Н.Алтанхуяг: УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшинэ

2024-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАНБАЯР

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Манай улс бүсчилсэн  байдлаар хөгжих тухай ярьж байна.  Үүнийг тархи угаалт байна гэж харсан. Сонгуулийн тойргоо томсгох ерөнхий санаа нь бол буруу биш.  Харин сонгууль дөхүүлээд яаруу хийж байна. МАН  2024 оны сонгуульд ороход  хулгай,   хүн амын амжиргаа буурсан гээд олон асуудал бий.  Тэгэхээр  сонгуулийг зөв шударга зарчимтай явуулна гэхээс илүү  энэ сонгуульд  тойргийг яаж зохион байгуулж саналыг ямар байдлаар авбал хожих вэ, олон суудал авах  гэсэн өнцөг байна гэж харж байна. Хэрвээ шударга явбал томсгосон тойргийн нэг ач холбогдол нь  намуудын өрсөлдөөн  байх ёстой. Би  энэ оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшинэ. 2020 оны сонгуульд  намайг хасаад намгүй болсон учраас бие дааж нэр дэвшсэн болохоос биш би АН-ыг байгуулцсан хүн шүү дээ.  Би АН-ын асуудлыг цагтаа мэддэг байсан. Харин одоо намын удирдлага биш учраас намыг төлөөлж  ярих эрхгүй. Гишүүний хувиар байр сууриа илэрхийлдэг. Манай нам жаахан унхайгүй л байна.  Томсгосон тойрог дээр МАН бүсчилсэн тойргийг өргөн барьчихсан байхад АН хамт цаас барьж зогсох ямар ч шаардлага байгаагүй. 62 гишүүнтэй нам энэ хуулийг яаж бол яаж батална. Гэтэл өөрсдөө очоод хам хэрэгтэн болох шаардлагагүй байсан. Хулгай дээрэм, иргэдийн ахуй амьдрал, хүний эрх зөрчигдсөн нийгэм болчихлоо. 1990-ээд онд намайг Их сургуулийн багш байхад нийгэм нэг иймэрхүү байсан. Гэхдээ тухайн үеийн МАН-ын удирдлагууд ардчилсан үзэл санааг нухчин дараагүй юм шүү. Би өдрөөс өдөрт иргэдийн амьдрал  доройтож, хүний эрх  зөрчигдөж, хулгай  дээрэм гаарч муу нөхцөл байдлууд бий болж байгаад санаа зовж байна. Тэрбум төгрөгийн хулгай ярьдаг байсан бол  их наядын хулгай ярьдаг боллоо.

Эх  сурвалж:www.polit.mnn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин