"Дүү маань ажлаа хийж яваад галд өртөж, 95 хувийн түлэгдэлттэй найдвар муу байна"

2024-01-25
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАН

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ГССҮТ-ийн салбар эмнэлэг Түлэнхийн төвд ажиллалаа. Галын ослын улмаас тус төвийн Эрчимт эмчилгээний тасагт зургаа, энгийн тасагт дөрвөн хүн эмчлүүлж байгаа юм.  Энэ үеэр ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах "Түлэнхийн төвд Яаралтай тусламжаар 14 хүн ирсний дөрөв нь харьцангуй хөнгөн байсан тул эмнэлгийн анхны тусламж үзүүлээд харьяа дүүргийн эмнэлгийн хяналтад шилжүүлсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа 10 хүний тавыг нь ирэнгүүт эрчимт эмчилгээнд оруулсан. Өдөр нэг хүнийг шилжүүлснээр одоогийн байдлаар Эрчимт эмчилгээний тасагт нийт зургаан хүн эмчлүүлж байна. Үлдсэн дөрвөн хүн энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа.  Эрчимт эмчилгээний тасагт байгаа зургаан хүний биеийн байдал хүнд, тэр тусмаа 80-90 хувийн түлэгдэлттэй хүмүүсийн хувьд маш хүнд, бүгд амьсгалын аппаратанд орсон гэж танилцуулсан.

Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ч.Ууганбаяр “Би шөнө 01:30 цагт дуудагдаж ирсэн. Намайг ирэхэд хамгийн хүнд хүн маань ирчихсэн, эмчилгээ нь эхлээд, эрэмбэлэн ангилалт явагдаж араас нь ахиад дөрвөн хүн авчирсан. Эрэмбэлэн ангилалт хийж хөнгөн хүмүүсийг хүмүүсээ тасаг руу шилжүүлж эмчилгээгээ үргэлжлүүлсэн.
Дэлбэрэлт болсны дараа Эрчимт эмчилгээний тасгийн эмч, сувилагч, түлэнхийн мэс заслын эмч нарыг бүгдийг нь дуудаж, шаардлагатай бүх эмчилгээг эхлүүлсэн. Биеийн байдал маш хүнд, аппаратын хүмүүс нэмэгдсэн учраас сувилагчийн тоог нэмж дөрөв болголоо. Эмч нарыг ч нэмэлтээр ажиллуулж байна” гэж ярьсан. 
Эмнэлгийнхэн эмчилгээ үйлчилгээнд тулгарч буй хүндрэлтэй асуудал гараагүй, чухал шаардлагатай эм тарианы нөөц хангалттай байгаа. Харин түлэгдсэн хүмүүст зайлшгүй хэрэглэдэг альбумин уургийн бэлдмэлийг нөөцлөх шаардлага байгаа тул санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийг сайдаас хүслээ. 
С.Чинзориг сайд болон ЭМЯ-ны ЭТҮГ-ын дарга А.Өнөржаргал, Санхүү, даатгалын хэлтсийн дарга Л.Мөнхцэцэг нар уургийн бэлдмэлийн нөөц бүрдүүлэх санхүүжилтийг шийдэж, худалдан авалтыг хугацаа алдахгүй хийхэд анхаарахаар боллоо. ЭМЯ-наас өнөө өглөө тус төвийн Эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагатай байсан тарианы помп 30 ширхэгийг нийлүүлсэн.             

Эрүүл мэндийн сайд, эмнэлгийн удирдлага, эмч мэргэжилтнүүдтэй уулзсаны дараа осолд өртсөн хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзаж, өдөр хуралдсан УОК-ын хурлаар яригдсан асуудлууд болон Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн талаар товч танилцуулж, эмчилгээ үйлчилгээний явц, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр ар гэрийнхэнд хандаж “Сахиурын хувьд настай хүмүүс олон хоног байвал ядарна. Тиймээс сахиурыг сольж болох ч ойр ойрхон, өдөр болгон солигдоод байвал халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэлтэй учраас эмч нараас сайн асууж зөвлөөрэй. Ойр дотны хүндээ санаа зовсон улс ирэх нь ойлгомжтой. Гэхдээ та бүхэн гаднаас байгаа хүмүүсээ зохион байгуулалтад оруулж, ээлжээр ирдэг, утсаар асууж сураглах зэргээр эмнэлгийн ачааллыг нэмэхгүй байх талд анхаарч туслаарай” гээд эмч мэргэжилтнүүдийг сахиуруудтай байнга уулзаж, санал бодлыг нь сонсож, өрөөний тоо хангалттай байвал тэднийг амраах арга хэмжээ авахыг захисан. 
Осолд өртсөн иргэний эгч “Миний дүү 52 настай. Ажлаа хийж яваад галд өртөж, 95 хувийн түлэгдэлттэй найдвар муу байна. Бид үнэхээрийн гомдолтой байгаа. Ард нь өчнөөн олон хүний амьдрал явж байгаа шүү дээ. Хүний амь гэдэг чинь үнэ цэнтэй. Хаа хаанаа анхаарах хэрэгтэй байна” гэж байв. 
Мөн ар гэрийнхэн үүдэнд хэт олон хүн цугласан нь халдвар хамгааллын дэглэм алдагдахаас гадна эмч нарт, сахиуруудад орж гарахад хүндрэл учруулж байгаа тул зохицуулж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан. Мөн хүнийхээ төлөө шаналсан, сэтгэл санаа хэцүү байхад хэвлэлийнхэн олуулаа ирж элдэв зүйл асууж бухимдал нэмж байна гэж байлаа.  

Тэдний зүгээс тавьсан хүсэлтийн дагуу Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эмнэлгийн удирдлагад ар гэрийнхэнд зориулан зай талбай томтой өрөө тасалгаа гаргаж өгөх, сахиуруудыг амарч, цай хоолоо идэж уух боломжтой байлгахад анхаарах үүрэг өгч хэвлэлийнхэнд өвчтөнүүдийн биеийн байдлын талаар тодорхой мэдээллийг тогтсон цагт эмч нараар өгүүлэх боломжийг бүрдүүлэхээр тохирлоо. 

Эх сурвалж:www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

19 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

26 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

1 цаг 4 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2 цаг 21 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2 цаг 28 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

7 цаг 11 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

7 цаг 11 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

21 цаг 59 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

22 цаг 8 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Өчигдөр 10 цаг 34 мин