"Бүсчлэлийг бичил бүс, бүлэг суурины тогтолцоогоор хөгжүүлэх нь зөв"

2024-02-26
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Батчулууны АЛТАНГЭРЭЛ

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор МУИС-ийн Газарзүйн тэнхмийн доктор, дэд про­фессор, Монгол Улсын зөвлөх инженер Ц.Базархандыг урилаа.

 

Орон зайн төлөвлөлтийг оновчтой хэрэгжүүлэх боломж

 

-2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Ингэхдээ зургаан бүсээр бүсчилсэн байдлаар хуваасан. Бүсчилсэн хөгжлийн давуу тал нь орон зайн төлөвлөлтийг оновчтой хэрэгжүүлэх боломж юм. Энэ нь аж ахуй эрхлэлт, үйлдвэржилт, тээвэр, логистик, цаашлаад үйлчилгээний салбар, аялал жуулчлал зэрэг салбар бүрийн орон зайн төлөвлөлтийг оновчтой шийдэх боломжийг бүрдүүлнэ. Бусад салбарын бодлогуудыг бүсчилсэн хөгжлийн хүрээнд шийдвэрлэх боломж олгосон нь давуу талтай. Тухайлбал, орон зайн төлөвлөлт дээр хот ба бүс нутаг төлөвлөлт газар зохион байгуулалтын хувьд ч алдагдаж буй зарим асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдэнэ. Жишээлбэл, Эрдэнэт хотын иргэн шинээр үйлдвэр барих, шинээр газар авах, зуслангийн байшинтай болъё гэхэд газрын нөөц дууссан учир Булган аймгаас хараат байна. Мөн Дархан-Уул аймгийн иргэд  Сэлэнгэ аймгаас хараат байгаа. Тиймээс бүс дотроо хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын төлөвлөлтийн асуудлаа шийдэх боломж бүрдэнэ хэмээн харж байна. Үүнтэй адил аж ахуй эрхлэлтийг нутаг дэвсгэрийнхээ онцлогт тохирсон татварын бодлогоор дэмжих боломжтой. Мөн аль нэг бүсэд үйлдвэрлэл, аж ахуй эрхлэхэд татварын хөнгөлөлт, эсвэл газрын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх зэргийг бодлогын түвшинд хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

Үйлдвэрлэлийн хувьд ч бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлт, логистик зэрэг нь Улсын хэмжээнд нэгдсэн байдлаар шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг бол бүсийнхээ түвшинд шийдэх боломжтой юм.

Бүсчилсэн хөгжлийг хэрэгжүүлэх гол зорилго нь байгалийн нөхцөл, нөөц, эдийн засгийн онцлог, нутаг дэвсгэрийн онцлогт тохирсон аж ахуй, үйлдвэрлэлийг оновчтой хөгжүүлэх асуудлууд багтдаг. Үүнтэй адил тухайн бүс нутагт тэргүүлэх чиглэл гэж байдаг. Энэхүү тэргүүлэх чиглэлийг зөв тодорхойлон, төрөлжүүлэх, төлөвлөх нь хамгийн чухал. Одоогоор судалгааны түвшинд явж байна. Органикаар зарим бүсүүдийн чиг үүрэг тодорхой болсон байна. Тухайлбал, говийн бүсэд уул уурхай, аялал жуулчлал, байгаль хамгааллын ач холбогдол хамгийн чухал асуудал.

Тиймээс говийн бүсийн чиг үүрэг нь органикаар бий болсон гэсэн үг. Мөн төвийн бүсэд ч үйлдвэрлэлээс гадна газар тариалан, тээврийн зангилаа, логистик байх нь тодорхой болсон. Бусад бүсүүдэд нарийвчилсан судалгаа хийн хөгжлийн чигийг тогтоох шаардлагатай. 

 

Суурин газрын хөгжил хүн амын нягтрал, суурьшлыг сааруулна

Блиц

Боловсрол:

-2005 онд МУИС-ийн Газарзүй Геологийн Факультетийн Газар зохион байгуулалтын ангийг төгссөн.

-2007 онд МУИС-д Газрын менежментийн магистр хамгаалсан.

-2015 онд МУИС-д Газарзүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:

-2009 оноос МУИС-ийн Хот төлөвлөлт Газар зохион байгуулалтын тэнхимд багш.

-Монгол улсын аж үйлдвэрийн зураглал төлөвлөлт, Алсын хараа 2050, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал зэрэг үндэсний хэмжээний бодлогын баримт бичгүүд, орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн болон газар зохион байгуулалт, хотын хөгжлийн төлөвлөгөөнүүдэд судлаач, зөвлөх, гүйцэтгэгчээр ажиллаад байна.

-Өргөн уудам газар нутагтай ч хүн ам цөөн байгаа нь бидэнд бүсчилсэн хөгжлийн бодлого зайлшгүй шаардлагатай гэдгийг харуулж буй. Гэтэл хүн амын талаас илүү хувь нь нэг  хотод төвлөрсөн нь хэт төвлөрөл бий болсны нотолгоо.  Энэ нь хүн амын нутагшил, суурьшлын тогтолцоо алдагдсаныг харуулж байгаа юм.

Бүсчилсэн хөгжлийн бодлогоор шийдвэрлэх асуудлуудад хөгжлийн ялгаатай байдал, орон зайн хөгжлийн ялгаатай байдал, хот хөдөөгийн ялгаа хэт их, хүн амын нутагшил суурьшлын асуудал, хөдөлмөрлөх хүчний орон зайн хуваарилалт хамаарна. Хамгийн чухал асуудал бол хөгжлийн ялгаатай байдлыг бууруулах. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотоос бусад сум суурин газруудын хөгжлийг том хотуудтай аль болох дөхүүлэх нь чухал. Хөгжлийн ялгаатай байдлыг орон зайд багасган бусад суурин газруудыг хөгжүүлснээр хүн амын нутагшил суурьшлын байдалд өөрчлөлт гарна. Үйлдвэржилт, хөдөлмөрлөх хүчний нөөцийг зөв хуваарилах нь үйлдвэржилтийг оновчтой хөгжүүлэх, хот сууриныг жигд хөгжүүлэхэд чиглэнэ. Хэт төвлөрөл бий болсон хотод  хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй үйлдвэрт өндөр татвар тогтоох хэрэгтэй. Ингэснээр  төвлөрлийг бууруулах нэг алхам болох юм. Улаанбаатар хотын ойр орчмын сум суурин газрууд өнөөг хүртэл хөгжөөгүй хөдөөгийн жижиг суурин байсаар байна. Эдгээрийг бодлогоор хөгжүүлж хот орчмын суурингийн хэв шинжтэй болгох нь чухал байна.

 

Сум, суурин газрууд хаягдмал байдалтай байна

-2001 онд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлагдсан байдаг. Үүнд олон том ажлыг тусгасан байдаг ч хэрэгжсэн нь ховор харагддаг. Хамгийн өндөр хувьтай хэрэгжсэн ажил бол  Мянганы зам гэдгийг бид мэднэ. Гэвч хот суурин газрын хөгжлийн асуудлыг орхигдуулсан. Хот суурин газар бол өөрийн гэсэн тодорхой чиг үүрэгтэй ч үндсэндээ урсгалаараа хөгжиж ирсэн гэж хэлж болно. Үүний нэг жишээ бол Улаанбаатар хотоос 70-100 км-т байгаа сум, суурин газруудад хөгжил гэж байхгүй үндсэндээ хаягдмал байдалтай байна. Хэрвээ энэхүү бодлого хэрэгжвэл нийслэлд байгаа зарим үйлдвэр, аж ахуй нэгж хлт орчмын суурин, хаяаа болон дагуул хот суурин руу нүүж шилжих хэрэгтэй. Ингэснээр суурин газрууд хөгжихөөс гадна Улаанбаатар хотын ачаалал багасна. Мөн ялгаагүй таван бүсийн тулгуур төвүүд ч хөгжөөгүй байгаа нь харагддаг. 2001 оны бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар төвийн бүсийн Зуунмод хот гэхэд төвийн бүсийн төв бус Улаанбаатар хотын нэг дагуул хот мэт харагддаг. Эдгээрээс харвал алдаатай зүйлс ажиглагддаг.

Хөдөөгийн сум суурин газрууд тодорхой чиг үүрэгтэйгээр хоорондын уялдаа хамааралтай хөгжиж ёстой.

Хөдөөг хөгжүүлэх нь бүс нутаг төлөвлөлтийн хамгийн чухал асуудлын нэг. Бүс нутаг төлөвлөлтийн бодлого алдагдсаны жишээ нь зэргэлдээ хоёр суманд адил хүчин чадал бүхий, адилхан хоёр махны үйлдвэртэй байгаагаас харагдана. Махны үйлдвэрүүд нь жижигхэн агуулахтай. Гэвч одоо хоёулаа ажилладаггүй. Энэ нь тодорхой чиг үүрэггүй, бүсийн төлөвлөлт оновчгүй байгааг харуулж байгаа юм. Мөн аймгийн төвүүдийнхээ хажууд хүн ам нь эзгүйрсэн сумын төвүүд олон бий. Гэтэл сум гэсэн статустай оршин байгаад байдаг. Эдгээр нь бүсчлэлийн нэг асуудал. Улаанбаатар хот хөдөө хоорондын хөгжлийн ялгаатай ил байдаг. Гэтэл хөдөөд очоод харвал мөн дотроо хөгжлийн ялгаатай байдаг. Үүнээс харвал хөдөөгийн сум суурин газрууд тодорхой чиг үүрэгтэйгээр хоорондын уялдаа хамааралтай хөгжиж ёстой. Тиймээс бүсийг дотор нь бичил бүсээр эсвэл бүлэг суурины тогтолцоотойгоор хөгжүүлэх нь зөв. Тиймээс бичил бүсүүдийн төвүүд байна гэсэн үг. Бичил бүсийн төв буюу сум дундын төвүүд нь зарим сум бусад сумынхаа нэг жижиг төв болон хөгжөөд суурин газруудад үйлдвэрлэл, дэд бүтцийг бий болгох нь хамгийн чухал асуудал болоод байна. Хөгжлийн төв ганцхан аймгийн төв байсан бол өөр нэг сум бичил төв болно гэсэн үг. Одоогоор Эдийн засгийн хөгжлийн яамнаас 69 сум дундын дэд хөгжлийн төвийг тодорхойлсон байгаа. Цаашдаа эдгээр сумд бидний сайн мэдэх Хархорин, Мандал, Замын-Үүд сумтай адил тэдгээрт дөхөхүйц болж хөгжих нь чухал. Эдгээр сумууд бол ирээдүйн Монгол Улсад орон зайн хөгжлийн ялгааг бууруулах, хөдөө дэх бичил хөгжлийн төв гэж ойлгож болно.

 

Иргэдийг байгаа газарт нь ая тухтай амьдруулах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал

 

-Улаанбаатар хотын газар зохион байгуулалт болон төлөвлөлтийн асуудал нь Монгол Улсад хүн амын суурьшлын оновчгүй тогтолцоо, хэт төвлөрөл бий болгосон гэдгийг бүгд мэднэ. Хэт төвлөрөл бий болсноос гадна газар ашиглалтын хувьд ч ялгаагүй нэгж талбарын хэт бөөгнөрөл үүсч байна. Эрчимтэй ашиглагдаж буй учир газрын эрэлт өндөр, эрэлтээ дагаад үнэ өндөр байна. Үнэ өндөр байгаатай холбоотой газрын зөрчил, маргаан, газарт оруулж буй хөрөнгө оруулалт ч дагаад өссөн. Цаашид Улаанбаатар хотод дахин төлөвлөлт, шинэчлэн зохион байгуулалт, барилгажуулалт, дэд бүтэцжүүлэх зэрэг асуудал яригдаж буй. Энэ бүх ажлыг явуулахад нөхөн төлбөрийн асуудал цаашид яригдах болно. Мөн цаашид тодорхой түвшинд ихэснэ.

Төлөвлөлтийг хийж болох ч хэрэгжилтийн менежментийг зөв зохион байгуулах хэрэгтэй. Төлөвлөлтийг хийх бол нэг асуудал. Харин хэрэгжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, удирдлагаар хангах асуудал чухал болоод байна.

Дэд бүтцийн хувьд бүх газар ашиглаж буй хүмүүс, айл болгонд төвлөрсөн халаалт, усан хангамж очих боломжгүй. Эдгээрийг хэсэгчилсэн хангамжаар хангах боломжтой. Улаанбаатар хотын гэр хорооллыг харвал ихэнх нь хойд хэсэгтээ, гадаргын өндөршилтэй газартаа байрласан байгаа. Эдгээрт халаалт, цэвэр ус хүргэх ажлын нэгдсэн системээр хүргэхэд асар их цахилгаан, дэд бүтцийн хүрэлцээ хангамж шаардлагатай. Тиймээс хэсэгчилсэн хангамжтай байхаас гадна иргэдийг байгаа газарт нь ая тухтай амьдруулах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал.

 

Байгаль хамгаалах бодлого алдуулах эрсдэл бий

 

-Хөдөө дэх газрын харилцааны тулгамдсан асуудал бол бэлчээр ашиглалтын асуудал юм. Бэлчээр ашиглалт бол малчдын амьжиргаа, амь зуулга. Сүүлийн үед бэлчээрийн маргаан зөрчил нэмэгдэж байна. Энэ нь аж ахуй эрхлэлтийн ялгаат байдал хоорондын зөрчилдөөнийг бий болгож байна. Тариалангийн газар ашигладаг хүмүүс бэлчээрийн газар ашигладаг хүмүүс хоорондын маргаан, бэлчээрийн газар ашиглаж буй хүмүүс хоорондын маргаан асуудал дагуулсаар л байна. Малчин өрхийн тоо өсөж өвөлжөө, хаваржааны газрын маргаантай асуудлаас шалтгаалаад байна. Бэлчээрийн даац хэтрэхээс гадна бэлчээрийн хомсдол бий болсон.  Цаашдаа бэлчээрийн хомсдол, даац хэтрэлт нь байгаль хамгааллын бодлого алдагдуулах сөрөг үр дүнд хүргэж байна. Хот суурин газруудыг тойрсон бэлчээрийн доройтлууд, нийгмийн хөгжилтэй холбоотойгоор нүүдлийн хэв шинжид өөрчлөлт орсон. Энэ жилийн зудын нөхцөл байдлаас харвал дараагийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал сум дундын төв, бичил бүсүүдтэй уялдуулах хэрэгцээ байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл, өвсний фонд, бэлчээрийн нөөц зэргийг бүсчилсэн хэлбэрээр хөгжүүлэн бүс бүрийн онцлогтойгоор зуд, ган зэргийг даван туулах судалгааг боловсруулах нь чухал юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 37 (7281)

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

52 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

1 цаг 24 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

1 цаг 45 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

2 цаг 33 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

5 цаг 19 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

6 цаг 15 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

8 цаг 22 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин