Я.Батсуурь: Зүүн цанхийн уурхайн нүүрсийг Чалкогийн өрөнд л өгч байсан

2023-12-19
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Нүүрсний сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  Өнөөдөр Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой зургаан сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 51 гэрчийг дуудсан байна.

1.      Борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтолтын талаар;

2.      “Чалко Трейдинг ХонгКонг”-тай байгуулсан гэрээний талаар;

3.        Нүүрс баяжуулах үйлдвэр (10 сая.тн/жил);

4.      Газрын тос дамжуулах хоолой;

5.      Уулын ажлын төлбөрийн хүрээнд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийн талаар;

6.       Бусад гэрээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 2011 оноос хойш нүүрсний борлуулалтын гэрээний үнийг хэрхэн тогтоож байсныг шинжлэн судалжээ.

Шинжээчийн дүгнэлт: -Тавантолгойн уурхайгаас Цагаан хад дахь талбай хүртэл 230 км газарт нүүрсийг тээвэрлэхэд нэг тонн тутамд 10-14.2 ам.долларын тээврийн зардал гардаг. Харин Цагаан хад дахь талбайгаас Гашуунсухайт боомт хүртэл 20 км газарт нүүрсийг тээвэрлэхэд нэг тонн тутамд 28-121.8 ам.долларын тээврийн зардалтай. Нийт нүүрсний борлуулалтын гэрээний сарын дундаж үнийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн тухай бүр мөрдөгдөж байсан үнэ тогтоох аргачлалын үнэтэй харьцуулан нийт гэрээний үнийн зөрүүг тооцоход ойролцоогоор 826.4 сая ам.долларын гарахаар байна. Энэ бол алдагдсан боломж гэдгийг дурджээ. 

Түр хорооны дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:- 2015 он хүртэл Ганц модны үнэ 60-100 орчим ам.доллар байсан байна. Эрдэнэс Тавантолгойн гэрээний үнэ 30-50 ам.долларт хэлбэлзэж байсан байна. Яагаад ийм бага үнээр явж байсан бэ. Энэ үнийг яаж тогтоож байсан бэ?

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь: Б-и 2012 оны аравдугаар сард томилогдож байсан. Тэр үед зөвхөн зүүн цанхийн уурхай ажилладаг. Нүүрсийг Чалкогийн өрөнд өгч байсан. Энэ маягаар жил гаруй явсан. Чалко авах нүүрснийхээ гэрээний үнийг сар бүхэн тодорхойлдог байсан. Харамсалтай нь тухайн үед үнэ тогтмол унаж байсан. 70 ам.доллар байсан нүүрсний үнэ жилийн дараа 20 гаруй ам.доллар болж байсан. Цагаан хад хүртэлх тээвэр 20 ам.долларт багтдаг байсан. Ганц модноос цааш богинын тээвэр 10 ам.доллар байсан. Цагаан хад дээр их алдагдал хүлээдэг. Нүүрсний хорогдол их гардаг. Хятадын хэдэн компани ачиж буулгасан нэртэй ашиг хийгээд байж байдаг. Би хувьдаа үүнийг хаах ёстой гэж боддог.

Эх сурвалж:www.polit.mn 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

14 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

14 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

10 цаг 3 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

13 цаг 34 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

16 цаг 35 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

16 цаг 48 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

17 цаг 54 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

17 цаг 56 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин