Булган, Хэнтий, Сүхбаатар, Дархан-Уул аймагт томуугийн дэгдэлт их байна

2023-12-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Нийслэлийн хэмжээнд улирлын томуу, цар тахлын үнэлгээ, улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт энэ 2023  оны 48 дахь долоо хоногийн байдлаар идэвхжилийн түвшинд хүрсэн. Энэ хугацаанд амбулаторийн үзлэгээр 274.334 хүн хандаж эмнэлгийн тусламж үйлчилгээ авснаас 15.330 нь томуу, томуу төст өвчнөөр өвджээ. Үүнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.7 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 2.5 хувиар их байгаа юм. Харин нийт 8610 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 1902 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Өвчлөлийн түвшин идэвхжилт өндөр байгаа учир эмнэлэгт хэвтэх нь их байна. Мөн "алаг цоог" дэгдэлт Булган, Хэнтий, Сүхбаатар, Дархан-Уул аймагт их байгаа юм. Булган аймгийн 16 сумын 1103 хүн амбулаториор үйлчлүүлсний 100 тохиолдлыг томуу, томуу төст өвчин эзэлжээ. Үүнээс аймгийн төвд  өвчлөлийн 50.3 хувь нь бүртгэгдсэн байна. Мөн Тэшиг сум 52 хувь, Хялганат суманд 42.1 хувьтай байна. Тэгвэл Хэнтий аймгийн 21 сумын 14 сумын ирүүлсэн мэдээгээр 1069 хүн амбулиоториор үйлчлүүлсний 81 тохиолдлыг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа юм. Аймгийн төвд өвчлөлийн 75 хувь нь бүртгэгджээ. Харин Баян-Овоо суманд өвчлөл харьцангуй өндөр байгаа бол бусад сумдад 12 хувиас доош байна. Сүхбаатар аймгийн  12 суманд 1165 хүн амбулаториор үйлчлүүлсний 16.1 ху­вийг томуу, томуу төст өвчин эзэлж буй мэдээлэл бий.  Аймгийн төвд өвчлөлийн 69.4 бүртгэгдсэн аж. Харин хамгийн өвчлөл өндөртэй нь Эрдэнэ­цагаан сум. Дархан-Уул аймгийн төвд нийт өвчлөлийн 90 гаруй хувь нь бүртгэгджээ. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дотор 85.2 хувийг 15, үүнээс 56.4 хувийг дөрөв хүртлэх насныхан эзэлж байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалт­гаан­тай хэвтэн эмчлүүлэгсдийн 91.4 хувь нь 15 хүртлэх насныхан  байна гэж ЭМЯ-наас холбогдох байгууллагуудтай хамтран долоо хоног бүр хийж буй мэдээллийн үеэр /2023.12.12/ албаны хүмүүс хэллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин