Зам тээврийн салбар 94 үйлчилгээг цахимжууллаа

2023-12-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАН

 

Зам, тээврийн салбар цахим үйлчилгээний нэгдсэн платформоо нээж, 94 үйлчилгээг бүрэн цахимжууллаа. Ингэснээр иргэд  заавал тухайн байгууллага дээр  очихгүйгээр, хаанаас ч, хэзээ ч цахимаар үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм. Тодруулбал, Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ олгох,  шинэчлэх, лавлагаа авах,  мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгох,  хот  хоорондын нийтийн тээврээр зорчих тасалбар захиалах,  хот хоорондын автозамын хураамж төлөх,  салбарт олгогдож буй 21 тусгай зөвшөөрлийн  хүсэлт гаргах зэрэг үйлчилгээг  цахимаар авах боломжтой боллоо. Мөн нэгдсэн платформтой болсноор  цаасаар солилцдог байсан статистик тоон мэдээллийг цахимаар, бодит цагийн  (real-time)  байдлаар  нэгдсэн платформоос ашиглах боломж бүрдэж байна. Мөн  авто зам, автотээвэр, иргэний нисэх, төмөр зам, далайн тээврийн салбарын  18  системтэй  интеграци хийж,  156  цахим өгөгдлийн бүрдлийг үүсгэж, 850 өгөгдлийг  real-time-аар  бүртгэж, салбарын статистик мэдээ цуглуулах,  боловсруулах, нийтлэх тайлагнах  процессыг цахимжуулжээ.

Энэ тухай  ЗТХ-ийн сайд С.Бямбацогт “ЗТХЯ-наас 2023 оныг бүрэн цахимжсан, бүтээмжийг дээшлүүлж, хариуцлага, үр дүнд тооцох жил болгож зарласан. Тээврийн үйлчилгээг аль болох түргэн шуурхай түгжрэлгүй, ил тод нээлттэй байлгах  нь чухал.  Төмөр зам, автотээвэр, агаарын  тээвэрт маргаантай асуудал үүсэж байдаг. Тиймээс зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг иргэдэд түргэн  шуурхай хүргэхийн  тулд заавал байгууллагад очир шаардлагагүйгээр гэрээсээ гар утаснаасаа  хурдан шуурхай үйлчилгээг үзүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд зам, тээврийн салбартай холбоотой 94 үйлчилгээг  цахимжуулах боломж бүрдлээ. Ингэснээр зам, тээврийн салбартай холбоотой мэдээ, мэдээллийг чөлөөтэй авах боломжтой. Энэ хүрээнд Зам тээврийн яам 26 үйлчилгээг  Е-Моngolia цахим  үйлчилгээний порталд оруулсан” гэв.

 Мөн арга хэмжээний үеэр  Зам тээврийн  хөгжлийн төв цахим төлбөр авах цэг,  Улаанбаатар  төмөр зам зорчигчийн билет захиалга, далайн  захиргаа нь усан тээврийн хэрэгсэл болон хөлөг онгоцны  бүртгэл, тусгай зөвшөөрөл, Автотээврийн Үндэсний төв цахим  билет, тээврийн  нэгдсэн систем, “Аuto box” аппликейшн, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, мэргэшсэн жолоочийн  үнэмлэх олгох, сунгах зэрэг  цахимаар олгож буй үйлчилгээгээ олон нийтэд нээлттэй сурталчилж ажиллалаа.

АТҮТ цогц үйлчилгээг үзүүлэх “Аuto box” аппликейшнг хэрэглээнд нэвтрүүлнэ

 

АТҮТ-ийн дэд захирал Ц.Эрдэнэчулуун “2023  онд  автотээврийн үндэсний төв үйл ажиллагаагаа цахимжуулахад  чиглэж ажиллалаа. Энэ хүрээнд зорчигчдын  тасалбарыг цахимаар бичих үйлчилгээг таван жил хэрэгжүүлж байгаа.

1.4 сая зорчигч зорчсоноос  56 хувь нь цахимаар тасалбараа бичүүлж үйлчлүүлсэн байна. Түүнчлэн техникийн хяналтын үзлэг, бүртгэл, улс хоорондын ачаа тээвэртэй холбоотой үйл ажиллагааг цахимжуулсан. Энэ хүрээнд автотээврийн үндэсний төвийн үйлчилгээг  нэг цогц байдлаар иргэдэд хүргэх зорилгоор  “Аuto  box” аппликейшнг  хэрэглээнд нэврүүлэхээр боллоо. Уг аппликейшний давуу тал нь иргэд  гар утсаараа тоон гарын үсгээ ашиглаж тээврийн хэрэгслийн  шилжилт хөдөлгөөнийг хийх боломжийг  нээж өгч байгаа. Үүний тулд  автотээврийн үндэсний төвөөс  тээврийн хэрэгслийн гэрчилгээ, мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг улсын хэмжээнд цахимжуулсан.Автотээврийн үндэсний төв үйл ажиллагаагаа цахимжуулснаар иргэд 24 цагийн хугацаанд мэдээллээ болон үйлчилгээгээ түргэн, шуурхай авах  боломжийг нээж өгч байгаа юм” гэв.

 

Фото: Зам, тээврийн салбарын дижитал шилжилтийг танилууллаа

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 255 (7240)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин