Я.Батсуурь: Баяннуурынхны бүлэглэл хүчтэй, тэд Цагаан хаднаас ашиг олдог

2023-12-19
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын Хянан шалгах түр хорооны Нүүрсний сонсголын хоёр дахь үе шат үргэлжилж байна.    Цагаан хадны асуудлын талаар Хянан шалгах түр хорооны гишүүн болон гэрчүүд өөрсдийн байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:-Цагаан хадыг анх яах гэж бий болгосон юм бэ. Уурхайн нүүрсийг тэнд буулгаад тонн тутамд нь зардал олгож байх шийдвэрийг хэн гаргасан юм. Хилийн боомтоос 20 км хүрэхгүй газар буулгаад, дараа нь 120 гаруй ам.доллароор тээвэрлэх шаардлага байсан уу. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ариунболд:-Намайг ажил авахад Цагаан хадыг зогсоочихсон байсан. Уурхайн амнаас нүүрс аваад уртын тээвэр хийснээр Ганц мод боомт дээр очдог байлаа. Энэ бол хамгийн зөв хэлбэр. Уурхайн амнаас гарсан нүүрсийг дунд нь Цагаан хад дээр буулгаад зардал гаргах нь илүү зүйл.  Гэтэл Цагаан хад дээр жагсаал цуглаан болсноор дахин нээсэн. Цагаан хадыг нээж, уурхай болон улсын хил хоёрын дунд нүүрсээ овоолсноор манай компани үнэ тогтоох боломжгүй болсон. Учир нь Цагаан хадны компаниуд үнэ тогтоох нөхцөл нь бүрдсэн. Тэд уурхайгаас авсан нүүрсийг овоолж хил гаргахгүй, сүүлдээ үнээр тоглож эхэлсэн. Дундын тоглогч болох Цагаан хадыг байхгүй болгосноор уурхайн амнаас гарсан нүүрс үнэтэй болох байсан.  Тэгэхээр Цагаан хад гэдэг зүйлийг нээснээр бид нүүрсний зах зээлийн үнээ барих боломжоо алдсан юм. Өмнө нь уртын тээврээр явж байхад нэг тонн нүүрсийг 23 ам.доллароор тээвэрлэж байсан. Зардлыг тооцоолж үзэхэд бүх зүйл болж байсан. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: -Цагаан хаднаас хил хүртэл нүүрс зөөж буй компаниуд та нарт дарамт шахалт үзүүлж байсан уу. Ер нь компаниуд жолоочоо гаргаж ирээд турхираад байдаг гэж ярилаа. Ард нь өөрсдөө нэг тонн нүүрсийг 120 ам.доллароор тээвэр хийгээд мөнгө төгрөг угаагаад байна. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь:-Цагаан хадны ачиж буулгадаг талбай нь Баяннуурынхны юм. Ханбогд сумаас газар авчихсан Хятадын компаниуд байдаг. Тэд Цагаан хаднаас ашиг олдог. Уурхайн амнаас Цагаан хад хүртэл монгол компаниуд тээвэр хийдэг. Харин цаашаа хил хүртэл монгол жолоочтой хятад эзэнтэй компаниуд тээвэрлэдэг. Богино тээврийн зардал нь би ажиллаж байх үед өндөр байсан. Тиймээс маргаан үүсгэж, "Чалко"-той яриад Цагаан хадыг Засгийн газрын шийдвэрээр хаалгасан. Удахгүй Баяннуурын бүлэглэл жагсаал цуглаан үүсгэж, нүүрсний экспортыг хааснаар Цагаан хадыг дахин нээлгүүлсэн. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Таныг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнтэй нэг хэрэгт чирсэн гэж ойлгож байгаа. Г.Дэнзэн нь 17 тэрбум төгрөгийн нүүрс ачиж буулгах талбайн тендер ялсан. Нүүрс ачиж буулгах талбайн эрх ашиг хөндөгдөхөд ямар бүлэглэл нөлөөлсөн бэ. Таны ярьж буй зүйлс нотлох баримтаар илэрсэн. Нэр бүхий улс төрчид тухайн үед Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, жижиг Тавантолгойн ТУЗ-ийн гишүүдтэй хамтарч Цагаан хадыг үүсгэн байгуулж, монополи үүсгэсэн. Тэр том бүлэглэл Цагаан хадыг бий болгож 20 км зайд маш их мөнгө хийдэг.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь: -Намайг ажил авахад нүүрс Цагаан хадаар дамждаг байсан. "Эрдэнэс Тавантолгой" ХК нүүрс ачилт буулгалтын талбайг ашиглах талаар тендер зарлахад "Говьпавер" гэх компани шалгарсан. Гэхдээ гүний гааль байгуулагдаад нүүрс шууд тээвэрлэх болсон. Тиймээс нэг ч ажил гүйцэтгээгүй учраас гэрээг цуцалсан.Түүний дараа тэр компани шүүхэд хандсан. Цагаан хадны ард талын эзэд нь хэн гэдгийг мэдэхгүй. Баяннуурын голчилсон бүлэглэл үнэхээр хүчтэй. Түүнийг нь хаасны дараа хүн шатсан, жагссан гэх мэт асуудлууд их байгаа гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

4 цаг 0 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

4 цаг 0 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

4 цаг 0 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

4 цаг 0 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

4 цаг 0 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

4 цаг 0 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

4 цаг 0 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

4 цаг 0 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

4 цаг 0 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

4 цаг 0 мин