг байгаль хамгаалагчдынхаа оролцоотойгоор 2020 онд хийсэн судалгаанаас харж болно.

-Ирэх сарын 3-нд зохион байгуулах ажилд хүн, хүчний оролцоо шаардлагатай юу. Ямар нэг байгууллагатай хамтарч ажиллах уу?

-Бид машин хүрч очих боломжгүй газарт идэш тэжээл тавьдаг. Энэ жил цас их орсон учраас зам гаргах туулах чадвартай болон зориулалтын машин техник, хэрэгсэл, нэмэлт хүч хэрэгтэй. Тиймээс бид авто машин, тоног төхөөрөмжийн хэд хэдэн клуб руу хамтарч ажиллах хүсэлт тавьсан байгаа. Бидний хүсэлтийг хүлээж авч дэмжсэн газруудтай хамтарч ажиллана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 40 (7284)

 

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

41 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

3 цаг 27 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

4 цаг 23 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

6 цаг 30 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин