Сонсгол: Зүүнбаянгийн чиглэлд эдийн засгийн ямар ч үр ашиггүй зам тавьж, мөнгө угаасан

2023-12-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн төмөр замын төслүүдээр өнөөдөр /12.21/ нүүрсний сонсгол үргэлжилж байна.   Сонсголд 68 гэрчийг дууджээ. Гэрчээр дуудагдсан хүмүүсээс Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга гадаад явсан тул сонсголд оролцох боломжгүй гэдгээ өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгджээ.

Түр хорооны дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: -Зүүнбаян чиглэлийн төмөр зам тээвэр хийж байгаа юу. Нүүрс хоёр, гуравдагч улсууд руу нүүрс гаргаж байгаа юу. Зэвсэгт хүчин оролцсон гэдэг утгаараа бүх гэрээг улсын нууцад авсан. Гэтэл Зэвсэгт хүчин 11.8 хувийг нь гүйцэтгэж 88 хувийг компаниуд хийсэн. Өөрөөр хэлбэл, зэвсэгт хүчнээр далимдуулж нууцад авч, ажлаа хийсэн.   

Шинжээч: -Уг төмөр зам хүчин чадлынхаа 10 хувийг ашиглаж байна. Нэг их наяд 392 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулсан төсөл.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: -Тавантолгой-Зүүнбаянчиглэлийн төмөр замын 66 хувийг “Эрдэнэс Тавантолгой” эзэмшиж байгаа юм байна. Оруулсан мөнгөөрөө хувьцаагаа эзэмшээд явчихсан юм уу. Энэ шийдвэрийг хэн гаргасан бэ. Монголын төмөр зам яагаад давуу эрхээ ашиглаагүй юм бэ.

"Монголын төмөр зам" ТӨК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Батсүх: -Өмнө нь 267 сая ам.долларын асуудал байсан. Тэрийгээ нэгтгээд тооцно гэж байсан ч хөрөнгө оруулсан нь их хувьцаа эзэмшихээр гэрээ хэлэлцээр хийсэн гэж ойлгож байгаа.

УИХ-ын гишүүн Г.Ганболд: -Энэ төмөр зам эдийн засгийн ямар ч үр ашиггүй зам. Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн босоо төмөр зам 100 хувийн ачаалалтай байхад хөндлөнгөөс нь төмөр зам хийгээд хамгийн дээд тал нь 10 хувийн гүйцэтгэл гарна. Одоо Тавантолгойн түлшний мидлинг л зөөж байгаа. Тээврийн зардал өндөр. Монголын төмөр зам гээд компани байгуулчихсан, маш их ажилтантай. Вагон, зүтгүүр нь байхгүй. Бичигт-Владивосток ашиглалтад оруулбал л ашиглах төмөр зам хийсэн байна лээ. Манайхны мөнгө угаах арга нь ТЭЗҮ. Бүх төсөл дээр харагдаж байгаа. 

"Монголын төмөр зам" ТӨК-ийн захирал Б.Отгонсүх: -Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг 2023 оны наймдугаар сарын 6-нд улсын комисс 100 хувийн саналаар хүлээж авсан байдаг. Одоогоор тус зам 1.8 сая тонн ачааг тээвэрлээд байна. 2024 онд 3.5 сая тонн ачааг тээвэрлэнэ гэж зорилт тавьсан. Өнөөдрийн байдлаар 100 гаруй тэрбум төгрөгийн өртэй байна. Төмөр замын бүтээн байгуулалтад 200-аад аж ахуй нэгж, ЗХЖШ оролцсон байдаг. Үүнээс 120 гаруй аж ахуйн нэгжийн өр төлбөрийг шийдэж чадаагүй байна. 

Эх сурвалж:www.polit.mn

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

43 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

43 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

10 цаг 31 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

14 цаг 3 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

17 цаг 4 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

17 цаг 17 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

18 цаг 23 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

18 цаг 24 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин