Лу.Гантөмөр АН-ын нэр дэвшүүлэх эрхийн 50 хувийг Х.Баттулгад өгсөн үү?!

2024-02-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ГАРЬД

УИХ-ын сонгуулийн “тоглоомын дүрэм” өөрчлөгдсөн. Өрсөлдөөн бүсчилсэн том тойргуудад өрнөнө. Тэндээс 78 гишүүн сонгогдоно. Жагсаалтаас 48 гишүүн тодорно. Нийт 126 гишүүнтэй болно.

Тэдний дийлэнх нь том намуудаас гарч ирнэ. Ийм прогнозыг судлаач, ажиглагчид хийж байна. Тэр хэрээр МАН, АН-ын тойрог, жагсаалтын “бүрэлдэхүүн” маш ихээр анхаарал татаж байгаа юм. Гэхдээ аль ч намын тухайд тойрогт нэр дэвших, жагсаалтад бичигдэх хүмүүсээ албан ёсоор тодруулаагүй байна. Энэ нь хуулийн хугацаа нь хараахан болоогүйтэй холбоотой.

Гэхдээ “...Нэр дэвшигчдээ хэн тодруулах вэ” гэдэг хуваарилалт зарим намд явагдсаар байгаа аж. Тухайлбал, сая цагаан сарын үеэр АН-ын нэр дэвшүүлэх эрх мэдлийн төлөөх яриа хөөрөө болсон байна. Тодруулбал, АН-ын золголтын өмнөх өдөр буюу шинийн 2-нд тус намын дарга Лу.Гантөмөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “урилга”-аар очиж уулзжээ. Уулзалт гэхээсээ, золголт гэвэл зохиж магадгүй юм. Тэдний уулзалтаар зөвхөн цагаан сарын талаар яриа болоогүй байна. Х.Баттулга ингэж АН-ын даргатай уулзах үеэрээ 2024 оны сонгуульд нэр дэвшүүлэх эрхийн 50 хувийг “эзэмших” хүсэлт тавьсан байна. Тойргийн 39, жагсаалтын 24 квот гэсэн үг. Уг нь АН-ын нэр дэвшүүлэх эрх дүрмээрээ намын даргад байх учиртай. Гэвч Лу.Гантөмөр түүнийг нь зөвшөөрчээ. Х.Баттулга ямар санал тавиад, Лу.Гантөмөр хүлээгээд авчихсан нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч Х.Баттулга “татгалзахын аргагүй санал” тавьсан бололтой. Ийм мэдээлэл “тамхины цэг”-ээс гарч, улс төрийн хүрээнд тарж байна. Ер нь бол Х.Баттулга АН-ын даргын нэр дэвших эрхийг хуваалцах хүсэлтэй явж ирсэн. Ийм мэдээллийг эх сурвалжууд хүргэсээр ирсэн л дээ. Бас түүний үйлдлүүд ч нотолдог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 29 (7273)

 

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17