Ногоон автобусны асуудлаар нүүрсний сонсголоор дарагдах ёсгүй

2023-12-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Л.ЦЭЦЭГЖАРГАЛ

Нүүрсний  сонсгол явагдаж байгаа  эдгээр өдрүүдэд ногоон  автобусны асуудал дарагдаад  өнгөрөх  вий. Бид энэ асуудлыг мартаж болохгүй шаардах  хэрэгтэй  хэмээн АН-ын гишүүд хэвлэлийн  бага хурал хийлээ.  Ногоон  автобусны  хууль  зөрчсөн худалдан авалтын  хүрээнд 318  тэрбум төгрөгний хулгай  хийгдсэн байж  болзошгүй.  Төрийн эрх барих  дээд байгууллага  УИХ-ын хянан шалгах хороог ашиглаж, АН-ын бүлэгтэй хамтран  үндсэн хууль  болоод, их хурлын  тухай  хуулийн хяналт шалгалтын хуулиудад заасны дагуу, ниитийн ашиг  сонирхолыг хөндсөн асуудлаар хяналт  шалгалтын  түр хороо байгуулж болно гэдэг заалтын дагуу  хяналт  шалгалтын хороо байгуулагдахаар  болжээ.   Нийт 19  буюу  түүнээс  дээш гишүүн  зурвал дэмжигдэх  ёстойгоос 23 гишүүн  дэмжиж  зурснаар хяналт  шалгалтын хороо байгуулагдахаар  болсон байна. Ингэснээр нүүрсний  сонсгол явагдаж байгаатай  адил  процесс  явагдаж,  аудитын  байгууллагууд  санхүүгийн шинжээчид, хяналт  шалгалтын бүх байгууллагууд ямар  зөрчил дутагдал  гарсан гэдэгт  албаны  ёсны дүгнэлт хийх аж.  Үүний  дараа  оролцогч  болон холбогдогч  хүмүүсийг хамруулсан сонсголын  үйл ажиллагаа  явагдах боломжтой.   Гэтэл УИХ ын дарга дэргэдэх хурлаар хэлэлцэхгүй 21 хоноод байна. Өнөөдрийн зөвлөлийн  хурал дээрээ түр хороог байгуулах төслийг яаралтай  чуулган  руу  оруулахын  тулд бид  иргэдээсээ  дэмжлэг хүсч байна гэв.

Эх сурвалж: www.zms.mn

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

38 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

38 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

10 цаг 26 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

13 цаг 58 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

16 цаг 59 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

17 цаг 11 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

18 цаг 18 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

18 цаг 19 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин