Э.Эрдэнэбаатар: Гацууртай холбоотой гал түймрийн хоёр дуудлага бүртгэгдсэн

2023-12-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд болсон аюулт үзэгдэл, ослын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд арванхоёрдугаар сарын 11-24-нд объектын гал түймрийн 95, аврах ажиллагааны долоо, нийт 102 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэн ажилласан. Дээрх хугацаанд гал түймрээс 6.3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалж, утаажилтын бүсээс 160 иргэнийг гаргаж, аврах ажиллагаагаар 12 иргэнийг аварч ажиллалаа. Тус хугацаанд гал түймэрт өртөж есөн иргэн харамсалтайгаар амиа алдсан.

2023 он гарсаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 1634, аврах ажиллагааны 459, нийт 2093 удаагийн удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны дуудлагатай харьцуулахад 1.9 хувиар өссөн үзүүлэлт. Дөрвөн дүүргийн 16 байршилд халиа дошин үүссэн. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 8, 23, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрийн гурван байршилд халиа дошин үүсэж, 1860 метр суваг шуудуу татаж, 180 тонн мөсийг зөөвөрлөн, 100 шоо метр хайрга, шороо асган, далан босгох ажлыг хийж гүйцэтгэн, 117 айл өрхийг ус, мөсөнд автахаас урьдчилан сэргийлж ажилласан” хэмээлээ. Мөн гацууртай холбоотойгоор гал түймрийн хоёр дуудлага бүртгэгдсэн тул иргэдийг гацуураа асаалттай орхиж явахгүй байхыг, аюулгүй байдлаа хангахыг сануулж байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

БОДИТ МЭДЭЭЛЭЛ
ГАЛЫН ХАРАМСАЛТАЙ ОСОЛ БОЛСОН ТАЛААРХ АЛБАН ЁСНЫ ШАЛГАЛТЫН ДҮГНЭЛТ, МЭДЭЭЛЭЛИЙГ ИРГЭДЭД ӨГӨХ НЬ ЗӨВ БХ, ГАЛЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА БЭЛЭН БАЙДАЛ ХАНГАГДСАН ЭСЭХ, ОРОН СУУЦ ЭМНЭЛЭГ,ГАЛЫН МАШИН ОРОХ БОЛОМЖТОЙ ЗАЙ ТАЛБАЙД БАРИГДСАН ЭСЭХ, ЭНЭ АСУУДАЛ ЗӨРЧИЛТЭЙ БОЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ НЬ ЗАЙЛШГҮЙ БАЙХ ЁСТОЙ БОЛОВ УУ
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин