С.Амарсайхан:Тэжээл экспортлохыг 2024 он дуустал зогсоох шийдвэр гарлаа

2023-12-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар танилцууллаа.

Шадар сайд С.Амарсайхан “ Би өнгөрсөн долоо хоногт  УОК-ын гишүүдтэй аймаг, сумдуудаар ажилласан. Өнөөдрийн байдлаар арав гаруй аймгийн 90 гаруй сум цагаан зудтай байна. Энэ хүрээнд  хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа малчдын  нөхцөл байдал хүндэрч байна. Цаашдаа ч улам хүндрэх эрсдэлтэй байна. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн шийдвэр гарсан. Тодруулбал, Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар малчдын бойлж ирсэн махыг зах зээлд оруулах дотоодын болон экспортын хэмжээг хангах шийдвэр гаргасан. Улмаар малчдаас мах худалдан авах 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Үүний хүрээнд малчдын махыг зах зээлийн үнээр худалдан авах, явуулын худалдаа хийх үүрэг даалгавар өгсөн. Хоёрдугаарт, малын тэжээл, өвсний хомсдол  бий болж байна. Яагаад гэвэл, цаг агаар хүндэрч байгаа нөхцөл байдлаас үүдэж өвс тэжээлээ татаж авах боломж хомс, нийлүүлэлт хангалтгүй байна.  Тиймээс тэжээл экспортлохыг 2024 он дуустал зогсоох шийдвэр гарлаа. Ханиад томуутай холбоотой асуудлаар ЭМЯ-ны сайд С.Чинзориг  танилцуулга хийлээ. Эмнэлгийн ачаалалд анхаарах, эм тарианы нөөцийг бүрдүүлэх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх  арга  хэмжээний салбар дундын уялдаа холбоог хангаж ажиллах  асуудлыг ярьсан. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдсон арга хэмжээнүүдийг  УОК дээр тухай  бүрт нь ярьж шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. " гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин