Д.Тогтохсүрэн:“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг цагаан сараас өмнө олгож магадгүй

2024-01-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

Эдийн засгийн байнгын хороогоор  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашигтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга  Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "Ногдол ашигтай холбоотой асуудлаар Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсний дараа  2013 оны гурван сараас хойш төрсөн  хүүхдүүдэд шинээр нэмж ногдол ашиг өгнө. Одоогоор  2.4 орчим сая хүнд ногдол ашиг өгч байгаа. Энэ тогтоол батлагдвал  нийт 3.5 сая иргэнд ногдол ашиг өгнө гэсэн үг. Ногдол ашгийг  цагаан сараас өмнө өгөх чиглэлтэй байгаа.  Засгийн газар дээр Баялагийн сангийн тухай хууль гарч байгаа.  Тиймээс бид эхэлж энэ хуулиа батлах ёстой. Цаашдаа тогтоолоор явах биш бүгд хуультай байх хэрэгтэй. Өнгөрсөн жил уул уурхайн баялаг өндөр өсөлттэй, орлого сайтай байсан.  Улсын төсөв дээр жишээ авахад 3.5 гаруй их наяд төгрөгийн төсвийн орлого нэмэгдсэн байна. Үүний 1.9 их наяд төгрөгийн долоон сард тодотгол хийж цалингаа нэмж, тэтгэврийн зөрүүг арилгаж нэмсэн. Үлдсэн 1.6 их наяд төгрөгөөр төсвийн алдагдалаа нөхсөн.  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн орлого өссөн гэж сонссон, нэгдсэн байдлаар гараагүй.  Ойрын үед ногдол ашигтай холбоотой зарлах байх.    Дунджаар 450-500 орчим төгрөгийг  1072 хувьцаанд олгох  ерөнхий чиглэл байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

5 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

11 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

49 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2 цаг 6 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2 цаг 13 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

6 цаг 56 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

6 цаг 56 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

21 цаг 44 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

21 цаг 53 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Өчигдөр 10 цаг 34 мин