Монголын анхны Ерөнхийлөгч П.Очирбат

2024-01-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Д.ЦЭРЭННАДМИД

Энэ хүнийг монголчууд байтугай дэлхий мэдэх билээ. Учир нь тэрбээр ардчилалын замд эргэлт буцалтгүйгээр орсон шинэ Монгол Улсын анхны Ерөнхийлөгч юм. Зөвхөн өөрийн нэр алдрыг бус эх орноо дэлхийн түвшинд таниулж чадсан суу билигт хүмүүсийн нэг. Монголын шинэ үеийн түүх энэ хүний ажил амьдралтай салшгүй холбоотой гэж хэлсэн ч болох юм.

Пунсалмаагийн Очирбат Завхан аймгийн Түдэвтэй сумын нутагт 1942 оны нэгдүгээр сарын 23-нд эхээс мэндэлсэн гэж намтарт нь тодоор бичсэн нь бий. Цаашлаад 14 дүгээр дунд сургуулийг 1960 онд төгсөөд, ЗХУ-ын Ленинград хотын уул уурхайн дээд сургуульд элсэж 1965 онд тус сургуулиа амжилттай төгсөж уул уурхайн ашиглалтын инженер мэргэжил эзэмшсэн юм билээ. Тэрбээр 1965-1967 онд Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, дараагаар нь Шарын голын уурхайн ерөнхий инженерээр ажиллажээ. 1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, Геологийн яамны сайд байсан бол 1985-1987 онд Гадаадын эдийн засгийн талаар хэлэлцэх улсын хорооны дарга, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайдаар томилогдож ажилласан. Үүнийхээ дараахан Монголд ардчилсан хувьсгал ялсан цагаан морин жил буюу 1990 онд Ардын Их хурлын 11 дэх удаагийн сонгуулийн долдугаар чуулганаар БНМАУ-ын Их хурлын тэргүүлэгчдийн  даргаар сонгогдсон. Улмаар 1993 оны зургаадугаар сарын 6-ны өдөр шинэ Үндсэн хуулийн дагуу бүх нийт ард түмний саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдож улсын Ерөнхийлөгчийн тамгыг тухай үеийн 476 депутатын ахмад байсан хөгжмийн зохиолч Д.Лувсаншараваас гардан авч байсныг бид мэднэ. Тийнхүү П.Очирбат гэж хүнийг булган сүүлтэй Ерөнхийлөгч гэж ярих нь бий. Үүний учир Нацагийн Багабанди гэдэг нутгийнхаа дүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сэнтийг хүлээлгэн өгч байсан юм. Монгол Улсын эхний хоёр Ерөнхийлөгч Завхан нутгаас төрсөн байдаг.

Тэрбээр 2005 оноос Монголын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажилласны дараа сүүлийн жилүүдэд Шинжлэх Ухаан техникийн их сургуульд багш, судлаачаар ажиллаж байв. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, техникийн шинжлэх ухааны доктор П.Очирбатын бүтээлээс сонирхвол “Уулын үйлдвэрлэлийн техник, технологийн үндэс”, “Нүүрсийг удаан хугацаагаар хадгалах, хаягдлыг багасгах арга зам” зэрэг мэргэжлийн болон “Монголын Ардчилалын хөгжил”, “Тэнгэрийн цаг” зэрэг улс төр, нийгмийн судалгааны болон эрдэм шинжилгээний 20 гаруй томоохон ном, олон арван товхимол, нийтлэл бичиж уншигч түмнээ толилуулсан нэртэй нийтлэлч, бичгийн хүний нэг.

Мөн техникийн шинжлэх ухааны доктор, профессор, экологийн аюулгүй байдлын олон улсын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн юм. Мөн ажил мэргэжил хийгээд эрдмийн ажлынхаа явцад Дэлхийн энхтайвны академийн Санкт- Петербургийн уул уурхайн дээд сургуулийн хүндэт доктор зэрэг гадаад, дотоодын олон их дээд сургуулиудын эрдмийн цолыг удаа дараа хүртсэн юм. Түүнчлэн Монгол төрийн дээд шагнал “Чингис хаан” одонтой цөөн хүний нэг төдийгүй Зөвлөлтийн уурхайчны алдрын 1,2,3 дугаар зэргийн одон, Унгар улсын Хөдөлмөрийн гавьяаны одонгоор шагнагдсан юм билээ. П.Очирбат Монгол Улсын Ерөнхийлөгч байхаасаа эхлэн Ардчилсан төрийн засаглалыг бүх талаар дэмжиж ажиллаж, Монгол Улсын хөгжлийн чиг замыг тодорхойлох үүргээ нэр хүндтэй биелүүлж ирсэн томоохон зүтгэлтний нэг байсан, байсаар ч байгаа юм.

Түүний хэлсэн нэг үгийг эргэн саная “Монгол оронд Ардчилал соёолон ургаж байна. Үүнийг өнөөгийн шинэ нөхцөл байдал, шинэ замыг сонгон авах боломжийг нээн өгч буй агшин гэж үзэх ёстой. Алдаж болохгүй агшин энэ мөнөөс мөн. Нэгэнт бид ардчилалын үрийг соёолуулж чадсан болохоор одоо түүнийгээ арчилж хамгаалан, бэхжүүлж, үр шимийг нь хүртэх учиртай. Ингэж байж бид дэлхийн ардчилалын сүлжээнд өөрийн өнгө аястай нэгдэж орж чадна” гэж хэлжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Ямар азаар анхны ерөнхийлөгч маань уул уурхайн хүн байв аа. Ганцхан баримт. Ковидоос хойш 2023 онд анх удаа эдийн засаг 7 хувиар өслөө. Энэ өсөлтийн 90 хувь нь уул уурхайн экспортын орлого байв. Түүний эхлүүлсэн үйлс улс орон, ард түмнээ өөд нь татах бодит ажил болж нэгэнт чаджээ. Түүнийг анх сонгогдож байхад Бүгд Найрамдах Монгол Ард улсын нэг хүнд оногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 200 хүрэхгүй ам доллар байжээ. Гэтэл өнөөдөр энэ хувь хэмжээ 5000 ам доллароос нэгэнт давжээ. Өнөөдөр Монголын эдийн засаг уурхайчдын нуруун дээр л явж байна шүү дээ. Харин дотоодын үйлдвэрлэгчид, малчид, тариаланчид эдийн засаг улс орон, ард түмнээ шимэгчилж буй нь маргаангүй үнэн баримт юм.
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

18 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

25 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

1 цаг 3 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2 цаг 20 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2 цаг 27 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

7 цаг 10 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

7 цаг 10 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

21 цаг 58 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

22 цаг 7 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Өчигдөр 10 цаг 34 мин