“Polit” хуанли: Инээдмийн “хаан” Жим Керри 62 нас хүрлээ

2024-01-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

“Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа нэгдүгээр сарын 17-нд төрсөн өдөр нь тохиож буй эрхмүүдийн нэг болох Америкийн инээдмийн кино дэлгэцийн нэрт жүжигчин Жим Керрийг онцолж байна. Тэрбээр өнөөдөр 62 нас хүрч байна. 

 

“ГРИНЧ ЗУЛ САРЫГ ХУЛГАЙЛСАН НЬ”

Алтан бөмбөрцөг наадмын хоёр удаагийн шагналт, Канад гаралтай Америк жүжигчин Жим Керри бол Холливудын томоохон кино оддын нэг хэмээн үнэллэгддэг. Дахин давтагдашгүй жүжиглэлт, бусдыг хөгжөөсөн гайхалтай чадвараараа инээдмийн кино сонирхогчдын хайртай жүжигчин билээ. Лос Анжелест ирээд зарлагдсан кино бүрийн дүрийн сонгон шалгаруулалтад алгасалгүй оролцож, тэр хооронд тааралдсан ажлаа хийж амь зогоодог байж. Ингэж явсаар нэгэн кинонд анх удаа гол дүр бүтээх болсон нь 1994 онд хямд өртгөөр бүтсэн “Эйс Вентура” кино байв. Энэ киноны Эйсийн дүр нь түүнийг алдрын замд хөтөлсөн гэж хэлж болно.

Тэрбээр хүнд хэцүү амьдралаас өөрийнхөө авьяас хүчээр алдарт хүрсэн нэгэн юм. Зул сарын баяр бүрээр дэлгэцнээ гардаг “Гринч зул сарыг хулгайлсан нь” хэмээх кино нь үзэгчдийг байлдан дагуулдаг юм.

ТҮҮНИЙ УРАН БҮТЭЭЛИЙН АМЖИЛТААС...

 

“The Mask” кино нь түүний тоглосон хамгийн алдартай кино юм. Уг кино нь 23 сая ам.долларын хөрөнгөөр бүтэж “Box Office”-ийн зах зээлд 351.583.407 ам.долларын ашиг олжээ. Брюс”, “Далан худалч”, “Тэнэг, тэнэгийн туйл хоёр”, “Труманы шоу”, “Сарны хүн” зэрэг маш олон киноны гол дүрийг бүтээснээс гадна “Гринч: Зул сарыг хулгайлсан нь”, “Хортон”, “Зул сарын магтуу” зэрэг бяцхан үзэгчдийн шимтэн үздэг хүүхэлдэйн кинонуудад дуу оруулжээ. Сүүлийн үед нам жимхэн амьдарч байгаа жүжигчин маань уран зураг, тэр дундаа шог зургийн салбарт хүч сорих болсон байна. Тэрбээр ихэвчлэн улс төрийн сэдвүүдийг хөндөн зурдаг бөгөөд нийгэм улс төрийн болж бүтэхгүй талыг харуулсан түүний зураг зарим нэг албан тушаалтнуудын дургүйг хүргэдэг гэнэ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

10 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

17 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

55 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2 цаг 12 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2 цаг 19 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

7 цаг 2 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

7 цаг 2 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

21 цаг 50 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

21 цаг 59 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Өчигдөр 10 цаг 34 мин