"Нарны галт тэрэг"-ээр аялж, шинэ оны анхны нарыг хараарай

2023-12-31
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

П.Амгалан

Хуучин оноо үдэж шинэ оноо угтах догдлол дүүрэн  арванхоёрдугаар сарын 31-ний өдөр тохиож байна. Энэ л өдөр хүн бүхний зүрх сэтгэл, дэврүүн хайр, хөнгөн гуниг, эргэцүүлэл, бодрол гээд олон мэдрэмжид хөглөгдөж, яг баярын оргилуун дарс шиг халгиж, цалгиж байдаг билээ. 
Шинэ он, шинэ цаг хугацааг гэдэг тааварлашгүй олон зүйлтэй учруулдаг гайхалтай ид шидтэн гэмээр. Шинэ оны хамгийн гайхалтай мөчийн нэг бол анхны ургах нарыг харж, хүслээ шивнэх. Нар харах ёслол манай улсад зохион байгуулагдаад 23 дахь жилтэйгээ золгох гэж байна. Шинэ оны анхны нарыг харвал ажил үйлс бүтэж тэр жилдээ хиймортой явдаг хэмээн монголчууд билэгшээдэг. 
Энэ гайхалтай мөч цаг хугацаа, дурсамжийг ч гэсэн энэ жил бүтээх боломж нээлттэй байна.
Нэгдүгээр сарын 1-ний өдөр "Нарны галт тэрэг" аялалыг  уламжлал ёсоор  зохион байгуулах гэж байна.
"Нарны гал тэрэг"-ний аялалын хөтөлбөр 

Хэрэв та шинэ оны анхны нарыг харж, амьдралынхаа дурсамж дүүрэн нэг цаг хугацааг бүтээхийг хүсвэл "Нарны галт тэрэг" аялалын дараах хөтөлбөрийг сонирхоорой.
Өглөөний 05:20 минутад Улаанбаатар өртөөн дээр цугларах шаардлагатай бөгөөд галт тэрэг 05:40 минутад "Хангай" зөрлөг рүү хөдөлнө. 06:00 цагт буюу өртөө хүртэлх замд  жуулчдад зориулсан үндэсний урлагийн тоглолтыг 20 минутын хугацаатай гурван удаа зохион байгуулж  монгол хэв шинжийг тодотгосон цаг хугацааг танд бэлэглэх болно.
Ийнхүү 07:35  минутад "Нарны галт тэрэг" зорьсон газраа буюу "Хангай" зөрлөгт очно. Энэ үеэр аялал жуулчлалын төвийн аялалын мэргэжилтнүүдийн урьдчилан бэлтгэсэн ёслолын талбайд жуулчид, аялагчдыг хүргэнэ. Үүний дараа 07:55  минутад  "Нарны галт тэрэг"- ийн аялалын нээлт болж УБТЗ-ын удирдлагаас нээж үг хэлэн, гадаад дотоов жуулчдад мэндчилгээ дэвшүүлэн төрийн далбаагаа мандуулна.
08:20 минутад галын тахилгын бүжиг болж Чингис хаан, Өүлэн хатан, монгол ноёд хатдын хувцастай бүжигчид тойрон бүжнэ.
08:37  минутад  Төмөр замын чуулга болон, Цагаан лавай чуулгын уран бүтээлчид "Уяхан замбуу тивийн наран" дууг эгшиглүүлнэ. Энэ гайхалтай монгол ардын дууны хөг эгшиг, үг, аялгуун доор 08:40 минутанд цас бүрхсэн талаас шинэ оны анхны нар мандахыг харна.
Дараа 08:50 минутаас 
Төмөр замын чуулга болон, Цагаан лавай чуулгын уран бүтээлчид "Монгол гэр хүндэтгэлийн ажиллагаа Төмөр замын магтаал" хайлна. Үүний дараа таван минутын хугацаа буюу 08:55 минут хүртэл чөлөөт цаг байна. 

09:35 минутаас  зочид, жуулчид галт тэргэндээ суун "Хангай" зөрлөгөөс Улаанбаатар руу хөдөлнө.
09:40 минутад жуулчдад зориулсан ардын урлагийн тоглолт гурван удаа болно. Ийнхүү 11:25 минутад Улаанбаатар төв буудал дэар "Нарны галт тэрэг" ирснээр аялал өндөрлөх  юм.

"Нарны галт тэрэг"-ний аялалын үнэ

Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэн 125 мянган төгрөг. Үүнд, оргилуун дарс, халуун цай, сэндвич, галын наадам купейнд дөрвүүлээ зорчих үйлчилгээ багтана.

Монгол Улсад оршин суугаа гадаадын хүүхэд (5-12 настай ) 100 мянган төгрөг. Үүнд, өглөөний  цай, сэндвич, галын наадам гэсэн үйлчилгээ багтана.

Гадаад жуулчин(том хүн) 95$ Үүнд, Оргилуун дарс халуун цай, сэндвич, галын наадам, купейнд 2-уулаа зорчих, урлагийн тоглолт багтана.

Гадаад жуулчин (том хүн) 50$ Үүнд, оргилуун дарс халуун цай, сэндвич, галын наадам, купейнд 4-үүлээ зорчих, урлагийн тоглолт багтана.

Гадаад жуулчин (хүүхэд 5-12 настай) Үүнд, өглөөний цай, сэндвич, галын наадам, урлагийн тоглолт багтана.

Том хүн 75 мянган төгрөг. Үүнд, оргилуун дарс халуун цай, сэндвич, галын наадам, купейнд 4-үүлээ зорчих үйлчилгээ багтана.

Ердийн үнэ 50 мянган төгрөг.Үүнд Оргилуун дарс халуун цай, сэндвич, галын наадам, купейнд зургаан хүн зорчих үйлчилгээ багтана.

Хүүхэд (5-12 нас) 30 мянган төгрөг. Үүнд,  халуун цай, сэндвич, галын наадам, купейнд зургуулаа зорчих (асран хамгаалагчийн хамт) үйлчилгээ багтана.

Аялалд гадаадын 406 жуулчин , дотоодын 60 аялагч бүргүүлжээ

Энэ шинэ оны анхны нар харах аялалын онцлог нь УБТЗ ХНН-ийн 75 жилийн ой, УБТЗ ХНН-ийн Аялал жуулчлалын төвийн 25 жилийн ойн анхны үйл ажиллагаа гэдгээрээ давуу талтай. Түүнчлэн Монгол улсад суугаа Япон, Англи, Канад улсын элчин сайд нар,  НҮБ-ийн Монгол дахь Төлөөлөгч, АНУ-ын элчин сайдын яамны ажилчид оролцох хүсэлтээ өгснөөрөө онцлог аж. Уг "Нарны галт тэрэг"-ийн аялалд  гадаад, дотоодын нийт 517 хүн оролцох боломжтой байна.
Мөн шинэ оны анхны нар харах "Нарны галт тэрэг" аяллыг 23 дахь жилдээ зохион байгуулж буй олон жилийг түүхийг өртөөлсөн үйл ажиллагаа юм.  Энэ хугацаанд гадаад болон дотоод аялагчдын оролцох хүсэлт жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд өнөөдрийн 12:00 цагийн байдлаар Америк, Англи, Япон, Солонгос улсын 406 гадаад жуулчин, дотоодын 60 аялагч бүртгүүлээд байгааг УБТЗ-ын мэргэжилтэн хэлсэн юм.

Ийнхүү 23 жилийн түүхийг өртөөлсөн өвөрмөц содон үзүүлбэр бүхий таны  амьдралд  шинэ оны анхны нарыг харах, хүслээ шивнэх боломж олгох "Нарны галт тэрэг" - ээр аялаарай.

Эх сурвалж:www.polit.mn

Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

3 цаг 31 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

3 цаг 31 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

3 цаг 31 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

15 цаг 40 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

17 цаг 47 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

19 цаг 7 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

20 цаг 12 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

Өчигдөр 06 цаг 00 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

Өчигдөр 06 цаг 00 мин