П.АМГАЛАН
“Polit” хуанли “Төрсөн өдөр” буландаа нэгдүгээр сарын 3-нд төрсөн өдөр нь тохиож буй дэлхийд алдартай охидын “BLACKPINK” хамтлагийн гишүүн Kim Jisoo-г онцолж байна. Тэрбээр 1995 оны нэгдүгээр сарын 3-нд төржээ. Хамтлагийнхаа дуучин, бүжигчин авьяаслаг уран бүтээлч Kim Jisoo 2016 оны наймдугаар сард “YG Entertainment”-аас үүсгэн байгуулсан Өмнөд Солонгосын охидын “BLACKPINK” хамтлагийн гишүүнээр дебют хийсэн. Ийнхүү авьяаслаг уран бүтээлч маань урлагийн салбарт тодоор гялалзах замналаа эхлүүлсэн юм. Тэрбээр тайзан дээр гялалзахаас гадна дэлгэцийн урлагт ч мөн карьераа эхлүүлсэн. 2015 онд "The Producers" олон ангит кинонд анхны гол дүрд тоглож өөрийнхаа бас нэгэн авьяас, ертөнцийг тодотгож чадсан юм.
Мөн Kim Jisoo өнгөрсөн оны гуравдугаар сарын 31-нд “ME” цомгоо гаргасан. .'美' нь хятад тэмдэг ба англи хэлний 'ME' гэсэн үгээр унших боломжтой. Түүний цомог нь гарсанаасаа хойш буюу хоёр долоо хоногийн дотор нэг сая хувь борлуулагдсан юм. Ингэснээр тэрбээр энэхүү амжилтыг гаргаж чадсан анхны соло к-поп уран бүтээлч болгосон байна.
Блиц:
Ким Жи-Сү-гийн тухай сонирхолтой баримтууд
- Жисү нэг эгч, нэг ахтай, айлын бага охин.
- Жисүгийн орд хятад тооллоор нохой.
- Тэр Дальгум хэмээх нохойтой.
-Жисү багадаа эмээтэйгээ цуг саунд орох дуртай байсан.
-Жисү хөгшин хүмүүсийн хошин шог хийх дуртай. Бас заримдаа хүмүүст ямар ч хамаагүй хоч өгчихдɵг.
-Тэрээр 2011 оны долдугаар сараас хойш таван жил YG-д бэлтгэгдсэн.
-Ким Жи-Сү-гийн хоолойг Ян захирал "Дэлхий дээр унасан од мэт" гэж хэлсэн.Яагаад гэвэл Түүний дээд өнгөөр дуулах чадвар нь IU Лиса хоёроос хэд дахин илүү.Түүний хоолойг хүмүүс дуурайх битгий эхлэлийг нь тавьж чаддагүй.
-Жисү цэцэрлэгт байхдаа өвөө ээж хоёр нь нууцаар Санта болж бэлэг хийж байгааг харснаас хойш Сантад итгэхээ больсон. Гэхдээ тэр огт мэдэгдэлгүй итгэж байгаа царайлж боломжоороо их бэлэг авдаг байсан.
-Epik High-Spoiler, Happen end , Hi Sehyun-Im different гэх дуунуудын клипэнд тоглосон.
-Жисү KBS-н 'The Producers' кинонд тоглож байсан.
-GOT7 хамтлагийн Жинёон болон NCT хамтлагийн Дуёон нартай хамт SBS телевизийн Inkigayo хөгжмийн нэвтрүүлгийг хөтөлж байсан.
-Бороо болон цасанд дуртай.
-Бэлтгэгдэгч байхдаа оролцож байсан зар суртачилгаа:
2015 онд Nkon J5 камерний сурталчилгаа.
2015 онд iKON хамтлагтай хамт ухаалаг дүрэмт хувцасны сурталчилгаа.
2015 онд жүжигчин Ий Мину-тай хамт Samsonite Red цүнхний сурталчилгаа.
2015 онд Angel Stone зар сурталчигаа.
2016 онд iKON хамтлагтай хамт ухаалаг дүрэмт хувцасны сурталчилгаа.
Хамгийн анхны нэг тэрбум хандалт авсан “BLACKPINK” хамтлаг
“BLACKPINK” гэдэг нэр нь хар-хүчирхэг чадварлаг, ягаан-хөөрхөн эмэгтэйлэг гэсэн утгатай. YG Entertainment хоёр дахь охидын хамтлагаа найман гишүүнтэй “Pinkpunk” гэсэн нэртэйгээр гаргахаар төлөвлөсөн ч дөрвөн гишүүн нь тус тусын хувийн шалтгаанаар YG энтертайнментээс гарсан.
“BLACKPINK” хамтлаг гурван (Жэнни, Жисү, Чэёон) гэсэн гурван солонгос. (Лиса) гэсэн нэг Тайланд гишүүнээс бүрдсэн. Тэд анхны уран бүтээлээ 2016 оны наймдугаар сарын 8-нд гаргасан. "Square One" цомгийн "BOOMBAYAH" болон "Whistle" гэх хоёр дуугаа Youtube хуудсанд цацаж албан ёсоор debut хийсээ билээ.
Дараа нь буюу тус оныхоо аравдугаар сарын 31-нд "Playing with fire", "Stay" гэх дуунуудтай "Square Two" цомгоо гаргаж фэнүүддээ дахин бэлэг барьсан юм.
Тэдний К-попын түүхэнд YouTube хуудсанд хамгийн хурдан хугацаанд 150 сая хандалт авсан дуу нь "As if it your last" байв. Мөн 2018 онд гаргасан "Ddu-du Ddu-du" гэх дуу нь 24 цагт хамгийн их хандалт авсан уран бүтээлийн дөрөвдүгээрт жагссан байна. Мөн энэхүү дуу нь 2019 оны арваннэгдүгээр сарын сарын 11-нд YOUTUBE хуудаснаа нэг тэрбум хандалт 11 сая LIKE-тай болсоноор хамгийн анхны нэг тэрбум хандалт авсан хамтлаг болсон юм.
Мөн BLACKPINK нь YG Entertainment-ийн анхны эмэгтэй хамтлагаас хойш долоон жилийн дараа debut хийсэн хамтлаг юм. Энэ талаар YG Entertainment-ийн зүгээс мэдэгдэхдээ “ Тэд царай, дуулалт болон бүжиглэх чадвараар нь дүгнэж, олон орноос шалгаруулалт авч сонгосон” гэсэн юм. Мөн BLACKPINK хамтлаг нь ахлагчгүй хамтлаг гэдгээрээ онцлогтой.
Тэдний анхны оролцсон нэвтрүүлэг нь 2016 оны наймдугаар сарын 14-нд SBS телевизийн Inkigayo хɵгжмийн шууд нэвтрүүлэг байсан юм.
Эх сурвалж:www.polit.mn