П.АМГАЛАН
Японы алдартай хөл бөмбөгчин MORIOKA KAURO (Мориока Кауро) Монгол улсад ирж сургалт явуулж, 2-3 хүүхдийг Япон улсад сонгон шалгаруулалтад оруулах болсон талаар мэдээлэл хийлээ.
“CAREER NUMBER” аппликейшний дараагийн төсөл нь Японы заалны хөл бөмбөгийн супер од Мориока Каругийн хөл бөмбөгийн сургалт энэ оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулахаар болжээ. Сургалтыг Монголын хөл бөмбөгийн холбоонй Футзалын ордонд болно. Уг төслийн хүрээнд анх 2011 онд “ITALIA SOCCER CAMP” хөл бөмбөгийн сургалтыг зохион байгуулж нийт таван хүүхэд шалгаруулж Италийн хөл бөмбөгийн баярт оролцуулсан. Одоо тэдний нэг болох Г.Ганбаяр Европын лигт амжилттай тоглож эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн алдартай тамирчин болсон. Харин энэ удаад “Italian soccer camp” дахин зохион байгуулахаар болжээ. “CAREER NUMBER” аппликейшнээр дамжуулан нийт 1400 хүүхдүүдээс 8-14 насны 120 хүүхдийг сонгон шалгаруулах юм байна. Ингэснээр Италийн алдарт багш дасгалжуулагч нар сургаль, сонгон шалгаруулалт хийж шилдэг гурван хүүхдийг дөрөвдүгээр сард Итали улсад сонгон шалгаруулалтад оролцуулах юм байна.
"Career number" төслийн менежер, мэргэжлийн хөл бөмбөгчин О.Баяржаргал:
-Заалны хөл бөмбөгийг сурталчлах таниулах, түвшинг ахиулах зорилгоор Японы “Оne Ball Connects Npo”-той хамтран дэлхийн футзалын од Kaoru Moriokа-д (Мориока Кауро) санал тавьж хоёрдугаар сарын 1-5 хооронд 10-14 насны 60 хүүхдэд сургалт зохион байгуулахаар болсон. Үүнээс шилдэг 2-3 хүүхдийг Япон улсад болох заалны хөл бөмбөгийн сургалт сонгон шалгаруулалтад бүрэн санхүүжүүлж оролцуулах төсөл эхлэхэд 20 хоног үлдсэн байна. Сургалтад хамрагдах хүсэлтэй хүүхдүүд “CAREER NUMBER” аппликейшнээр бүртгүүлэх боломжтой байна. Уг аппликейшний гол зорилго нь хүүхдийг спортод дуртай байгаа тэр цагаас нь эхэлж олон улсад гаргах, эх орноо сурталчилж, таниулах зорилготой. “CAREER NUMBER” аппликейшнд бүртгүүлснээр дан ганц хөл бөмбөг гэлтгүй сагсанбөмбөг, волейбол, ширээний теннис, газрын теннис зэрэг спортоор хүүхдүүдийг багаас нь олон улсад бэлтгэл сургуулилтад хамруулах зорилготой.
“Ховд вэстрн” хүүхдийн дасгалжуулагч Мизүхо Сасаки:
-Би Монголд ирээд есөн жил хөл бөмбөг тоглож байна. “Ховд вэстрн” тоглохоос гадна хүүхдийн дасгалжуулагчаар ажиллаж байна.Алдартай тамирчин MORIOKA KAURO (Мориока Кауро) Монгол Улсад ирэхээр болсонд үнэхээр баяртай байна. Учир нь MORIOKA KAURO (Мориока Кауро) тамирчин бол Японы футзалын дээд лигийн есөн удаагийн аварга, шигшээ багт гурван жил тоглож байсан. Мөн Испаниын дээд лигт тоглож байсан. Ази төдийгүй дэлхийд алдартай футзалын хөл бөмбөгчин юм. Би хэдий Япон хүн ч гэсэн тэр хүнтэй уулзах, хөл бөмбөг хамт тоглох боломж хомс. Тиймээс маш том аз завшаан, гарц хэмээн харж байна.
Мөн Монгол хүүхдүүд маш сайн тоглодог. Гэхдээ багаар ажиллах чадвар тууштай байдал хэрэгтэй гэдгийг оролцогчид хэлж байв.
Эх сурвалж:www.polit.mn