Сайн дурынхны ASEZ баг Баянзүрх дүүргийн нэгэн халамжийн төвд тусаллаа

2024-01-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Оюутан залуучуудын өвлийн амралт эхэлсэн энэ өдрүүдэд амралтын хугацаагаа үр дүнтэй, үнэ цэнтэй, эерэг сайхан дурсамжтайгаар өнгөрөөхийг хүссэн хэсэг оюутан нэгдэж, энэ оны 1-р сарын 21-ний өдөр Баянзүрх дүүрэгт байрлах хүүхдийн халамжийн төвд очиж, байрных нь цэвэрлэгээ, тохижилтод туслав. Эдгээр оюутнууд бол Бурханы сүмийн ASEZ оюутны сайн дурын багийнхан бөгөөд энэ удаад Солонгосоос ирсэн зургаан оюутантай хамтдаа энэхүү сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулсан байна. ASEZ гэдэг нь "Эхлэлээс төгсгөл хүртэл дэлхийг аварцгаая (Save the Еarth from A to Z)" гэсэн утгатай.

Өвлийн амралтынхаа богинохон хугацаанд Монголыг зорин ирж, эмзэг бүлгийн хүүхдүүдэд тусалж байгаадаа сэтгэл хөдөлсөн Донг-Еэй технологийн их сургуулийн оюутан Ким Жаэ Ёон хэлэхдээ, “Техник технологи өндөр хөгжиж, ухаалаг гар утас, интернэтийн хэрэглээ нэмэгдсэн өнөө үед залуу үеийнхэн чөлөөт цагаа үүнд зарцуулан, цагийг дэмий өнгөрөөж, өөрийгөө хөгжүүлэх зөв арга замыг эрэлхийлэхгүй байна. Би Бурханы сүмийн ASEZ-н гишүүн болсноор олон улсын сайн дурын хөтөлбөрт оролцон, бусдад туслахын сайхныг биеэрээ мэдэрч, маш аз жаргалтай байна. Монголд ирээд олон оюутан найзтай болж, тэдэнтэйгээ хамт хүүхдийн халамжийн төвд тусалж байгаадаа үнэхээр баяртай байна” гэсэн юм.

Тус халамжийн төвд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд ирж түр байрладаг юм байна. Өвлийн хүйтэн жавар хацар хайрч, хавирга нэвт жиндүүлсэн хүйтэн өдөр 20 гаруй их дээд сургуулийн 50 гаруй оюутан тус төвд байрлаж буй бяцхан дүү нарынхаа ая тав тухтай байх орчныг бүрдүүлэхэд тусалж, байрных нь өрөө, цонх, шатыг бүхэлд угааж, номын тавиур, хувцасны шүүгээ, гал тогоонд хэрэглэх тавилгыг нь зөөж угсарч, байрлуулж өгчээ.

“Эцэг эх нь хайхрахгүй орхисон, төрөл бүрийн хүчирхийлэлд өртөж, сэтгэл санаа, бие махбодын хүнд цохилт амссан хүүхдүүд энд байрлаж байгаа. Тэдэнд дутагдаж байгаа гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, тав тухтай орчин, эцэг эхийн хайр халамжийг нөхөж, итгэл найдвар, урам зориг өгөхөөр ирсэн ASEZ-н оюутнуудад маш их баярлаж байна” хэмээн тус төвийн удирдлагын зүгээс талархлаа илэрхийллээ.

“Өнөөдөр би гадаа хүйтэн байна гэж халшраад гэртээ өнжсөн бол хамтдаа хүний төлөө сайн үйл хийж, бусдад туслах нь үгээр илэрхийлэхийн аргагүй сэтгэл сэргэж, баяртай болдгийг мэдрэхгүй өнгөрөх байлаа. ASEZ-н оюутнуудтайгаа хамтдаа нэг өдрийг дурсамжтай сайхан өнгөрөөснөө хэзээ ч мартахгүй. Дараа иймэрхүү сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулбал би хувьдаа баяртайгаар оролцох болно” хэмээн нэгэн оролцогч сэтгэгдлээ хуваалцсан юм.

Бурханы сүмийн оюутан сайн дурынхны баг болох ASEZ нь дэлхий даяар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах, нийгмийн сайн дурын үйл ажиллагаа явуулах , гамшгаас аврах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хот, гудамж талбай, уул, далай, гол мөрөн цэвэрлэх , тусламж хэрэгтэй хүмүүст туслах, гамшгийн дараах хохирлыг арилгах, боловсролыг дэмжих, байгаль орчны форум уулзалт зохион байгуулах зэрэг төрөл бүрийн кампанит ажлыг идэвхтэй явуулдаг юм байна. Эдгээр ажлыг нь үнэлэн олон улсын байгаль орчны “Ногоон дэлхий” шагнал, “Ногоон алим” шагнал, АНУ-ын Ерөнхийлөгчийн сайн дурын ажлын алтан шагнал, Перугийн Куско мужийн амбан захирагчийн талархал, АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хотын даргын өргөмжлөл, Филиппиний Лас Пинья хотын даргын өргөмжлөл зэрэг олон шагнал хүртээжээ.

2023 онд 75 жилийн ойтойгоо золгосон “Олон улсын хүний ​​эрхийн өдөр (12-р сарын 10)”-ыг тохиолдуулан ASEZ нь хүний ​​эрхийг хамгаалахын ач холбогдлыг олон нийтэд таниулах аяныг зохион байгуулжээ. “Олон улсын хүний ​​эрхийн өдөр” бол Дэлхийн 2-р дайны үеийн хүний ​​эрхийн аймшигт зөрчлийг давтахгүйн тулд 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсан өдрийг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас тогтоосон өдөр юм. ASEZ нь 2018 оноос хойш жил бүрийн 12 -р сард дэлхий даяар энэхүү аяныг зохион байгуулж байгаа бөгөөд 2022 онд COVID-19 цар тахлын улмаас үйл ажиллагаагаа түр зогсоосноос бусад тохиолдолд тус үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулжээ. Энэ удаад өнгөрсөн оны 12-р сараас эхлэн “FREEDOM, EQUALITY, AND JUSTICE FOR ALL (Бүх хүний эрх чөлөө, тэгш байдал, шударга ёсны төлөө)” уриан дор Солонгос, АНУ, Энэтхэг, Филиппин зэрэг дэлхийн өнцөг булан бүрд хүний ​​эрхийн утга учрыг тусгасан үйл ажиллагаа өрнүүлсээр байна.

 ASEZ багийнхны харьяалагддаг Бурханы сүм нь дэлхийн 175 оронд 7500 гаруй салбар сүмтэй, 3.7 сая итгэгч гишүүдтэй бөгөөд бүх итгэгч нь Бурханы хайрыг дамжуулахын тулд дэлхийн байгаль орчныг хамгаалах, хөрш нийгэмдээ туслах, гамшгийн үеийн тусламжийн үйл ажиллагаа өрнүүлэх, цус , цусан бүтээгдэхүүн хандивлах зэрэг олон төрлийн сайн дурын үйл ажиллагааг тогтмол хийж хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд Английн Хатан хааны сайн дурын ажлын шагнал, АНУ-ын Ерөнхийлөгчийн сайн дурын ажлын алтан шагнал, Бразилын хууль тогтоох байгууллагын одон медаль зэрэг олон улсын засгийн газар, төрийн байгууллагуудаас нийт 4200 гаруй шагнал хүртсэн ажээ.

Бурханы сүмийн оюутан залуучуудад амжилт хүсье .Эцэг,Эхийн хайрыг бусадад дамжуулах агуу үйлст талархаж байна
VIKI
Az ASEZ diákjainak gyönyörű önkéntes munkája beragyogja a világot. ASEZ az Istentől tanult szeretet gyakorlása! Ez szuper!!
ASEZ bagiinhand amjilt
Бурханы сүмийн оюутан залуучуудад ямар мундаг вэ жинхэн эцэг эхийн хайрыг дамжуулж б.гаа даа талархаллаа энэ сайхан сэтгэлт залуулт амжилт үйлс нь бүтэмжтэй зорсон зорилгоо заавал биёлүүлээрээ бас хүчтэй байгаарай Чү Чү Чү
Ts.Sambuunyam
Бурханы сүмийн оюутан залуучууд ямар мундаг юм бэ? Жинхэнэ Эцэг Эхийн хайрыг илэрхийлэх сайхан сэтгэлт залуустаа маш их баярлалаа.Бурханы үнэн хайр золиосыг түгээх үйлст нь их амжилт хүсьe
Ваав яалтчгүй хэрэгтэй байсан зүйл байна.
Дэлхийн даяар сайн дурын үйл ажиллагаа явуулж байгаа Бурханы сүм хамт олондоо хязгааргүй их талархаж байна хайртай шүү asuz баг болон бүх оюутан залуучуудаа баярлалаа Агуу хайр халамж үзүүлсэнд талархаж байна илүү их амжилт хүсье
Мундаг залуучууд байна шүү. Амжилт
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

19 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

26 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

1 цаг 4 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2 цаг 21 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2 цаг 28 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

7 цаг 11 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

7 цаг 11 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

21 цаг 59 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

22 цаг 8 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Өчигдөр 10 цаг 34 мин