Геннисийн номонд бүртгэгдсэн дэлхийн хамгийн том халбага, сэрээ

2023-12-28
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

“Jenesys 2023” хөтөлбөрийн оролцогч 27 хүний бүрэлдэхүүнтэй баг  арванхоёрдугаар сарын 6-нд Япон улсыг зорьсон. Ийнхүү бидний хөтөлбөрийн  хугацаа дуусаж, Япон улсын талаар олон зүйлийг үзэж, суралцан  ганзага дүүрэн эх орондоо ирсэн юм.  Өмнөх дугаартаа “Хамгийн олон доктортой Цүкүба хот”, Сүмида дүүргийн гар урлалын  урлантай танилцсан нь”, “Сумида Хокусай музейн онцлох бүтээл” нийтлэл, “Өвөрмөц ертөнцийг тодотгох  “Шинжлэх ухаан  ирээдүйн  музей”, Япон улсын Цүкүба сансарын  төвийн үзэсгэлэнгээс”  фото сурвалжлагаа цувралаар уншигчиддаа хүргэсэн билээ. Харин энэ удаа Цүбамэ хотын аж үйлдвэрийн музей, Санжо төмрийн дарханы газрын үйл ажиллагаатай танилцсанаа хүргэе.

Бид хөтөлбөрийн дөрөв дэх өдрөө буюу арванхоёрдугаар сарын 9-нд Нийгата мужыг зорьсон юм. Хурдан галт тэргээр тус мужид очлоо. Галт тэрэгнээс буухад эмх цэгцтэй барилга, бүтээн байгуулалт  бүхий орчин угтав.  Нийгата мужийн хувьд газар тариалангийн өлгий нутаг гэдгээрээ алдартай. Тус хотод их цас ордог учраас хөрс нь чийглэг байдаг аж. Тиймээс ч нутгийн иргэд маш амттай цагаан будааг тариалдаг байна.

 Мөн Нийгата мужид Япон улсын хамгийн урт   “Shinano”   гол байдаг. Энэ гол нь 100 жилийн өмнө бага зэрэг бороо ороход л их үерлэж тэр хавийн газар нь усанд автдаг байжээ. Тиймээс нутгийн иргэд үерийн эрсдлээс сэргийлэхийн тулд Япон тэнгис рүү тус голын  урсгалыг  өөрчилж, шуудуу татсан  түүхтэй. Өөрсдийнхөө амьдрал, аж ахуйн төлөө тууштай тэмцэж,  нөр их хөдөлмөр, тэвчээрийн үр дүнд амар тайван амьдрах орчноо бүрдүүлж чадсан ийм нэгэн сонирхолтой түүхтэй газраар зочилсон юм. Энэ бол Цүбамэ хот. Цүбамэ гэдэг нь “Хараацай”  гэсэн утгатай аж.  Тус хотод олон хүмүүс газар тариалан эрхэлдэг  байжээ. Гэвч  100 жилийн өмнө “Shinano”   голын үерээс үүдэн ихэнх газар, тариалангийн талбай усанд автснаар тухайн үеийн тариаланчдын амьдралд хүнд хор хөнөөл учруулжээ. Энэ үед Цүбамэ хотод зэсийн уурхай олдсон байна. Тиймээс  иргэд  уурхайгаас зэс олборлож, энэ төрлийн жижиг үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.

 

5000 халбаганы цуглуулгатай “Цүбамэ  аж үйлдвэрийн музей”

Цүбамэ хотод байрлах  Цүбамэ  аж үйлдвэрийн  үйлдвэр болон музейтэй танилцлаа. Биднийг очиход оролцогч бүрт зэсэн аяганы бэлдэц бэлдэж,  аягыг хээ оруулахаар бэлдсэн байв. Ийнхүү  өөрсдийнхөө гараар урласан,  сэтгэл шингэсэн, нэгэн цаг үеийн түүхийг бүтээсэн зэсэн аягийг хөтөлбөрийн оролцогчид өөрсдөө хийлээ.

 Дараа  “Цүбамэ  аж үйлдвэрийн музей”-тэй танилцлаа. Эхний үзмэрийн танхимд тус хотын уран дархадын анх хийж байсан зүйлсийг дэлгэсэн байв. Анх хоол хийхэд ашиглах хутгуур яваандаа  халбага, сэрээ хийж эхэлсэн байна. Ийнхүү хөгжсөөр Япон улсад  алдартай хоол үйлчилгээний салбарт хэрэглэгдэж байгаа аяга, халбага, сэрээний 90 хувийг нь Цүбамэ хотод үйлдвэрлэдэг болжээ.

Музейн дараагийн хэсэгт төрөл бүрийн хийц бүхий гаансууд  байв. XVI зууны үе буюу 1964 оноос Японд гаанс хэрэглэж ирсэн байна.  Тухайн үеийн хүмүүсийн хээнцэр хэрэглээний нэг нь гаанс байжээ. Яваандаа дэд бүтэц хөгжиж,  цахилгаантай болсноос хойш өдөрт 60 мянган гаанс үйлдвэрлэдэг болжээ. Үйлдвэрлэсэн гаансаа Япон төдийгүй Зүүн өмнөд ази, Европ руу экспортод гаргадаг болсон байна.  Мөн тус хот  уран сийлбэрчдээрээ алдартай.

Музейн дараагийн хэсэгт гоёл чимэглэл, сувинерууд байрлуулсан байв. Тус хотын дархчууд анх халбага, сэрээ зэрэг  хэрэглээний зүйлс хийдэг  байсан бол яваандаа тус дархчуудын үр хүүхдүүд  буюу дөрөв, тав дахь үеэс  гоёл чимэглэл,  сувенерийн төрлийн бүтээл хийж эхэлсэн байна. Тус хэсэгт уран чамин хийцтэй, сонирхол татахуйц олон бүтээл хадгалаастай байв.

Япон улс үндэсний уламжлалаа  хадгалж,  гавьяа байгуулсан хүмүүст улсын үнэт хүн хэмээх  цол, хэргэм олгодог байжээ. Тус музейд энэхүү цол, хэргэм хүртсэн дарханы бүтээлүүд хадгалаастай байв. Тус дархан нь  бидний зорин очсон Цүбамэ хотын уугуул аж. Энэ хүн нь мөнгө, зэс гээд  3-4 металийг ашиглаж  бүтээл хийдэг байснаараа алдартай аж.

Биднийг музейн дараагийн танхим руу ороход нэг бүтээл маш их сонирхол татсан нь Геннисийн номонд бүртгэгдсэн дэлхийн хамгийн том халбага, сэрээ байсан юм. Музейн  тус хэсэгт ороход маш олон төрлийн хийц, загвар бүхий халбагануудыг өлгөсөн байлаа. Учир нь дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан төрөл бүрийн 5000 халбагыг  тавьсан байна. Дундад  зууны үеэс  XIX зуун хүртэлх  Европд ашиглаж байсан  халбаганууд байгааг гэдгийг  музейн тайлбарлагч бидэнд хэллээ.

Ийнхүү бид  дэлхий дээрх  давтагдашгүй 5000 халбага,  Геннисийн номонд бүртгэгдсэн дэлхийн хамгийн том халбага, сэрээ,  хэдэн арван жилийн түүхийг хүүрнэх  дархчууд бүтээлтэй танилцаж маш өндөр сэтгэгдэлтэй тус музейгээс  дараагийн газар руу хөдөллөө.

 

800 жилийн өмнөх технологийг ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг дарханы газар

Бидний дараагийн зорин очсон газар бол Санжоши хот.  Тус хот нь уран дарханы цех, технологиороо  Япон улсад алдартай, нэгдүгээрт эрэмбэлэгддэг аж.  Ийнхүү бид  “Санжо төмрийн дарханы газар”-ын үйл ажиллагаатай танилцлаа. Тус цехийн ажилчид биднийг  эелдэгээр хүлээн авч, цехийнхээ түүх, онцлог, үйл ажиллагааг танилцуулсан юм. Тус дарханы газар хүмүүсийн гол хэрэглээ болсон хутга, хайч зэргийг үйлдвэрлэдэг байна. Цехийн дарга Hasegawa Haruo “Манай дарханы үйл ажиллагаа 800 жилийн түүхтэй. Япон улсад олон дарханы газар үйл ажиллагаа явуулдаг. Гэвч манай дарханы  газрын хувьд  тэртээх 800 жилийн өмнөх технологийг одоо хүртэл ашиглаж, үйл ажиллагаагаа явуулж байгаагаараа онцлогтой. Манай цехид хутганы үйлдвэрлэл давуу хөгжсөн. Мөн хутга хэрхэн ирлэхийг хүмүүст заадаг. Хутга ирлэхэд тоо томъёо гэж байхгүй тухайн хүний мэдрэмж  хамгийн их нөлөөлдөг. Мөн орчин үеийн дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаан ашиглаж хутаг хэрхэн ирлэх талаар танхимд мөн хичээл ордог. Энэ нь хутга ирлэж байгаа хүнийг хаашаа харж байна, хэтэрхий хүчтэй  дарж ирлэж байгаа хэсгийг компьютер мэдрэгчээрээ мэдрээд  зөв чиглүүлж өгдөг гэсэн үг. Гэхдээ хүн гэдэг байгальд төрж өссөн мэдрэмж, оюун ухаантай учраас компьютероос илүүтэй өөрийнхөө мэдрэхүй, эзэмшсэн технологи, ур чадвараа ашиглаж хийх нь  илүү  сайхан мэдрэмжийг өгдөг. Манайх бүтээгдэхүүнийг олон улсад экспортолж гаргадаг.  Магадгүй Монгол Улсад ч гэсэн очсон байх” гэсэн юм.

“Санжо төмрийн дархан”-ы цехид хутга, хайч зэрэг гал тогооны хэрэгслээс гадна Япон улсад үйлдвэрлэдэг машинд хэрэглэгддэг эд ангийг мөн хийдэг аж.

Ийнхүү  “Jenesys 2023” хөтөлбөрийн  оролцогчид хөтөлбөрийн дөрөв дэх өдрөө Япон улсын нэгэн гайхалтай, сонирхолтой ертөнц, орон нутгийн аж амьдралтай танилцаж их зүйлийг  үзэж, сурч, туршлага хуримтлуулсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 259 (7244)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

15 цаг 14 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

16 цаг 53 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

21 цаг 12 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

21 цаг 17 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

21 цаг 26 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

21 цаг 31 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

21 цаг 43 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

21 цаг 45 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

22 цаг 6 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

22 цаг 8 мин