Сайн менежер Б.Цэрэннадмид

2024-01-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

П.АМГАЛАНБАЯР

 

“Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа нэгдүгээр сарын 9-нд төрсөн өдөр нь тохиож буй эрхмүүдийн нэг болох Архангай аймгийн Засаг дарга Бямбадоогийн Цэрэннадмидыг онцолж байна.  Тэрбээр 1984 оны энэ өдөр төржээ.

 

 

Архангай аймгийн 12 дахь Засаг дарга

Б.Цэрэннадмид нь өнгөрсөн оны хоёрдугаар сарын 15-нд Архангай аймгийн Засаг даргаар томилогдож ажлаа хүлээж авсан билээ. Ийнхүү тэрбээр Архангай аймгийн 12 дахь Засаг даргаар томилогдсон юм. Өмнө нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч төдийгүй аймгийнхаа Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан.  Тэрбээр ажлаа хүлээж авсныхаа дараа  “Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар томилогдоод өнөөдөр үүрэгт ажлаа хүлээж авлаа. Төрийн ажил бол залгамж халаатай, явж л байна. Аймгийн 100 жилийн ой ирэх зун тохионо. Үндсэндээ дөрвөн сарын хугацаа л үлдсэн байна. Мөн аймгийн эдийн засаг, нийгмийн байдал, өр шир, засаглалын асуудал гээд хэд хэдэн зүйлийг харж байна. Эхний ээлжинд ажилтайгаа танилцана. Тодорхой чиглэлүүдээр мэдээлэл авахаар чиглэл өглөө. Дээрх асуудлуудад нэлээд анхаарч, холбогдох ажилдаа ороод явна” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байв.

Ийнхүү тэрбээр Засаг даргаар томилогдоод өнгөрсөн хугацаанд маш сайн менежер байсан гэж хэлж болно. Түүний үр дүнд шинэлэг, алсынхаа хараатай олон ажлыг маш сайн багийн ажиллагаатай зохион байгуулсан. Түүний нэг нь яах аргагүй Архангай аймгийн түүхт 100 жилийн ойн  арга хэмжээ байв. Архангай аймгийнхан 100 жилийн ойгоо их бүтээн байгуулалт, амжилтаар угтсан юм. Тухайлбал,  Найман га талбайг хамарсан хогийн цэгт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж, төрөөс ямар нэгэн төсөв гаргалгүй иргэд, хувийн хэвшил, хамтран бүтээн байгуулалт хийж “Ногоон төгөл” болгосон. Энэ тухай тэрбээр “Эхний ээлжинд аймгийн төвийн хогийн цэгийн бүтээн байгуулалтын ажлыг шийдсэн. Бидний ирээдүйн мөрөөдөл бол Архангай аймаг руу орж ирэхэд хог биш ой угтдаг байх. Ойн цаана хогийн байгууламжаа шийдэх зорилготой ажиллаж байна” гэсэн.

 

Аялал жуулчлалын томоохон жишиг  Архангайн 100 жил

 

Архангай аймгийн түүхт 100 жилийн ойгоо угтан хийсэн томоохон бүтээн байгуулалтын нэг бол аймгийн төвөөс хоёр км-ийн цаана байгалийн сайханд сүндэрлэсэн  нь  Монголын анхны чингэлгээр хийсэн 4000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн “АRA Complex” байв. Тус цэнгэлдэх хүрээлэнд бүтэн сарын турш  арга хэмжээ, эвент зохион байгуулж, жуулчдыг татаж чадсан нь  аялал жуулчлалын нэгэн томоохон жишиг болж чадсан.

Мөн энэ сарын 12-14 нд  Тамирын голын эрэг дээр “Winterland ice festival 2024”  арга  зохион байгуулахаар болсон.  Уг арга хэмжээ нь соёлын биет бус өв болсон  Монголын түүхт өвлийн спортуудыг  дэлхийд сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх зорилготой байна. Дотоодын аялагч, жуулчдад өв соёлоо түгээх уг арга хэмжээ нь Монголын анхны өвсөн стадионд болно гэдгээрээ бас онцлогтой.

 

Түүхэн 100 жилийн замналтай арын сайхан хангай нутгийн зон олон эрүүл энх байж, хөгжил, цэцэглэлт ундарч байхын ерөөл дэвшүүлээд Архангай аймгийн Засаг дарга Бямбадоогийн Цэрэннадмид таньд төрсөн өдрийн мэнд хүргэе.

 

Блиц:
Боловсрол:
1991-1999 онд Булган сумын дунд сургууль,
1999-2001 онд Эрдэнэбулган сумын “Хүмүүн” 3 дугаар сургууль,
2001-2005 онд Соёлын дээд сургуулийг Музейн арга зүйч-Жуулчин зохион байгуулагч мэргэжлээр,
2011-2012 онд Удирдлагын академийг нийгмийн удирдлагын менежрээр,
2018-2019 онд Удирдлагын академид төрийн захиргааны менежрээр магистрын зэрэг хамгаалжээ.
 
Ажил эрхлэлт:
2005-2008 онд Соёлын дээд сургуульд багш,
2009-2011 онд аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сургалт эрхэлсэн дэд захирал,
2011-2016 онд аймгийн Музейн захирал,
2016-2020 онд аймгийн ЗДТГ-ын дарга,
2020 оноос аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга,
2023 оны  хоёрдугаар сарын 15-наас аймгийн  Засаг даргаар ажиллаж байна.

 

Эх сурвалж:www.polit.mn

 

Хошного улайж машид ичив. Энэ одоо дэвших санаа агуулаад бгаам байх даа гах гайхалтай. Тэр Анхманлай гээд хэвлэлийн хүний нь мөнгө төлж өөрөө бичээд өгсөн гэж бна ш тээ гахх гахх
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин