Polit хуанли: Манай гарагийн хамгийн сайхан залуу

2024-01-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

“Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа нэгдүгээр сарын 5-нд төрсөн өдөр эрхмүүдийн нэг болох АНУ-ын жүжигчин, найруулагч, дуучин Брэдли Чарльз Купер (Bradley Charles Cooper)-ийн тухай мэдээллийг онцолж байна. Тэрбээр 1975 оны нэгдүгээр сарын 5-нд АНУ-ын Пенсильвани муж улсын Филадельфи хотод мэндэлжээ.Грэмми шагналын эзэн, "BAFTA" буюу Их Британийн кино академийн шагналт тэрбээр “Оскар”-т долоон удаа, “Тони” шагналд нэг удаа тус тус нэр дэвшиж байв.

 

Түүний карьерын эхлэл

Брэдли Куперийн карьер "Law and Order: Special Corps", "Sex and the City", "One eye" кинонуудад дүр бүтээснээр эхэлсэн байна. Улмаар “Hot American Summer” (2001) кинонд тоглож, хожим нь шинжлэх ухааны "Globe Trekker" теле хөтөлбөрийн хөтлөгчөөр ажиллажээ. "Spy" цуврал кинонд дүр бүтээсэн нь түүний нэр хүндийг огцом өргөсөн байна. Тэрбээр үргэлжлүүлэн багахан төсөвтэй кино, телевизийн төрөл бүрийн цуврал кинонуудад тогложээ. Мөн түүнд алдарт “Always say “Yes”, “Naked drummer”, “Love and other troubles” зэрэг кинонуудад дүр бүтээх боломж олдсон байна. Гэвч тэрбээр “Unauthorized Guests” инээдмийн киноны гол дүрийн баатар Рэйчел Макадамсын хүргэний дүрийг хамгийн сайн бүтээсэн гэж үздэг байна. Түүнийг “To promise is not to marry,” “Everything about Steve”, “Bachelor Party in Vegas”, “Case No. 39”, “New York, I love you”, “Team-A " зэрэг кинонуудад бүтээсэн дүрүүд нь илүү алдартай болгожээ. 2011 онд “People “сэтгүүлээс Куперийг "Манай гаригийн хамгийн сайхан залуу"-гаар нэрлэсэн билээ. Тэрбээр 2014 онд Клинт Иствудын “The Sniper” киноны гол дүр, Иракад алба хааж байхдаа 255 хүн хөнөөсөн мэргэн бууч Крис Кайлын дүрийг бүтээв. Энэ дүрээрээ гурав дахь удаагаа "Оскар"-ын шагналд нэр дэвшжээ.

 

Брэдли Куперын найруулсан анхны кино

Купер 2014 онд "The Elephant Man" кинонд тоглож, "Тони" шагналын "шилдэг жүжигчин" номинацид нэр дэвшиж байв. Тэрбээр 2018 онд өөрийн анхны "The Star was Born" киногоо бүтээж, өөрөө тоглосон билээ. Энэ нь түүний зохиол бичих, продюссер болон дууны клип хийх зэрэг ажилд нь ихээхэн хувь нэмэр оруулжээ.  "The Star was Born" Брэдли Куперын найруулсан анхны кино бөгөөд дуучин Леди Гагагийн бүтээсэн анхны том дүр юм. "A Star Is Born" кинонд шоу бизнесийн салбарын эмэгтэйчүүдэд тулгардаг дарамт шахалтын тухай маш дэлгэрэнгүй харуулдаг.

 

Жүжигчин, найруулагчийн хувийн амьдрал

Жүжигчин Бредли Купер 2006 оны арванхоёрдугаар сард жүжигчин Женнифер Эспозитотой гэрлэжээ. Эспозито 2007 оны тавдугаар сард гэрлэлтээ цуцлуулах өргөдөл гаргасан нь тухайн ондоо шүүхээр эцэслэн шийдэгдэж, хоёр тийш болжээ. Купер 2009-2011 онд "Case number 39" киноны хамтрагч, жүжигчин Рене Зеллвегертэй дотно харилцаатай байсан бол 2011 оны арванхоёрдугаар сараас  Зоя Салдантай  гэрлэсэн. Харин 2013 оны гуравдугаар сараас 2015 оны гуравдугаар сар хүртэл загвар өмсөгч Сьюки Уотерхаустай дотно харилцаатай байжээ. Жүжигчин эр 2015 оны дөрөвдүгээр сард загвар өмсөгч Ирина Шейктэй болзож эхэлжээ. Тэд 2017 оны гуравдугаар сард охинтой болж, Лея де Сьен Шейк хэмээн нэрлэжээ. 2019 оны зургадугаар сард хос хоёр тийш болж буйгаа зарласан билээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин