Д.Амарбаясгалан:“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 34 хувийг Монгол Улсын иргэн бүр эзэмшинэ

2023-12-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАН

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “ Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийг бүртгэх ажлыг шийдвэрлэх тогтоолын төслийг яаралтай журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж  УИХ-д өргөн барихаар болж байна.  Тухайлбал, 2010 оны  долдугаар сарын 7-нд гарсан УИХ-ын 39 дүгээр тогтоолоор “Тавантолгой” ХК-ний хувьцааны 50 хүртэлх хувийг иргэн, ААН-д эзэмшүүлэх шийдвэр гаргасан.  Эхний ээлжинд 20 хувийг иргэдэд, арван хувийг  гадаад, дотоодын хөрөнгийн биржээр ААН-д хувьцаа эзэмшүүлэх шийвдэр гарсан байдаг. Үүний дараа 2012 онд “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн  хувьцаа эзэмшилтэй холбоотой УИХ-ын тогтоол гарсан. Үүнийг Засгийн газар хэрэгжүүлж 2012  оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн  Монгол Улсын иргэдэд хувьцаа эзэмшүүлэх эрх буюу 20 хувийн хувьцааг иргэдэд олгосон. Энэ оны нэгдүгээр сарын 8-нд УИХ-аар  батлагдсан  Засгийн газарт үүрэг  чиглэл болгосон тогтоол гаргасан. Тухайн тогтоолд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс хойш төрсөн иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн хувьцааг эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах ажлыг Засгийн газарт өгсөн байна. Иргэн бүр байгалийн баялагыг тэгш хүртэх нөхцлийг хангах чиглэл өгсөн.

Өнөөдөр Засгийн газраас УИХ-д өргөн барьж буй тогтоолын төсөл нь нэгдүгээрт “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн  34 хувийг монголын нийт иргэд бүрэн эзэмших  шийдвэр гаргасан. Хоёрдугаарт, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг  шинээр төрсөн иргэнд олгох асуудлыг улсын бүртгэлтэй хамтарч бий болгоно.  Гуравдугаарт, хувьцаа өвлөгддөггүй, хөрөнгийн биржээр арилжаалагддаггүй хоёр дахь зах зээлд гардаггүй учраас Монгол Улсын иргэн харьяатаас хасагдсан болон нас барсан бол хувь хувьцаанаас хасагдах зохицуулалт хийнэ. 

Дөрөвдүгээрт  2015 онд сайн хувьцааг тухайн үеийн Засгийн газраас гаргаж, ахмад, оюутан залуус, төрийн албан хаагчдад нийгмийн даатгал төлөх, урьдчилан тэтгэвэр авах замаар хувьцааг нь худалдан авсан байдаг.  Тэгвэл өнөөдрийн өргөн барьж байгаа тогтоолоор тухайн үед худалдаж байсан нэрлэсэн ханшаараа буюу нэгж хувьцааг 933 төгрөгөөр тооцож хувьцаагаа зарсан иргэд 2028 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл зарсан хувьцааныхаа тоог зарсан үнэдээ үржүүлж, нэрлэсэн үнээрээ хувьцаагаа буцаан авах боломжийг бүрдүүлэх боломжтой. Иргэн бүр ижил тэгш эрхтэй байх асуудал энд хөндөгдөж байна гэсэн үг. Ингэснээр  жил бүр “Эрдэнэс тавантолгой ХХК-ийн ногдол ашиг, хувьцаа тогтмол олгогдож,  ногдол ашгийг тус компанийн үйл ажиллагаатай холбогдоод  илүү өндөр ханшаар олгогддог байх нөхцлийг бүрдүүлэх нь чухал гэж үзэж байна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин