П.АМГАЛАНБАЯР
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-Бид нар сүүлийн арван жилийн хугацаанд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын талаар их ярьж байна. Үүн дээр үе үе яригдаж байгаа нэг асуудал бий. Энэ нь аж үйлдвэржилтийн бодлогын асуудал. Зарим гишүүд худалдааны бодлого манай төрд тодорхой болоогүй байна гэж ярьж байгаа. Ч.Хүрэлбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн сайдын ярьж байгаа асуудалд сүүлийн үед хоёр хандлага яригдаад байна. Нэг тал нь хамгаалалтын бодлого, нөгөө тал нь либералчлал хийж улс орны эдийн засгийг амь оруулж дэмжих ёстой байна гэдгийг хэлж байна. Энэ дээр хөрөнгө оруулалт зөв үү, буруу юу гэж байна. Хөрөнгө оруулалт бол бүгд зөв. Бидний сүүлийн үеийн гол яриад байгаа зүйл нь манай улсын аж үйлдвэржилтийн бодлого, худалдааны бодлого гэж юу вэ гэдгийг тодорхой болгочих юм бол, хаана нь хамгаалж, дэмжих юм гэдэг тодорхой болно.
Хүнсний хувьсгалд тодорхой хэмжээний татаас дэмжлэг, хамгаалалтын бодлого явуулах санаа байгаа. Импортыг бодох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол дэмжинэ гэж сая хэлсэн. Жишээлбэл, Д.Цогтбаатар болон бусад гишүүдийн чөлөөт бүсийг байгуулъя, хөрөнгө оруулалт, татвар гээд бүх төрлийн хөнгөлөлттэй бодлого явуулах гэдэг зүйлүүд яригдаж өгөхгүй байна. Зүгээр хөрөнгө оруулалт зөв гэхээр нөгөө талын хүмүүс хавтгайд нь оруулахгүй гэдэг. Зарим нь ажлын байр нэмэгдүүлэх, өрсөлдөөн, үйлдвэрлэлийг дэмжих нь чухал гэж байна. Гэтэл үйлдвэрлэлийг дэмжихийн тулд хамгаалах, дэмжих, либералчилж импортын хязгааарлалтыг авч хаях гээд янз бүрийн арга хэрэглэнэ. Энэ асуудал дээр худалдааны хуультай болж болохгүй, болно гэж ярьдаг гишүүд байгаа. Улс орнуудыг хараад байхаар тодорхой хотууд хүртэл худалдаа үйлчилгээний бодлогоосоо хамаараад үйлчилгээний байгууллагууд ажиллах процесс нь янз бүр байна. Би мэргэжлийн хүн биш ч гэсэн бусад улс орнуудыг харахад хөрөнгө оруулалтын бодлогыг ярихын тулд худалдааны бодлого шинэчлэл эхлээд чухал байгаа юм шүү. Тэгэхгүй болохоор хөрөнгө оруулагчдыг дэмжих, хязгаарлах тал гэж хуваагдчихаад байгаа юм. Энэ дээр бодлого юу байна.
Хоёрдугаарт, Ч.Хүрэлбаатар сайдын хэлээд байгаа асуудал уул уурхай дээр бусад чиглэлд гэж их ороод байна.Тэгэхээр бусад чиглэлд юм бол хөрөнгө оруулалтын тухай хуульд бидэнд хамгийн чухал асуудал бол бид сүүлийн стоныг ярьж байгаа. Жижиг улсууд бол төрөлжсөн нэг тодорхой юм байна. Тэгэхээр бусад орноос илүү онцгой нөхцөл олох арга юу байна гэдгийг бодмоор байна. Хөдөө, аж ахуйн салбарын хувьд уламжлалт зах зээл учраас үүнийгээ хамгаална гэж ярьдаг. Тэгвэл үүн дээр жим гаргаад уламжлалт зах зээлээсээ болиод эрчимжсэн хот, төв суурин хэсэг дээр хөрөнгө оруулалтын орчныг дэмжсэн бодлого хаана нь чиглэх вэ гэсэн онцлог зүйл юу байж болохыг харах хэрэгтэй.
Хууль бол төрийн бодлого шүү дээ. Өнөөдөр хөрөнгө оруулалтын тухай хууль ороод ирэнгүүт ахиад сүүлийн арван жил яригдсан либералчлал нь хаанаа илүү очоод, чангараад байгаа вэ гэсэн онцлог, ялгаа нь гарч ирэх ёстой. Түүнээс биш ерөнхий зарчим ярих юм бол аль аль нь зөв яриад байгаа юм. Энэ асуудлууд дээр чиглэж тодорхой тайлбар өгвөл аль, аль талдаа ойлгогдох юм болов уу гэсэн бодолтой байна.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Ер нь худалдааны хууль байх ёстой гэж ойлгож байгаа. Тухайлбал, нүүрсний худалдааг бид нилээд хийсэн. Тэгсэн мөртлөө ихээхэн хэмжээний оффтэйк гэрээнүүд хийгээд нүүрсээ бид нар ам үнээр зардаг. Нүүрсээ ам үнээр зарахаар худалдан авах тал нь тээврээ хариуцаж байгаа. Гэтэл худалдааны хууль гаргаад экспортыг ямар нөхцлөөр хийх вэ гэдгийг тухайлбал, хил үнээр бүтээгдэхүүнээ экспортолно гээд заагаад өгчихсөн байсан бол энэ олон төрлийн оффтэйк гэрээ хийхгүй. Маш их хэмжээний валют гадаадын компаниудад тээвэр хийхэд нь зарцуулагдахгүй байсан. Хил үнээр хийчэх юм тэр бүр тээвэрлэлтийг манай дотоодын компаниуд хийх шаардлагатай болж байгаа юм. Тийм учраас би Ж.Сүхбаатар гишүүний хэлж байгаа зүйлүүд дээр Монгол Улсынхаа эдийн засагт алдагдалтай байж болох худалдааны асуудлыг зохицуулсан худалдааны хууль байх зөв гэдгийг ялангуяа нүүрстэй холбоотой асуудалтай холбоотой Эдийн засаг хөгжлийн сайд болсноосоо хойш ойлгосон. Манай яам үүн дээр ажиллаж байгаа гэдгийг хэлье.
Хоёрдугаарт, үйлдвэржилтийн тухай асуудал байгаа. Хөрөнгө оруулалтыг дэмжих хууль гэдэг нь Монгол улсад баригдах үйлдвэрийн ажиллах хууль эрх зүйн орчныг бид хангах гээд яриад байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ хууль батлагдаж байж тэр үйлдвэрүүд нь орж ирэх бололцоотой болно. Өнөөдөр хүртэл яагаад орж ирэхгүй байгаа юм бэ гэхээр төрөл бүрээр нь хавчдаг, хаадаг зүйл байгаа юм. Тэгэхээр хөрөнгө оруулалтын тухай хуультай болж байж тухайн үйлдвэр, үйлчилгээнүүд Монгол Улсад орж ирж, ажиллах боломж нээгдэнэ. Тэгэхгүйгээр бүх талаар нь хааж боодог, бүх боломжийг нь хаачихсан байхад Монгол Улсад хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Бизнес эрхэлж байгаа хүмүүст шийдвэрээ хэрхэн гаргах боломж, сонголтыг нь бий болгож өгөх зорилгоор энэ хуулийн асуудал орж ирж байгаа юм. Ер нь эдийн засгийг хөгжүүлье гэвэл эдийн эрх чөлөөг нэмэгдүүлэх хэрэгтэй. Эдийн засгийн эрх чөлөө нь 0 байж эдийн засаг хөгжинө гэж байхгүй. Тэгэхээр нийт ард түмэн ядуу л байна. Ядуу байвал нөгөө цөөхөн цус ярьдаг хэдэн хүмүүс сонгогдоод л яваад байна. Тэгмээргүй байна. Залуучуудад ажиллах боломжийг олгох хэрэгтэй.
-УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-Сая миний тавьсан асуултуудыг хариулт гэхээс илүүтэй яам, ажлын хэсэг ч гэсэн саяны хэлдэг чиглэлээр онцлогийг хувааж олон нийт, гишүүд, байнгын хороон дээр үүнийгээ тодруулж ярьмаар байна. Уламжлалт байдлаар хөрөнгө оруулалтын хуулийг ярьмаар байгаа юм. Тухайлбал, илтгэлд Шинэ сэргэлтийн бодлоготой холбогдуулж хөгжилд саад болж байгаа зүйлийг 2030 он хүртэл алга болгоно гэж байгаа. Энэ асуудлуудтай уясан либералчлал байлаа гэж бодоход шинэ зүйл нь юу вэ. Хөрөнгө оруулалтын бодлого ямар уян хатан байдалд шилж байгаа вэ гэдгийг гаргаж өгөх хэрэгтэй. Мөн гэрээний асуудал чухал шүү. Гэрээ бол хуулиас доогуур гэж Монгол Улсад ойлгодог байдал дээр анхаарах хэрэгтэй.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Би Ж.Сүхбаатар гишүүнтэй санал нэг байна. Төрөл бүрийн хуулиудтай холбоотой гишүүдэд мэдээлэл гаргаж өгөх, хамтарч ажиллахыг хэлэлцэх эсэх асуудлыг шийдчихээд явах нь зөв. Яагаад гэвэл, хөрөнгө оруулалтын хуультай холбоотой эргэлзээ, нэг талд нь гаргаж мөшгидөг зүйлүүд ч байгаа учраас Ж.Сүхбаатар гишүүний хэлж байгаа болгоомжлол байх ёстой.
-УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-Ажлын хэсэгт хэлэхэд сонгуулийн хуулиар анх удаа бүсчилсэн зохион байгуулалт руу орж байгаа шүү. Хөрөнгө оруулалтын бодлого бүсчлэлээрээ ялгаатай байж болно. Үүнийг бодоорой. Гэрээ бол хуулиас дутуугүй хүчин чадалтай байх ёстой. Шүүх дээр очихоор хууль нь ийм байна гээд байдаг. Арга ядаад хөрөнгө оруулалтын хуулиар тогтвортой байдлын гэрээгээр хуулиас давсан байна гэж хөрөнгө оруулагчдыг хамгаалж байсан нь шүүмжлэлд их өртсөн. Гэрээ бол хууль юм гэсэн механизмыг яаж хөрөнгө оруулалт, бусад хуультай уялдуулж авч үзэх үү гэдгийг бодох хэрэгтэй.
Эх сурвалж:www.polit.mn