“Карибын тэнгисийн дээрэмчид"-ийн Уилл Төрнер энэ өдөр төржээ

2024-01-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАН

“Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа нэгдүгээр сарын 13-нд төрсөн өдөр  нь тохиож буй  "Карибын тэнгисийн дээрэмчид", "Бөгжний эзэн", "Трой" киногоороо алдарт хүрсэн  Америкийн жүжигчин Орландо Блүүмийг онцолж байна. Тэрбээр  1977 оны энэ өдөр төржээ.

“Миний өмнө олон зам байсан ч кино урлагийг сонгосон”

Орландо Блүүм бол Холливудын алдарт жүжигчин. Тэрбээр олон киноны дүрд ажилласан ч  түүнийг дэлхийд таниулсан дүр бол яах аргагүй Карибын тэнгисийн дээрэмчид" киноны  Уилл Төрнер.  “Карибын тэнгисийн дээрэмчид"-ийн Уилл Төрнерийн дүрд  Jude Law, Heath Ledger, Ewan McGregor зэрэг олон алдартныг тоглуулахаар яригдаж байсан ч “Бөгжний эзэн” кинонд амжилттай тоглоод байсан Орландо Блүүмийг сонгосон байдаг.

Тэрбээр энэ дүрийнхээ тухай ELLE” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Далайн дээрэмчин бол маш сонирхолтой шүү дээ. Надад их боломж олдож байгааг би мэдэрсэн. Магадгүй үүнд Жонни Депп маш их нөлөөлсөн. Кейт Ричардс далайн шорвог ус ууж байхыг хараад үнэхээр гайхаж байлаа. Тэр надад хандаж хэлэхдээ “Далайн ус амттай” гэсэн. Энэ үнэн шүү. Киноны зохиолыг нь уншаад л надад таалагдаж, хуудас бүрийг эргүүлэхэд сонирхол татаж байсан. Та зохиолыг нь уншсан бол алмайрах байсан даа. Барууны буруу хэв маягтай хүмүүс, ид шид болон язгууртнууд гээд сонирхолтой үйл явдалд чадварлаг жүжигчдийн баг бүрдсэн. Би бүр Жоннитой хамтран тоглох гэж байгаадаа итгэж ядсан. Тэр үнэхээр хөгжилтэй болохоор киног дэлгэцэнд амилуулсан” хэмээсэн байдаг.  Ийнхүү зохиолыг нь уншихад өөрт  нь гайхалтай мэдрэмж төрүүлж чадсан  "Карибын тэнгисийн дээрэмчид" кино түүнийг дэлхийд таниулсан бүтээл болж чаджээ. Мөн тэрбээр “ Миний өмнө олон зам байсан” хэмээн ярилцлагадаа дурдаж байв. Ийнхүү 6-7 жил урлагийн сургуульд сурч, 27 настайдаа хүссэн нэр хүндээ олж чаджээ.

Орландо Блүүмийн хувийн амьдрал

Тэрбээр 2010 онд  Victorias Secret брендийн сахиусан тэнгэр гэгдэх загвар өмсөгч Миранда Керр (Miranda Kerr) –тэй  гэрлэсэн юм. 

 

Загвар өмсөгч  Миранда Керр  2015 оны  хамгийн өндөр орлоготой (5.5 сая доллар) загвар өмсөгчдийн   зургадугаарт бичигдэж байв. Мөн тэрбээрEscada”, “Swarovski”, “Clear” зэрэг брэндийн нүүр царай юм. Тэд гэрлэж, хүүтэй болсон ч  гурван жилийн дараа салсан.

Дараа нь 2016 оноос поп од дуучин,  Кети  Перритэй болзож эхэлсэн нь олны анхаарлыг татаад байв. Тэд 2019 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж, 2021 оны наймдугаар сард охинтой болсон юм. Тэд охиныг Дейзи Блүүм гэдэг.

Орландо Блүүм ийнхүү хоёр амьдралаа эхлүүлсэн ч өмнөх эхнэр Миранда Керр түүний шинэ эхнэр дуучин,  Кети  Перри нар хоорондоо сайн харилцаатай байдаг аж. Загвар өмсөгч  Миранда Керр гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг  "Кора Органикс" компанийн үүсгэн байгуулагч бөгөөд тэрбээр шинэ бүтээгдэхүүний дээжээс Кети Перрид явуулдаг байна. Харин Кети  Перри бүтээгдэхүүнийг хэрэглэж, сэтгэгдлээ хуваалцдаг аж.

Эх сурвалж:www.polit.mn

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

12 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

19 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

57 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2 цаг 13 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2 цаг 20 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

7 цаг 3 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

7 цаг 3 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

21 цаг 51 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

22 цаг 0 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Өчигдөр 10 цаг 34 мин