Алдагдсан боломж: Т.Доржханд 40 их наядаа баталж чадаагүй, 400 гэж уянгалсан С.Ганбаатар нүдний булай болсон

2024-01-17
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

П.АМГАЛАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /01.16/ орой 21.00 цаг  хүртэл хуралдаж,  нүүрсний сонсголын тайлан дүгнэлтийг хэлэлцлээ. Гишүүд тайлантай холбоотой байр сууриа илэрхийлж, УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр тайлбар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Хяналт шалгалтын түр хороо тайлангаа танилцуулж байна. Монгол Улсын түүхэнд хамгийн их хохирол учруулсан хулгайгаар Нүүрсний хулгай тэмдэглэгдэх байх. Үүнээс илүү хохиролтой хэрэг гарах боломжгүй гэж бодож байна.  Хяналт шалгалтын хууль үр дүнгээ өгч байгаа.  УИХ 2023 онд авилгатай тэмцэх асуудал дээр анхаарлаа хандуулж ажилласан.  Үе үеийн хянан шалгах хорооны дарга болоод хууль зүйн сайд нар, энд сууж байгаа олон арван шинжээчид  өдөр шөнө, нойр хоолгүй олон мянган хавтаст хэрэг дээр  ажилласан. Ингэснээр  өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд болсон хулгай луйврыг  илрүүлж, иргэдийг  мэдэх эрхийг хангаж ажилласан нь хянан шалгах түр хорооны  үүрэг, зорилгоо биелүүлсэн  гэж харж байгаа.

Нөгөө талаар дотоод аудиттай байх  ёстой.  Хөндлөнгийн төрийн аудит байгаа.  Хяналт шалгалтын байгууллагууд энэ хугацаанд хэрхэн яаж ажилласан бэ. Хяналт шалгалтыг хэрхэн яаж хийж байсан  бэ. Энэ тайлан дүнгээ  хаана танилцуулж байсан бэ.  Хяналт  шалгалтын үр дүнгээр ямар арга хэмжээ авч  байсан  гээд хяналт шалгалт түр хороо  иргэж харж ,үзсэн үү.

Хоёрдугаарт, 44 их наядын хохирол учирсан  гэсэн яриа юу болсон бэ. Энэ худлаа болж таарсан уу. Хэр бодитой үндэслэлтэй тооцоо вэ.  Энэ асуудлыг гаргаж ирсэн улстөрчид нь  энэ яриагаа нотолж чадсан уу. Хэдүүлээ нэг тоотой болмоор байна.  Хяналт шалгалтын түр хороо тайлангаа тавьж байгаатай холбогдуулж өнгөрсөн хугацаанд хэдэн сая тонн нүүрсийг энэ хоёр компани дээрээс алдсан гэж  гарч ирж  байгаа вэ. Үүний үр дүнд хичнээн  тэрбум төгрөгийн хохирол  улсад учирсан гэж үзэж байгаа вэ.  Тодорхой тоотой болмоор байна.

 Гуравдугаарт, гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг  эсэргүүцэж, шүүмжилж янз бүрээр тайлбарлаж байна. Нүүрсний хулгайн ар дээр хөрөнгө оруулалтын хууль орж ирсэн. Сонсголоор  Өмнөговь аймагт монголын газар нутаг гэж бараг  байхгүй нь тогтоогдож, газраар яаж дургиж, наргиж байсан гэдэг ил болсон учраас иргэд хөрөнгө оруулалтыг хуулийн газрын асуудал эмзэг байгаа юм шиг санагдсан. Тийм  учраас  тайлантай холбогдуулаад УИХ-аас тогтоол гарах юм байна. Хариуцлагын арга хэмжээг иргэд нэхэж байна.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Тийм ээ. УИХ буюу ард түмний төлөөллийн байгууллага үүргээ гүйцэтгэсэн.  Иргэдийн мэдэх эрхийг хангасан. Хууль хяналтын байгууллагын өмнө  шалгаж тогтоогоогүй олон асуудлыг нотлох баримтаар баталж ил болгосон.  Одоо иргэдтэй хамт, та, би ч тэр хуулийн байгууллага руу нүдээ чилээж байна.  Гурван сая иргэдийн зургаан сая нүд, зургаан сая чих юу болов гэдгийг  сонссон.

Өнөөдөр тайланг  сонсож үзсэн, хууль хяналтын байгууллагын шударга  албан хаагчид дор бүрнээ дүгнэлт хийж байгаа байх. Олон хэргүүд өмнө  нь  улс төрийн дээд түвшний оролцоо,  хууль хяналтын байгууллагын дээд  түвшний нөлөөтэйгөөр хэрэгсэхгүй болгож өнгөрсөн  байсан.  Одоо  УИХ-ын хяналт шалгалтаар  нэгэнт  иргэдтэйгээ цуг  зурагтаар  ил болсон асуудал дээр тэд  тэгэх боломжгүй болгосон. Энэ бол сонсголын үр дүн . Үр дүн ч хаана байна гэж асуугаад байгаа юм. Энэ байхгүй  юу. Тэгэхгүйгээр УИХ хүнд  ял өгдөг газар биш. Тэгвэл Үндсэн хууль зөрчигдөнө.  Эрх мэдэл хуваарилах зарчим алдагдана..  Одоо хууль хяналтын байгууллага ажиллах ёстой.  Би хууль зүйн сайдын хувьд ч харна. Түүнээс биш тэрийг нь шалга, барь гэж нөлөөлөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд  хөндлөнгөөс оролцдог нөлөөлдөг байдлын эсрэг би сайдаар томилогдсоноос хойш анхнаасаа хатуу  байр суурьтай байгаа.  Мөн  мөрдөн байцаалтын нууцыг задруулж ил болгодог  асуудал дээр ч хатуу байр суурьтай байж, ялын шийтгэлийн бодлогыг УИХ дэмжиж чангалсан байгаа.  Яагаад гэвэл нүүрсний сонсголоор олон асуудал ил болсон. Өөрийнх  нь хулгай илрэхээр гөлөг төөрүүлдэг, захиалгаар мөнгө өгдөг асуудлууд ч илчлэгдсэн. Иргэдийн нүд сэрсэн.

 Үүний цаана  их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа нь тодорхой болсон. Гэхдээ үнэн үгүйсгэгддэггүй. Би олон хууль хяналтын  байгууллагад ажиллаж байгаа хууль сахиулагчдад хандаж уриалмаар байна.Та бүхэн монголын ард түмний итгэлийг бөхөөх ажлыг битгий хийгээрэй. Хууль бус  үүрэг даалгавар өгч байгаа,  хаацаалах гэж байгаа дарга нарынхаа асуудлыг эсэргүүцээрэй.  Түр хорооны ажлуулсан sonsgol.mn  хаяг ажиллана.  Ийм дарга нарын мэдээллийг бас ирүүлээрэй.

 УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Нөгөө талаар  та бид нар Эрүүгийн хуульд  албан тушаалын гэмт хэрэгт  оногдуулах ялын бодлогыг чангалсан. Гэхдээ хууль эргэж  үйлчилдэггүй учраас хариуцлага алдсан,  Эрүүгийн хэрэг үйлдсэн хүмүүс өмнөх  хөнгөн ял  оногддог. Тухайн үеийн  хүчин төгөлдөр байсан  хуулиар шийдэгдэхээр өршөөлд хамрагдана, хялбаршуулсан журмаар шийдэгдэнэ.  Хөнгөн  ял авна гэдгийг иргэдэд зөвөөр ойлгуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол хууль чангалсан гээд байсан хаана байна гэсэн асуудлыг ярих байх. Үүн дээр хариулт  өгөөч.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Нүүрсний хулгай дээр яг хэдэн төгрөгийн  хулгай болсон бэ тоо хэлээч гээд байгаа юм.  Би тоо хэлж чадахгүй байгаа юм. Яагаад гэвэл 40 гэж ярьсан Доржханд гишүүн нотолж чадаагүй. 400 гэж уянгын халил хийсэн Ганбаатар гишүүн нүдний булай болсон.  Сошиалд  явсан сургаар ярьчихсан юм аа гэсэн. Тэгэхээр энэ сонсголоор сураг ажигаар ярьдаг улс төрчид гэсэн  илэрсэн. Саяны хэлсэнчлэн 25 хувийг нь шалгахад 5.2 сая тонн гэж гарч  ирж байна. Энэ олон баримтуудаа устгачихсан, ирүүлээгүй асуудал байгаа. Нөгөө талаар  дахиад өөр байдлаар шалгаж нотлох асуудлууд байгаа. Ингэснээр  таны хэлсэн хууль хяналтын байгууллагуудын цаашид хийх ажил байгаа. Тухайлбал,  Сонсгол дээр дурдагдсан компаниуд үгүйсгэж,  манай шинжээчдийг буруутгаад байгаа худлаа тоо байна гээд яриад байгаа асуудал нь  манай шинжээчдийн цаасаар биш өөр байгууллагын ажлаар шалгаж нотлогдох асуудлууд байгаа. Тиймээс би хууль хяналтын байгууллагын ажил байна гэж  яриад байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

6 цаг 12 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

7 цаг 51 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

12 цаг 11 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

12 цаг 15 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

12 цаг 24 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

12 цаг 29 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

12 цаг 41 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

12 цаг 43 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

13 цаг 4 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

13 цаг 6 мин