“Гашуунсухайт авто замд арван жилийн өмнөх эрсдэл одоог хүртэл байна”

2024-01-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАН

Автозам ашигласны төлбөрийг завшиж байж болзошгүй албан тушаалтнуудыг огцруулах шаардлага хүргүүлж, Тээвэрчдийн гэргий нарын холбооноос мэдээлэл хийлээ.

“Тээвэрчдийн гэргий нарын холбоо”-ны удирдах зөвлөлийн дарга  Ж.Туул:

-Бид өнгөрсөн долоо хоногт  Гашуунсухайтын нөхцөл байдалтай танилцсан.  2018 оноос хойш манай байгууллага Гашуунсухайтын тээвэрчид, гэр бүлийн эрх ашгийг хамгаалах зорилготой үйл ажиллагаагаа явуулж байна.  Энэ хугацаанд нэг том сэдэв яригдсаар байгаа нь Гашуунсухайтын авто зам.  Уг нь хувийн хэвшил бариад улсад өгчихсөн. Улс нь аваад мөнгө олох хэрэгслээ болгочихсон.  Гашуунсухайт авто зам компани зам засах мөнгө байхгүй гэсэн асуудлыг одоог хүртэл ярьдаг.  2018-2019 онд “Баян зам” тээвэрчдийн холбоотой хамтран шаардлага тавьсан ч сүүлдээ хүлээж авахаа больсон. Тиймээс  тухайн үед Зам тээврийн дэд сайд  Л.Халтар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч,  замын нөхцөл байдалдтай танилцаж дүгнэлт  гаргуулж байсан. Ийнхүү Гашуунсухайт  авто замынханд  олон удаа шаардлага  хүргүүлсний үр дүнд тухайн замыг 2019 онд зассан.  Гэвч тухайн замд арчилгаа хийхгүй байсааар байгаад нөхцөл байдалд нь нэлээд хүндэрсэн байсан. Учир нь тухайн замаар байнгын  ачаа тээвэрлэдэг. Тиймээс бид жилийн өмнө шаардлага тавиад засуулсан хэдий  шаардлага хангахгүй байна.  Энэ зам бол Монголын  нүүрсний экспортын 80 хувийг  хангадаг.  Үүн дээр  20 мянган тээвэрчин  ажиллаж байна. Иргэдээ хаясан  сэргэлт баймааргүй байна.  Арван жилийн өмнө байсан эрсдэл байсаар л байна шүү дээ" гэв. 

 “Тээвэрчдийн гэргий нарын холбоо”-ны гишүүн Н.Жавзансүрэн:

-Тээвэрчдээс дунджаар 500 орчим мянган төгрөг авдаг. Өдөрт 1000 машин тус замаар гарч өнгөрөхөд 500 сая төгрөг болж байна. Сарын хугацаанд хамгийн багадаа 12-15 тэрбум төгрөгийг тээвэрчдийн халааснаас авч байгаа. Тэр зам шил толь шиг зам байх ёстой биз дээ. Гэтэл хурд хэмжигч, камер, ариун цэврийн өрөө  ч байхгүй байна.  Тухайн зам дээр ажиллаж байгаа 20 мянган хүнйи цаана 100 мянга орчим хүний аж амьдрал явж байна. Гэтэл тэр их мөнгийг хүүлж авчхаад ажлаа хийхгүй байгаа хэдэн дарга нар байна.

Ийнхүү “Тээвэрчдийн гэргий нарын холбоо”-ноос  гурван шаардлга хүргүүлсэн юм.

Нэгдүгээрт,  Зам тээврийн сайд С.Бямбацогт  түүний баг, тээврийн цагдаа мэргэжлийн байгууллага хамтран  Гашуунсухайт авто зам дээр  осол их  гарч буй  цэгүүдэд  ажиллаж дүгнэлт гаргах талаар  ГСАЗ-д хүргүүлж зам  арчлалтын баг ажиллуулах  

Хоёрдугаарт,  Гашуунсухайтын нүүрсний замын засвар арчлалтыг  тогтмолжуулах, чанаржуулах, яаралтай хагархай цоорхойг нөхөх,  хурд хэмжигч, замын  турш камержуулах ажлыг яаравчлуулах

Гуравдугаарт,  Үр дүнгүй санаачлагагүй ажиллаж байгаа ГСАЗ-ын захиралд  хариуцлага тооцож ажлаас чөлөөлөх, нэгдүгээр сарын 15-ны дотор  арга хэмжээ авч  замын нөхцөл байдлыг сайжруулах сэргээх санал хүргүүлнэ гэв.

Хэрвээ ажлыг хийхгүй бол  Баянзам холбоо тээвэрчдийн  эрх ашгийг  хамгаалдаг  хүмүүстэй хамтран   суулт  хийж тэмцэнэ гэдгээ хэлэв.

Эх сурвалж:www.polit.mn

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин