Т.Доржханд: 2021, 2022 онд нүүрсний үнэ өссөн ч Засгийн газраас зориуд бага үнэ тогтоож, хулгай хийжээ

2023-12-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Нүүрсний сонсгол үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Г.Ганболд:-2021 онд Ганц мод боомтод нүүрсний үнэ 400 ам.доллар хүрсэн байхад яагаад ЭТТ ХК-ийн нүүрсний үнэ буураад байсан бэ?

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн  Борлуулалтын хэлтсийн дарга Б.Серкажан: -Би борлуулалтын албанд 2011 оноос хойш ажиллаж байна. 2021 онд Ганц боомтод нүүрсний үнэ 437 ам.доллар хүрч байсан.  Тухайн үед "Эрдэнэс Тавантолгой"  ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор нүүрсний үнэ тогтоох аргачлал баталсан. Энэ аргачлалаар улирал тутамд нүүрсний үнэ өөрчлөгддөг байсан. Ингэснээр манай нүүрсний үнэ 101.7 ам.долларт хүрсэн байдаг. Г.Ганболд гишүүний хэлсэнтэй саналтай нийлж байна. Богинын тээврийн үнэ маш их нэмэгдсэн байсан. Тухайн үед Ганц мод боомтын хилийн нэвтрэлт нэлээд муудсан байсан. Өмнө нь өдөрт 1000 машин гардаг байсан бол 100 болж буурсан. Үүнээс болж тээврийн зардал 325 ам.долларт хүрч байсан.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Нүүрсний үнэ тогтоохыг Засгийн газар шийддэг юм. Засгийн газар 2007 оноос эхлээд 10 орчим удаа өөрчилсөн байна. Нэг бол аман нөхцөлтэй эсвэл жишиг үнэ тогтоодог. Жишиг үнэ тогтоовол татвар өндөр байдаг. Миний тооцооллоор ЭТТ-н нүүрсний үнийн алдагдал 1.4 тэрбум ам.доллар болж байна. "Эрдэнэс Тавантолгой"  100 хувь төрийн өмчит компани. Засгийн газрын шийдвэрийг харгалзаж үздэг байсан уу. Эсвэл өөрсдөө сайхан үнээ тогтоогоод шийдчихдэг байсан юм уу.  "Эрдэнэс Тавантолгой"  удирдлагууд ирээгүй байх шиг байна. Энэ асуултад хариулж өгнө үү.  2021, 2022 онд нүүрсний үнэ дээд цэгтээ хүрч байсан үед хамгийн том хулгай явсан. Богинын тээвэр 400 ам.доллар болсон нь хулгай" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

9 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

9 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

9 цаг 57 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

13 цаг 29 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

16 цаг 30 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

16 цаг 43 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

17 цаг 49 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

17 цаг 50 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин