Н.Алтанхуяг: Надад Ардчилсан нам ч жижиг харагдаж байна

2024-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Намайг Орхон аймгийнхан сайн дэмжиж УИХ-ын гишүүн болгосон. Би Монгол Улсын иргэдийн төлөө ажиллах ёстой. Манай улсад ямар ч асуудал шийдэгдэхгүй байна. Би Ерөнхий сайд байсны хувьд бүтээлч байдлаар юм хийе гэж оролдсон. Эрх баригч намтай гурван зүйл дээр хамтарч ажиллах талаар ярьсан. Нэгдүгээрт, байгалийн баялагтаа эзэн болох, Эрдэнэтийн хүдрийн баяжмал буюу овоолгын ашгийг гурав хуваах санаачлага гаргасан. УИХ дээр үүнийг санаачилсан ч унагаасан. УИХ-дээр унасан болохоос амьдрал дээр энэ унаагүй. Эрдэнэт үйлдвэрээс нэг жилд  арван мянган тонн цэвэр цэс гаргаж, 100 сая долларын борлуулалт хийдэг. Үүнийг   2-3 хүн авч байгаа.  Энэ хүмүүс хэзээ Монголыг хөгжүүлэх юм хийдэггүй  юм. Улстөрчдийг худалдаж авах ажиллгаа  хийдэг. Өнөөдөр хүртэл энэ асуудал шийдэгдэхгүй байгаа нь улстөрчид, ялангуяа эрх барьж байгаа, шийдвэр гаргах түвшний хүмүүс худалдагдаж байна гэж харж байгаа.

Надтай ярихгүй намайг дарга болгоод яваад байгааг сайн ойлгохгүй л байна. Надад Ардчилсан нам ч жижиг харагдаж байна.  1990 онд бий болгосон үг хэлэх,  хэвлэн нийтлэх, өмчтэй байх гээд олон эрх чөлөө алга болж, бүдгэрч байна. Шинэ залуу үе үүнийг анзаарахгүй байна.  Тиймээс зөвхөн Ардчилсан намын тухай биш 1990 оны хувьсгалаар олж авсан ардчилалын тухай ярьмаар байна. Энэ бол  өнөөдөр цөөн дарга нарын өмч болж хувирсан байна. Сая УИХ-аар болсон нүүрс, Хөгжлийн банкны хоёр сонсгол сайн боллоо. Ардын намын бүх юм нь муу биш. Хулгайч нар нь муу л даа. Жижиг сажиг өрөөсгөл асуудал байгаагаас биш том дэвшил болсон. Идэж уусныг нь хараад суух биш дараагийн асуудлын шийдлүүд дутаж байна.  Одоо ногоон автобусны сонсгол хийнэ гэж ярьж байгаа. Энэ бол зөв. Сонсгол бол хэн нэгнийг шийтгэх зорилготой биш, иргэдийн мэдэх эрхийг хангах оролдлого юм.

Эх сурвалж:www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин